-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Н.Зөнбилэг гэдэг. Хүнсний технологийн коллежид нарийн боовны тогоочоор сурдаг 15 настай хүү ажлын гараагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ресторанд бэлтгэгчээр эхлүүлж байлаа. Сургуулиа төгсчихөөд “Cielo Food in Bar” ресторанд нарийн боовны тогооч болон ахлах тогоочоор ажиллаж байсан. Одоо “Redrock” компанид хоолны цэс хөгжүүлэгчээр ажиллаж байна. Гал тогоонд бэлтгэгчээс нь алхах тогооч хүртэлх бүх албан тушаалын хийж үзлээ.
-Бие даан гаргасан “Chocolate Is 150” шоколадан урлалын үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?
-“Chocolate Is 150” шоколадан урлалын үзэсгэлэнгээ одоогоос таван жилийн өмнө гаргаж байлаа. Үзэсгэлэн долоо хоногийн хугацаанд олны хүртээл болсон. Тухайн үед төлөвлөж байсан 32 бүтээлээс 26 нь үзэсгэлэнд гарсан юм. Тээвэрлэлтийн явцад зарим бүтээл эвдэрсэн учир хассан. Үзэсгэлэнгийн бүтээлээ гурван сарын хугацаанд тонн шоколадаар хийсэн. Зориулалтын уран зургийн хэрэгсэл бус хүнсний материалаар хийж байгаа учраас богино хугацаанд хийдгээрээ онцлог.
-Яагаад шоколадаар бүтээл хийж, үзэсгэлэн гаргах болсон юм бэ?
-Шоколадаар бүтээл хийх нь олон улсын түвшинд урлаг болж хөгжөөд удаж байгаа. Үүнийг Монгол Улсад таниулж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн учир үзэсгэлэнгээ гаргасан. Шоколаданд дургүй хүн тун цөөхөн байх. Энэ амттаны үнэр, амт хүнийг байнга татаж байдаг. Шоколадыг зөвхөн идэхээс гадна урлагийн бүтээл болгох боломжтойг харуулахыг хичээсэн. Шоколадаар бүтээл хийхэд сахилга бат их шаарддаг. Шингэнээс хатуу, хатуугаас зөөлөн болгож бүтээлээ хийнэ. Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэнг монгол шоколадаар хийсэндээ баяртай байдаг.

-Үзэсгэлэнгээ нээх мөч ямар байсан бэ?
-Үзэсгэлэнгийн нээлтийн эхний өдөр, нээлт эхлэхээс 30 минутын өмнө сүүлийн бүтээлээ өлгөж байлаа. Сандарсан хүн л юм юм руу гүйж байснаа санадаг юм. Тухайн үед хэр олон хүн ирж үзэх бол гэдэг догдлол, ирсэн шүүмж бүрийг хүлээж авах итгэл, зоригоор дүүрэн байсан.
-Үзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдээ хадгалсан уу?
-Зарим бүтээлээ хүнд бэлэглэсэн. Сүүлд хоёр жилийн өмнө нэг бүтээлийнхээ хадгалаатай байгаа зургийг харсан юм байна. Шоколад удаан хадгалах боломжгүй түүхий эд учраас ихэнх нь эвдэрч, хаягдсан даа.
-Анхны үзэсгэлэнгээ гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ. Дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий юү?
-Дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөө бий. Энэ удаа урт хугацаанд бэлдэж тогоочтой хамтрах бодолтой байгаа. Шоколад хямд үнэтэй материал биш учраас сайтар төлөвлөж бүтээлээ хийх хэрэгтэй. Шоколадны түүхтэй уялдуулан бүтээлээ хийхээс гадна хүмүүстэй хамтрах учраас өөр өөр утга санаа илэрхийлэх байх. Мөн Монголын түүхэн барилга, байгууламжаас нэгийг нь сонгон авч шоколадаар бүтээнэ.
 • Instagram photos and videos.png)
-Шоколадаар бүтээл хийхэд юу анхаарах хэрэгтэй вэ?
-Шоколад хэт халуун байвал хайлж, хүйтэнд хагардаг. Бүтээлүүдийг зөв температурт хадгалах хамгийн чухал. Мөн зөв температурт, технологийн дагуу хайлуулахгүй бол хагарч, эмтрэх эрсдэлтэй. Хатсаны дараа зөв гадаргуутай байх нь ч хэрхэн хайлуулахаас хамаардаг. Шоколад нь өөрийн үнэрээ хурдан гадагшлуулж, орчны үнэрийг шингээдэг бүтээгдэхүүн. Тиймээс шоколадны өвөрмөц, таатай үнэрийг үнэртэж байх үед нь үзэгчдэд хүргэх нь чухал.
 • Instagram photos and videos.png)
-Үзэсгэлэнгийн бүтээлүүд дундаас хамгийн хэцүү, илүү их цаг зарцуулж хийсэн бүтээл нь юу байсан бэ?
-1.8 метрийн урттай 80 кг шоколадаар бүтсэн Титаник хөлөг онгоц байсан. Тухайн бүтээлийг гурван сарын хугацаанд өдөр бүр 2-3 цаг зарцуулж хийсэн. Хөлөг онгоцны бодит байдлыг шоколадан баримал дээрээ буулгахыг хичээсэн. Мэргэжлийн архитектурч найзаасаа зөвлөгөө авч жинхэнэ Титаник онгоцны цонхны тоог хүртэл ижил тоогоор хийсэн.
-Тогооч хүний авдаг хамгийн сайхан мэдрэмж юу вэ. Ямар үед мэргэжилдээ хайртай болдог вэ?
-Үйлчлүүлэгчийн таваг гал тогоонд буцаж орж ирэхдээ хоосон байгааг харах тогоочийн хамгийн жаргалтай мөч байх. Баярын өдрүүдээр тогооч амарч чадахгүй ч хийсэн хоолыг нь амтархан идэж байгаа үйлчлүүлэгчдээ хараад өөрсдөө цадсан, баярласан юм шиг л болдог.


| Н.ЗӨНБИЛЭГ: ШОКОЛАДААР ХИЙСЭН ТИТАНИК ХӨЛӨГ ОНГОЦ МИНИЙ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ БҮТЭЭЛ |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |