Үндэсний их баяр наадамд 512 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул М.Бадарч түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ. Улмаар улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс шинжилгээ авахад М.Бадарчаас допинг илэрсэн гэх дуулиан гараад буй. Тэгвэл бид нийгэмд үүссэн дуулиан хийгээд М.Бадарчийн хүүхэд нас нь хэрхэн өнгөрч, бөхөд хорхойссон талаар түүний үеэл ах Д.Галхүүтэй ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу, та. Энэ жил Архангай аймаг Үндэсний баяр наадмын түрүү бөхтэй болж, сайхан наадлаа. Тэр тусмаа Цэнхэр сумын уугуул М.Бадарч Үндэснийхээ баяр наадмаар цол нэмж, улсын арслан цол хүртсэн. Та бүгд дүүгийнхээ дээлийн захыг мушгиад л хүлээж байв уу?
-Сайхан намаржиж байна. Би М.Бадарч арслангийн үеэл ах нь байгаа юм. Ёстой л дээлийнх нь захыг ханзартал мушгиад сууж байлаа. Энэ жил манай аймгийн 100 жилийн ой болж, дүү минь Үндэсний баяр наадамд түрүүлсэнд манайхан том, жижиггүй баяртай, сэтгэл дүүрэн байна.
-М.Бадарч арслангийн бага нас хэрхэн өнгөрсөн тухай бидэнтэй хуваалцахгуй юу?
-М.Бадарч маань таван ах, нэг дүүтэй, долоон сайхан хүүтэй айлын дунд хүү. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон баг, Орхон голын хөндийд түүний бага нас өнгөрсөн. Орхон баг нь Баянхонгор, Өвөрхангай аймгийн заагт оршдог сумын төвөөс алслагдсан Хангайн уулархаг бүсийн үзэсгэлэнтэй нутаг байдаг юм. Манай М.Бадарч бага байхын их хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүүхэд байсан. Ах нар нь цөм барилдана. Тэдэнтэйгээ өдөржин ноцолдож, барилдана. Түүний ээж, аав, ах дүү нар нь нутаг, усандаа хүндлэгдсэн хэзээний хөдөлмөрч хүмүүс дээ. Манай өвөө Цэнхэр сумаас хамгийн анхны том цолыг хүртсэн аймгийн заан Бадарч гэдэг хүн байсан юм. М.Бадарчийг төрөхөд өвөө минь аймгийн заан цол аваад түүнийгээ угаахдаа “Ахынхаа нэрийг аваарай, улсын том цолонд хүрсэн сайн бөх болоорой” хэмээн ерөөж байсан гэдэг. Би М.Бадарчийг улсын заан цолонд хүрэхэд нь их баярлаж бэлгээсэн. “Өвөөгийн минь нэрийг дүү минь улсын цолонд хүргэлээ шүү дээ” гэж одоо ч баярлаж сууна.
-М.Бадарч ямар зан араншинтай хүүхэд байсан бэ?
-Манай Бадарч нэг л зангаараа байж чаддаг сайхан сэтгэлтэй хүүхэд. Надтай их ойр. Асуух, зөвлөх зүйл гарвал над руу байнга ярина. Танихгүй хүнд ихэмсэг зантай юм шиг хэрнээ ойр байвал тийм биш. Орхон багийн бага сургуульд ах нартайгаа гуна унаад л явдаг хүүхэд байлаа. Үеийнхээ хүүхдүүдээс нэлээд биерхүү ч байсан. Сарлаг унаад сургуульдаа явдаг байсан хүүхдийг улсын наадмын түрүү бөх болчихно гэж хэн ч төсөөлөөгүй биз.
Багын л “Би том цолтой бөх болно” гэж ярьдаг байсан хүүхэд өнөөдөр мөрөөдөлдөө хүрчихсэн, цолондоо дүүрч барилддаг сайн бөх болсонд баяртай байна. Ах нартайгаа л барилдаж, бөх болох эхэллээ тавьсан. Дунд сургуулиа төгссөний дараа хэсэг ээжтэйгээ мал малласан. 2010 онд манай суманд Д.Хишигдорж заан очиж байсан юм. Тэр үедээ улсын том цолтой бөх ирж байгааг бэлгэшээж том ах нь дүүгээ дагуулж очиж, шинжүүлж байсан гэдэг. Тэгсэн Д.Хишигдорж заан “Намар Улаанбаатар хотод хүрээд ирээрэй” гэсэн гэдэг. Тэр намраа хот орж Л.Болдбаатар багшид шавь орсон доо, дүү минь.
-Бөх болох бэлтгэлээ хийж эхэлснээс ердөө хоёрхон жилийн дараа цол авсан гэдэг байх аа?
-Тийм ээ, хотод бэлтгэл хийгээд хоёр жилийн дараа буюу 2012 онд аймгийн арслан цол хүртэж байсан. Их өөдрөг үзэлтэй, гарсан амандаа хүрдэг хүн гээд хэлчихэд болно. Аймгийн арслан болдог жилээ сумандаа ирж, барилдаж байсан юм. Наадмын эхний өдөр сумандаа хоёр давчихаад гурвын даваа эхлэхийн өглөө манайд унтаж байна. Би ч сэрээгээд наадмын талбай руу нь явууллаа. Гурвын даваа ч эхэллээ, удалгүй Бадарч уначихдаг юм. Тухайн үед нь би “Чи бэлтгэл сургуулилалтаа хийлээ гээд л хотод сураад байх юм. Энэ жил ядаж сумын цол хүртчихье гэж бодсонгүй юу. Эртхэн босоод биеэ халааж байхгүй” гээд жаахан зэмлэлээ. Тэгсэн “Зүгээр ээ ах аа, дүү нь энэ жил аймгийн цолонд хүрнэ шүү дээ” гээд инээж байсан. Тухайн үед нь би “Суманд түрүүлэхгүй хүн яаж аймагт түрүүлэх вэ” гээд л өнгөрч байсан. Сумын наадмаас хоёр хоногийн дараа аймгийн наадам болж, дүү маань аймгийн арслан цолтон болж байлаа.
-Үндэсний баяр наадамд түрүүлсэн болон шөвгөрч үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Энэ жил нэг бөхийн сорьцоос допинг илэрсэн. Түүнийг улсын арслан М.Бадарч байх магадлалтай гэх дуулиан дэгдээд байна. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа бол?
-Би ийм мэдээлэл гарахтай зэрэгцээд л өөртэй нь холбогдож асуусан. Тийм зүйл хэрэглээгүй гэж байна лээ. “Сайн барилдаад байхаар нь атаархсан хүмүүс хоол, унданд нь элдэв зүйл хийчихээгүй байгаа даа” гэж санаа зовох юм. Манай Бадарчийн ах, дүү нар бүгд л гэрийн хүмүүжил сайтай, элдэв хорт зуршилгүй сайн хүүхдүүд. Ээждээ хайртай, бүгд л ээжийнхээ үгнээс гарахгүй. Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэдгийг мэдсээр байж тийм зүйл хэрэглэнэ гэж байхгүй. Би ч дүүгээ допинг хэрэглээгүй гэдэгт нь эргэлзэхгүй байна. Дүүдээ итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
| УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙН АХ Д.ГАЛХҮҮ: ДҮҮГЭЭ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ГЭДЭГТ ОГТХОН Ч ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |