Загвар өмсөгч О.Билгүүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?
-Сэтгүүл уншиж буй уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд загвараар дамжуулан олонд танигдсан ч хувийн бизнесүүдээ эрхлээд цөөнгүй жил өнгөрчээ. Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хичээгээд явж байна. Хийж буй зүйлээ олон Улсын түвшинд гаргах, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулж, ажлын байр нэмэх зорилготойгоор саяхан улс төрийн намд элссэн. Нэг ёсондоо амьдралынхаа шинэ хуудсыг нээгээд явж байна.
.jpg)
-Залуус улс төр рүү ороод ихээхэн шүүмжлүүлдэг шүү дээ. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Улс төрийг өмнөх үеийн хүмүүс маань их муухай харагдуулсан байна. Үүнийг өөрчлөхийн төлөө л ажиллах болно. Хүн болгоны улстөрч болох зорилго ижил биш гэж боддог. Би өнгөрсөн хугацаанд “цохилт” авч сурсан, хатуужилтай болсон байна. Тэгэхээр хийх зүйлдээ л анхаарлаа хандуулах болно.
-Та өнгөрсөн хугацаанд хэд хэдэн бизнес эхлүүлсэн. Улс төрийн дэмжлэг, системийн өөрчлөлт байхгүй бол хөгжих боломж манай улсад хомс байна уу?
-Системийн өөрчлөлтөөс илүү сэтгэл хэрэгтэй. Яагаад энэ зүйлийг хийх гэж байгааг нь ойлгож, дэмжих сэтгэлтэй удирдагч, хамтрагч хэрэгтэй. Би бизнесээ амжилттай явуулахын тулд “шатаж” ажилладаг, хүсдэг, мөрөөддөг, мэдэрдэг. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд хүнд зориг, сэтгэл хоёр их чухал.
-Та Монголд гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгөөч?
-Тоолж үзэхэд 30 гаруй бизнес эхлүүлж, хэрэгжүүлсэн байна. Өнгөрсөн таван жилийн турш загвар, аялал жуулчлалын бизнесээ хослуулан тогтмол хийж байгаа. Юу хийхээ олтлоо олон зүйл оролдож үзсэн. “Food station” гэх хоол хүргэлтийн нэгдсэн системтэй болохоор ажиллаж байна. Жижиг машинууд маань худалдан авагчийн дуудсан газар очиж, хажууд нь халуун хоол хийж өгдгөөрөө онцлог юм. Мөн аялал жуулчллын, хоолны гудамж нээхээр эхний ээлжинд УДЭТ-ын урд ажиллаж байна. Үүгээр дамжуулан олон ажлын байр нэмэгдэнэ, хоолны соёлыг дэлгэрүүлнэ.

-Манай улс нэг үеэ бодвол загварын олон агентлагтай болсон байна. Та чанартай цөөн байгаасай гэж хүсдэг үү эсвэл олшроосой гэж боддог уу?
-Би илүү олон болоосой л гэж хүсдэг. Тэгж байж өрсөлдөөн, стандарт бий болно. Мөн бүгд нэгдэж нийлж, дараагийн хүүхэд, залуусыг энэ салбар луу татан оруулах тал дээр бодлогоор ажиллах хэрэгтэй. Олон улсын тавцанд гарах замыг нь тавьж өгөх, салбарынхаа үнэлэгдэх үнэлэмжийг нэмэх ёстой. Спортынхон шиг нэгдсэн холбоо бидэнд байдаггүй. Тиймдээ салбараараа нэгдсэн алсын хараа байхгүй байна. Дараагийн үеийн залуустаа энэ салбарыг илүү сонирхуулахын тулд бид хамтрах хэрэгтэй. Салбараа нэг стандарттай болгож, олон боломж бий болгохын тулд л би “Models” академийг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том модель, менежментийн компанийн төлөөлөгчийн газар болж, олон боломжийг нээсэн байна. Цаашдаа илүү гэрэлтэй ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
-Ажлын талаар яриагаа түр орхиод, таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн тухай ярья?
-Багадаа Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явдаг, дуучин болохыг мөрөөддөг хүүхэд байлаа. Аравдугаар ангиа төгсөх жилээ улсын уралдаанд орж, Г.Хайдав гуайн шавь болж, СУИС-д дуулаачаар элсэх эрх авч байсан. Тухайн үед урлагийнхныг харах өнцөг, дэмжлэг одоогийнхоос нэлээд муу байсан. Мөрөөдлөө гэхээсээ илүү чадвар, нийгмийн сул орон зайг дагаж л мэргэжлээ сонгосон. Гэхдээ би дуучин болох мөрөөдлөө орхиогүй. Найзуудтайгаа нийлж “V.R” гэх хамтлагийг байгуулж, хэд хэдэн уран бүтээл гаргасан. Тухайн үед дуулах багахан ч гэсэн ч мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдаг. Би ер нь өөрийгөө өөрт байгаа авьяас, чадвараа бүгдийг нь ашиглаж чадаж байгаа гэж боддог доо.
-Та хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байдаг шүү дээ. Тэр талаараа яриа дэлгэвэл?
-Жүжигчин болох хүсэл байдаг болохоор анх киноны санал ирэхэд уриалгахан хүлээн авч, “Би хайртай” гэх 25 ангитай кинонд тоглож байлаа. Тэрний дараа “Гурван найз эргэж ирсэн нь”, “Хөөрхөн ээжтэй охин”, “Бүтэн амьдрал”, “Манайд нэг удаа” зэрэг кинонд дүр бүтээсэн. Өөрийнхөө дүрийг дэлгэцэнд мөнхөлж үлдээсэндээ маш их баяртай байдаг. “Бүтэн амьдрал” олон ангит уран сайхны кино маань тухайн цаг үеийнхээ хамгийн их үзэлтэй кино болсон. Миний дүрийн хувьд кинонд гэрэл нэмсэн, үзэгчдийн хайрыг татсан гэгээн дүр. Надад ер нь зөөлөн дүр их санал болгодог. Цаашдаа ажлын зав зайтай үедээ кинонд тоглож байна аа л гэж боддог.
-Та тэгвэл дүрүүд шигээ зөөлөн хүн үү?
-Би их шартай, хурц, хэл амтай, хөгжилтэй гэхдээ хүнд муу санаж, муу зүйл хийдэггүй, зөөлөн хүн дээ.
-Та 17 насандаа Азийн топ модель болсон шүү дээ. Таныг загварын салбар руу хэн хөтлөв?
-Загвар өмсөгч Э.Энхболд манай эгчийн найз байсан юм. Нэг удаа манайд ирэхдээ “Чи загвар өмсөгч болох юм байна” гэж байсан. Дараахан нь “Монгол модель” агентлагт ороод, одоог хүртэл явж байна. Тэрнээс өмнө загварын салбарыг огт сонирхдоггүй байлаа. Би 14 насандаа загвар өмсөж, 17-тойдоо Азийн топ модель болсноос хойш загварын үнэнч явж ирлээ.
-Ярилцлагын төгсгөлд залууст хандаж үг хэлээч?
-Залуустаа сонгосон салбарынхаа манлайлагч нь байгаарай гэж хэлмээр байна.
| О.БИЛГҮҮН: МОНГОЛД СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС ИЛҮҮ СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |