-Танд юуны өмнө нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Бөхийн спорт гэх айл руу анх алхан орж байсан үес нь хоёулаа хөөрөлдөөнөө эхлэх үү?
-Бидний хөөрөлдөөнийг уншин суугаа бүх хүнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Архангай аймгийн Их Тамир сумынх. Хүүхэд байхаасаа л ахтайгаа барилдаж өссөн. Манай аймагт жүдо бөхийн дугуйлан нээгдсэн жил ахтай хамт элсэн орж байлаа. Тухайн үед Батдэлгэр багш биднийг угтан авсан. Энэ нь миний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн үе. Спорт гэх айлын руу алхан орсон сайхан мөч юм даа. Тухайн үед сум, аймгийнхаа барилдаанд түрүүлж, улсын аваргын тэмцээнд барилдах эрхээ авч байлаа.
2010 оноос хойш бэлтгэл хийгээд үндсэндээ хичээллэж эхэлсэн. 2016 он хүртэл самбо болон жүдо бөхөөр холилдож барилдаж болдог байв. Тиймээс жүдогийн бэлтгэлээ ихэвчлэн хийгээд самбо бөхийн тэмцээн уралдаанд оролцдог байсан даа.
-Тухайн үедээ таныг жиндээ хүрдэггүй байсан гэж сонссон. 24 кг жинтэй хүүхэд л 32-ийн жинд барилдаж байсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Жүдо бөхийн доод жин 32 байдаг. Тухайн үед миний жин хүрэхгүй байдаг байлаа. Аймгийн аваргын тэмцээнд оролцох гэхээр багш нар “Жин нь хүрэхгүй юм чинь энэ жил өнжөөд дараа жил ороорой” гээд намайг үлдээчихдэг байсан. Ганц, хоёр жил өнжөөд би багшид хандан “Би энэ аймгийн аваргын тэмцээнд барилдъя” гэж хэлсэн. Гэтэл багш намайг эрэгтэй хүүхэдтэй барилдуулах болоод “Чамайг давах юм бол аймгийн тэмцээнд авч явъя” гэсэн. Би ч тэр эрэгтэй хүүхдийг нүд эрэмхийн зуурт л давсан. Гэтэл багш яг аймаг руу явахдаа намайг үлдээгээд явчихсан. Тэгээд жин үзэх өдөр аав руу утасдаад “Охиноо хурдан аваад аймагт хүрээд ир” гэсэн. Багшийн хэлсэн ёсоор аймаг руу аавтайгаа хамт явсан даа. тэмцээндээ амжилттай оролцож түрүүлээд ааваасаа магтаалыг үг сонсож, духан дээрээ үнсүүлэх хэчнээн сайхан байсан гэж санана. Тэр үеийн мэдрэмж бол үнэхээр гайхалтай.
ааваасаа магтаалыг үг сонсож, духан дээрээ үнсүүлэх хэчнээн сайхан байсан гэж санана. Тэр үеийн мэдрэмж бол үнэхээр гайхалтай.

-Аав, ээжийнх нь удамд барилддаг хүн бий юу?
-Манай аав их хөдөлгөөнтэй хүн байсан. Хэдийгээр цолгүй ч гэсэн сумынхаа наадамд барилдчихдаг. Үүнээс гадна гар бөмбөг сайн тоглодог байсан даа. Түүнээс биш аав, ээжийн минь удамд барилддаг хүн бол байхгүй ээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн спортод маш дуртай. Тиймээс л би спортын хүн болсон байх. Ах маань барилдаанд медаль аваад ирэхээр “Би ч гэсэн чадна” гээд их шаралхдаг байсан. Ах улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль авч байсан.
-Ахтайгаа гэртээ хэр барилддаг байв?
-Багадаа өдөр болгон л ахтай барилдана. Барилдаанд давахгүй бол зодолдоно. Тэгээд нэгнийгээ гэмтээчихдэг байсан даа. Би ахтайгаа барилдаж байгаад хоёр удаа гараа хугалж байсан. Гэтэл нэг хүн “Ах дүү хоёр хоорондоо барилдаж, ноцолдож болохгүй. Яагаад гэхээр хилэнц ихтэй байдаг” гэсэн. Тэгээд л ахтайгаа барилдахаа больсон доо.
Хотод орж ирээд ёстой л нүд нээгдсэн дээ
-Ахтайгаа барилддаг байсан жаахан охин хэдэн онд хотод ирж, мэргэжлийн тамирчин болох бэлтгэлдээ орж байв?
-2011 онд Улаанбаатар хотод тамирчин болохоор орж ирсэн. Хотод орж ирээд ёстой л нүд нээгдсэн дээ. Үндэсний шигшээ багийн тамирчин ах, эгч, найз нартайгаа бэлтгэл хийгээд явах их гоё байсан. М.Уранцэцэг, Д.Сумъяа гээд дэлхийн том тэнцээнээс медаль хүртсэн эгч нарыгаа ойроос харах үнэхээр гайхалтай байсан. Тэр хүмүүстэй хамт бэлтгэл хийгээд эхлэхээр хүсэл мөрөөдөл минь хүртэл том болдог юм билээ.

өглөө эрт босоод цайгаа уучихаад цүнхээ үрээд бэлтгэлийн заал руу явах шиг сайхан зүйл ховор. Олон тамирчны итгэл, сэтгэл, энерги шингэсэн заал цэлийтэл угтаад явах шиг гоё мэдрэмж үгүй.
-Г.Наранцэцэгийн хувьд жүдо бөхийн спортоос ямар хүмүүжлийг олж авсан бэ?
-Спорт хичээллэж байгаа хүний толгойд ямар ч муу муухай бодол орж ирдэггүй. Мөн аливаа зүйл дүгнэлт хийж, аль болох зөв талаас боддог. Ах, эгч, найз, дүү нараа ялгахгүй хүндлэх ёс суртахуун суудаг. Миний хувьд спортоос болж авсан хамгийн том хүмүүжил бол хүндлэл. Бусдыг хүндэлж, хүнлэг харилцахыг спорт өөрөө сургаад өгдөг дөө.
Ер нь өглөө эрт босоод цайгаа уучихаад цүнхээ үрээд бэлтгэлийн заал руу явах шиг сайхан зүйл ховор. Олон тамирчны итгэл, сэтгэл, энерги шингэсэн заал цэлийтэл угтаад явах шиг гоё мэдрэмж үгүй.
-Олон тамирчны эрч хүч, энерги шингэсэн зааланд бэлтгэл хийнэ гэдэг хүн бүхэнд тохиохгүй ховор хувь заяа. Тэгэхээр тэр зааланд тамирчныхаа амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа багш нар нь юу гэж хэлж зөвлөдөг вэ?
-Багш нартаа маш баярлаж явдаг. Тамирчинтайгаа хамт давж, унаж, баярлаж, гуниглаж явдаг хүн багш. Алдааг минь зэмлэдэг ч амжилтад минь бахархдаг хүн бол багш. Бэлтгэлийн зааланд багш “Хэн шүд зуугаад тэснэ. Тэр хүн л амжилтад хүрнэ. Зовж байна гэж битгий бод. Ирээдүйд аварга болохын төлөө үргэлж өөртэйгээ тэмц ” гэж хэлдэг.
Байнга бүжиглээд байдаггүй ч заримдаа бүжиглэх сайхан даа
Зарим хүн бөхийн бэлтгэл хийж чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Харин Г.Наранцэцэгийн хувьд бэлтгэл бол ажил нь болчихсон мэргэжлийн тамирчин. Тэгэхээр та бэлтгэлийн хажуугаар өөрийнхөө чөлөөт цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Бэлтгэл дээр хамаг тамираа шавхаад л заалнаас гардаг. Хувцас солих өрөөнд ороод ядарсанаа мэдэхгүй найзуудтайгаа инээлдэнэ. Мөн найзуудтай бүжиглэх дуртай. Байнга бүжиглээд байдаггүй ч заримдаа бүжиглэх сайхан даа.
Эмээ минь миний бүх барцдыг арилгаад явж дээ
-Хамгийн их хүч шавхан барилдаанд ялсан тэмцээн тамирчин хүнд мардагдаггүй байх. Тэгэхээр та хамгийн өрсөлдөөнтэй, хүч шавхан барилдаанд ялсан ялалтынхаа тухай сонирхолтой яриа дэлээч?
-2022 оны дөрөвдүгээр сард “Антальяагийн Их дуулга”-т түрүүлсэн мөч санаанаас гардаггүй. Намайг тэмцээнд явсны дараа эмээ маань өөд болсон байсан. Намайг түрүүлдэг өдөр харин нутаглуулсан юм билээ. Би түрүүлээд төрийн дууллаа сонсож зогсохдоо “Эмээ минь миний бүх барцдыг арилгаад явж дээ” гэж бодсон.
-“Антальяагийн Их дуулга”-т ОУХМ Б.Баасанхүүтэй барилдсан санагдаж байна. Ямар мэхээр давсан бэ?
-Аваргын төлөө Б.Баасанхүүтэй барилдсан. Би тухайн үед гурван торгуулиар хожиж алтан медаль хүртсэн. Үүнээс гадна хагас шигшээд шалгарах барилдаандаа Францын бөхтэй барилдсан. Үнэхээр хүч шавхсан барилдаан болсон доо. Ялагдах ямар ч эрхгүй барилдаан гэж хэлж болно. Яагаад гэхээр ялагдах л юм бол тэмцээнээ дуусгах болоод байсан. Тухайн барилдааны нэмэлт цагт би өрсөлдөгчөө тохож мэхээр унагаад боож, цэвэр ялсан. Түүнээс хойших барилдаанууд бол хүнд байгаагүй.
-Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг зодог тайлахдаа “Миний үргэлжлэл бол Г.Наранцэцэг” гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод их догдолсон байх. Тухайн үеийн мэдрэмжээс хуваалцаж болох уу?
-2014 оноос хойш М.Уранцэцэг эгчтэй үндэсний шигшээ багт бэлтгэл хийж эхэлсэн л дээ. Түүнээс хойш бэлтгэл, тэмцээн уралдаан гээд байнга л хамт байж маш их суралцсан. Үргэлж надад зааж, зөвлөж сургаж байдагт нь үнэхээр их баярладаг. М.Уранцэцэг эгч “Миний дараачийн аварга бол чи шүү” гэж байнга хэлдэг.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа
-Баярлалаа

| ОУХМ Г.НАРАНЦЭЦЭГ: “Антальяагийн Их дуулга”-д түрүүлээд баярын нулимстай зогстол “Эмээ чинь бурхан болсон” гэдэг гунигт мэдээ дуулсан даа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |