-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүс гэрэл зурагчин гэдгээр нь танина шүү дээ. Ямар мэргэжилтэй вэ?
-Энэ өдрийн мэнд хүргэе, намайг Б.Дарханбаатар гэдэг. 2020 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг гадаад худалдаа, маркетингаар төгссөн.
-Яагаад гэрэл зураг дарах болсон бэ. Анх мэргэжлийн гэрэл зургийн камер авч зураг дарж байсан үеэ дурсахгүй юу?
-Арван жилийн сурагч байхдаа барилгын туслахаар гурван сар ажиллаад Canon 1000D гэдэг жижиг камер авч байлаа. Тэр үеэс авхуулаад гэрэл зураг дарж эхэлсэн. Тухайн үед нүдэнд торсон бүх зүйлийн зургийг дарсан. Найзууд, байгаль, барилга, амьтан гээд бүгдийнх нь зургийг дарсан. Тэр бүрдээ илүү сайжрахыг хичээнэ.

-Гэрэл зураг дарахын юу нь танд хамгийн сонирхолтой санагдсан юм бэ?
-Гэрэл зураг бол дурсамж хадгалдаг нандин зүйл. Хүмүүс өөрийнхөө дурсамжийг хадгалахын тулд тэр чухал агшныг гэрэл зураг болгон хадгалдаг. Дарсан зургаа дараа нь харах үед тухайн үеийн мэдрэмж, сэтгэл хөдлөл мэдрэгддэг. Дурсамжтай холбоотой зүйл учраас дурлаж зургаа авдаг. Миний хамгийн дуртай хобби.
-Зураг дарж байх үеийнхээ дүрс бичлэгийг хийдэг шүү дээ. Цөөн минутын дүрс бичлэг хийхийн тулд хэр хугацааг зарцуулдаг вэ?
-Миний цахим сүлжээнд хуваалцдаг дүрс бичлэгт 4-5 хүн орсон байдаг. Тухайн бичлэг, зургийнхаа гол дүрийг олох гэж удаан хугацаа зарцуулна. Нэг дүрс бичлэг хийхийн тулд 4-5 гаруй цаг зарцуулдаг. Дүрс бичлэг дээр хамгийн төгс хэсэг нь ордог. Үүний ард маш олон дүрс, зураг үлддэг.

-Сэтгэл гаргаж дарсан зургийг нь устгуулах үе бий юү?
-Гудамжаар алхаж байгаад яг эгзэг нь таарсан үед зураг дардаг учраас зураг дарсныхаа дараа л очиж нийтэлж болох эсэх зөвшөөрөл авдаг. Зураг даруулсан хүнээс тун цөөхөн нь хувь нь нийтлүүлэлгүйгээр устгахыг хүсдэг. Тухайн хүний хувийн орон зай, эрх учраас шууд устгадаг. Гэхдээ тэд нийтлүүлэлгүйгээр өөртөө авч үлдэг.
-Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Таны хамгийн анхны дарсан гэрэл зураг ямар өгүүлэмж, утга агуулгатай байсан бэ?
-Камертай болсны дараа нүдэндээ онцгой харагдсан бүх л зүйлсийн зургийг дарсан учраас анхны зургаа санахгүй байна. Гэхдээ миний хувьд анхны зураг гэхээсээ илүү зургийнхаа өнгийг янзалж, өнгө тавьж чаддаг болсон үе хамгийн нандин байдаг. Дарсан зураг бүр минь өөрийн гэсэн утга агуулга, өгүүлэмжтэй. Тиймээс тухайн зураг дээр гарч байгаа өнгө бүр дахин давтагдашгүй.
-Одоогийн байдлаар таны гэрэл зургийн гол баатар нь хүн шүү дээ. Хүний зураг дарахдаа юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Хүний зургийн фокусыг алдагдуулалгүй арын фоноос нь ялгаруулж авах дуртай.

-Дарсан гэрэл зургаараа юу өгүүлэхийг хүсдэг вэ. Харуулахыг хүсдэг өнцөг бий юү?
-Миний дарсан дийлэнх зургийг гудамжинд авсан байдаг. Үүгээрээ хүн бүр өөрсдийн гэсэн бодол санаатай, хийх ажилтай хувь хүн гэдгийг харуулахыг хүсдэг. Гудамжаар алхаж буй хүмүүсээр амьдарч буй нийгмээ харуулахыг зорьдог. Тэр бүгд өөрсдийн гэсэн бодолтой онцгой нэг ертөнц шүү дээ.
-Байнга камертай явахыг эрмэлздэг үү. Эсвэл өдөр товлоод камертайгаа гардаг уу?
-Өдөр бүр гар утастай явдаг учраас зорьсон өдрөө л камертай явдаг. Нар үнэхээр үзэсгэлэнтэй жаргах, тэнгэр гоё харагдах үед камер минь байсан бол гэж бодно. Камергүй явж байх үед гэрэл зураг дармаар санагдвал гар утсаараа дардаг. Камераас чанарын хувьд төдийлөн муудах зүйл байдаггүй.
-Сонирхлоороо гэрэл зурагчнаараа ажилладаг гэсэн. Захиалгат гэрэл зураг дардаг уу?
-Сонирхлоороо гэрэл зураг дарахаас гадна хувь хүн болон компанийн сошиал медиа контент дээр төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Маркетингийн компани үүсгэн байгуулахаар зорьж байна.
- Гэрэл зураг дарахад тулгардаг хэцүү бэрхшээлтэй зүйл бий юу?
-Гэрэл зураг гэдгийг ойлгоогүй байх үед л хэцүү санагдах байх. Харин ойлгож, өнцгөө олсон үед илүү амархан санагдана.
-Таны дарсан бүх гэрэл зураг өөрийн гэсэн түүхтэй, дурсамжтай байх тэр дундаа сэтгэлд тань үлдсэн ямар гэрэл зураг байдаг вэ?
-Цар тахлын хөл хорионы үеэр Сансарын туннел дээрээс ямар хөл хөдөлгөөнгүй, хүнгүй байх үеийн гудамжийг дарсан юм. Тэр зураг дахиж давтагдахгүй шүү дээ. Тиймээс хамгийн нандин. Дахиж тийм өгүүлэмжтэй зураг дарж чадахгүй байх.

-Авахыг хүссэн гэрэл зураг бий юү?
- Дэлхийн олон орноор аялж гудамжны зураг дармаар байна. Тухайн улсын гудамж тэнд алхаж буй хүмүүс бүгд улс нийгмийнхээ ямар байгааг харуулж байдаг.
-Таны хувьд гэрэл зураг гэж юу вэ?
-Дурсамж хадгалж, тухайн мөч, түүхийг яг тэр хэвээр нь хүнд үлдээдэг сануулагч.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.









| ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ДАРХАНБААТАР: Гэрэл зургаараа хүн бүр дахин давтагдахгүй ертөнц гэдгийг харуулахыг зорьдог |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |