-Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр дуулж буй бичлэг нь хандалт өндөртэй байгаа. Дээд лигийн тоглолт дээр дуулах ямар байсан бэ?
-Би багаасаа л урлаг, спортын чиглэлийн зүйлсийг хамгийн сайн хийдэг, дуртай хүүхэд байсан. Хамгийн дуртай хоёр зүйлээ Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр хийлээ. Хүндэтгэлтэй талбай дээр тамирчдад болон үзэгчдэд зориулан дуулах сайхан байсан. Үнэхээр их догдлол мэдэрсэн.
-“Дуу” төсөлд оролцсон талаар ярихгүй юу?
-“Leto music”-ийн Б.Наранзун продюсер “Дуу” төсөлд санал тавьснаар энэхүү нэр хүндтэй, том төсөлд гар бие оролцох боломжтой болсон.

-Төслийн поп эмэгтэй артистаар сонгогдсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Чухал үүрэг хариуцлага хүлээж авсан байх?
-Үнэхээр чухал хариуцлага хүлээж авсан. Урлагт хариуцлагатай, сахилга баттай тууштай байсан нэгэн л амжилтад хүрдэг юм шиг санагддаг. Дуу төслийн хүрээнд анхны уран бүтээлээ МУГЖ Т.Ариунаа эгчтэй, миний хувьд хамгийн гайхалтай дууг зохиодог Б.Наранзун ахтайгаа хамтран хийх гэж байгаадаа баяртай байгаа. Би багадаа Т.Ариунаа дуучны дууг сонсох дуртай байсан юм. Намайг урлагт хөтөлсөн уран бүтээлч л дээ. Хүндэлж явдаг хүмүүс минь намайг чиглүүлж байгаа нь туйлын баярламаар үйл явдал.
-Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юү. Эхлэл ямар байсан бэ?
-Миний амьдралд тохиолдсон хамгийн нандин мөчүүдийн нэг. Анхны уран бүтээлээ нийтэд гаргах мөч хэзээ ч мартагдахгүй мөч болж үлджээ. Тус уран бүтээл “Дуу” төслийн хүрээнд илүү олон хүнд хүрч байгаад баяртай байна.
-Сонсогчидтойгоо уулзсан анхны тайз нь хэзээ байсан бэ. Тайзан дээрээс авсан мэдрэмж ямар байсан бэ?
-Би таван настайдаа Соёлын төв өргөөнд МУГЖ, дуучин Т.Ариунаа эгчийн “Эрос” тоглолтод оролцож байсан юм. Миний анхны тайз тэр байж. Багаасаа л дуу, бүжигт дуртай, урлагийн хүн болохыг хүсдэг байж. Өөрийн урлагийн мэдрэмжээ гаргаж байгаа газар бүр миний хувьд тайз байсан. Тайзан дээр гарах бүрдээ сандарч, догдолно. Мөн өөрөөсөө гарч байгаа их хүчийг мэдэрдэг. Бие даасан уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзах тайз хамгийн гайхалтай нь байх болно.
-Уран бүтээлчийнхээ нэрийг яагаад Mozza гэж нэрлэсэн юм бэ?
-Багаасаа симфони сонсох дуртай байсан. Тэр үедээ Вольфганг Амадей Моцартын тухай киног санаандгүй үзсэн юм. Тус киноноос санаа авч уран бүтээлчийнхээ нэрийг Mozza болгосон.

-Таны хувьд хөгжим, уран бүтээл гэж юу вэ?
-Урлаг миний хувьд зүрх сэтгэл, амьдрал.
-“The Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг шүү дээ. Тус шоуныхаа талаар яривал?
- “The Voice of Mongolia” шоунд оролцсоноос хойш намайг уран бүтээл хийхийг хүлээсэн сонсогчид маань байгаа. Тэдэндээ зориулж анхны уран бүтээлээ илүү онцолж байна. Энэхүү уран бүтээлээрээ хосуудын харилцаанд тохиолддог асуудлуудын нэгийг хэтэрхий хүндээс бус хөнгөнөөр харуулахыг хичээсэн.
-Уран бүтээлдээ ямар хэв шинжийг шингээхийг боддог вэ?
-Өөрийнхөө ертөнцийн илүү тодоор нээхийг, түүнийгээ бусдад харуулж тод гэрэлтэхийг л хичээдэг дээ.
-Уран бүтээлээрээ дамжуулж сонсогчдодоо ямар мэдрэмж өгөхийг хүсдэг вэ?
-Аливаа зүйл үргэлж харагдаж, сонсогддог шигээ байдаггүй. Түүний цаана дахиад өөр ертөнц байдаг шиг хүсэл юм бол бүх зүйлээс олон утга олж харж болно. Хүн бүр өөрт тохирсон мэдрэмжийг авах байх.
-Дараагийн удаа ямар уран бүтээл хийхийг зорьж байгаа вэ?
-Б.Наранзун продюсертойгоо ярилцаж байгаад уран бүтээлээ хийхээр төлөвлөдөг. Одоогоор ямар уран бүтээлээ гаргах тал тохиролцоогүй байна. Уран бүтээлчийн хувьд хамгийн сайн дуунуудыг гаргахаар шунаж байна. Сайхан дуу гаргана гэдэг уран бүтээлчийн хамгийн сайхан шунал. Шинэ уран бүтээлүүдээс гадна кино урлагт өөрийгөө сорихыг хүсэж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Э.БУЯНГЭРЭЛ: ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ТАЛБАЙ ДЭЭР ТАМИРЧИД, ҮЗЭГЧДЭД ЗОРИУЛЖ ДУУЛАХ МӨЧ САЙХАН БАЙЛАА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |