Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангийнхаа хүүхдүүдтэй тэврэлдэх, гар барих зэрэг өөрийнх нь хүссэн мэндчилгээгээр мэндчилсэн Ш.Мөнхжаргал багшийн бичлэг олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлж, хүүхдүүдийг төдийгүй эцэг, эхчүүдийг баярлуулж чадсан. Тэрбээр Дархан-Уул аймгийн XV сургуулийн багшаар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Түүний эрхэмлэдэг хамгийн чухал зүйл бол хүүхдүүдээ баяруулах, баяр, жаргалтай байгааг нь мэдрэх гэсэн юм. Тиймээс түүнийг хүүхдүүдээ хэрхэн баярлуулж, хичээлээ хэрхэн хялбар аргаар заадаг тухай нь ярилцлаа.
-Хичээлийн шинэ жилийн эхний өдөр таны ангийнхантайгаа мэндчилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, эерэг хандлагыг бий болгосон. Та хүүхдүүдээ баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөх мэндчилгээний санааг хэрхэн олсон бэ?
-Манай ангийнхан энэ жил хоёрдугаар ангид орж байгаа. Би өнгөрсөн хавар мэндчилгээнийхээ санааг олон нийтийн сүлжээнээс харчихаад “Ангийнхаа хүүхдүүдийг баярлуулна даа” гэж бодож байсан. Манай ангийнхан найрсаг, дотно харилцаатай болохоор нэгдүгээр ангиа төгсөхдөө “Бид олон сар уулзахгүй нь дээ” гээд гунигтай салцгаасан юм. Тийм болохоор “Энэ жилийн есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ баярлуулж, сонирхолтой байдлаар угтаж авъя” гэж бодоод хүүхдүүдийнхээ хүссэн сонголтоор нь мэндчилсэн. Тэдэнд их таалагдаж, сонирхолтой санагдсан гэсэн. Эцэг, эхчүүд хүүхдээ ангидаа хэрхэн сууж, юу сурч байгааг нь нууцаар харах хүсэлтэй байдаг. Тийм болохоор би хүүхдүүдтэйгээ мэндчилж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулчихсан юм. Гэтэл маш олон хүн надад урмыг үг хайрлаж, дэмжсэн байна лээ. Би эцэг, эхчүүдэд нь үзүүлэх гэж тус бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан байсан юм. Олон хүн үзэж, сэтгэгдэл үлдээнэ гэж санаагүй.

-Танд олон хүн танд урмын үг хайрлаж, таныг дэмжсэн байна лээ. Тийм болохооор таныг мэргэжлээрээ дахин бахархсан байх гэж бодсон?
-Харин тиймээ. Энэ удаад багш мэргэжлээрээ илүү бахархаж, дахин дурласан. Бас илүү хичээж, хариуцлагатай байх ёстойг ойлгосон. Багш нарын талаар сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээнээс уншчихаад их харамсдаг байсан. Багш хүний талаар нэг ч болтугай эерэг сэтгэгдэл төрүүлж чадсандаа баяртай байгаа. Бид эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, ажлаа нэр хүндтэй хийх ёстой гэж боддог.
-Та хэдэн жил багшилж байгаа вэ. Багш бүрийн заах арга барил өөр гэж боддог. Таны хувьд?
-Би тав дахь жилдээ багшилж байна. Өнгөрсөн жил нэгдүгээр анги дааж авсан. Түүнээс өмнө амралтаа авсан багшийн оронд ангийнх нь багшаар ажиллаж байсан. Би хүүхдүүддээ амар хялбар байдлаар хичээлийг нь ойлгуулах гэж хичээдэг. Тийм болохоор хичээлийн хэрэглэгдэхүүн шинэлэг, сонирхолтой байх ёстой гэж үздэг. Өнөөдөр хичээлээ ойлгоогүй байсан хүүхэд маргааш ойлгочихсон байхыг мэдрэх хамгийн сайхан байдаг. Хүүхдүүдийн харцнаас л хичээлээ ойлгосон ойлгоогүй нь мэдрэгддэг гэсэн үг.
-Бага насны хүүхдүүдтэй харилцах хэцүү гэж ярьдаг. Танд шантрах үе байдаг уу?
-Залуу багш болохоор шантрах, ажлаасаа гармаар санагдах үе байдаг. Гэхдээ тэрхүү сөрөг бодол маш богино хугацаанд бүр мөсөн сарнидаг. Хамт олондоо ангийнхандаа татагддаг болохоор тэднийгээ орхиж явж чадахгүй шүү дээ.

-Та багаасаа багш болно гэж мөрөөддөг байв уу. Багш мэргэжлийн юу нь танд хамгийн сайхан санагдсан бэ?
-Миний өвөө Дархан-Уул аймагт багшилдаг байсан. Тийм болохоор багш мэргэжилд илүү дурлаж, "Ангийнхаа багш шиг багш болно доо" гэж мөрөөддөг байлаа. Тэгэхээр өвөө, ангийн багш хоёр минь намайг багш болоход нөлөөлсөн гэж болно. Би англи хэл, монгол хэлний багш болно гэж мөрөөддөг байсан ч бага ангийн багш болсон. Багадаа багш болж тоглодог байлаа. Хүссэн мэргэжлээрээ ажиллаад сайхан байна. Зарим үед ангийнхаа багшийн тухай их боддог. Багш минь миний оронд байсан бол яаж заах байсан бол гэж орлуулж боддог.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Би мэргэжилдээ хайртай болохоор насаараа багшилна гэж боддог. Өөр ажил байсан ч хийж чадахгүй байх. Хүүхдүүдтэй ажиллахаар тэдэндээ дасаад багш гэхээс гадна найз шиг нь, ээж шиг нь болчихдог юм. Хүүхдүүд ч гэрийнхэндээ яриагүй нууцаа надад ярих нь элбэг.
-Та багш хүний талаар ямар ойлголттой явдаг вэ. Багш хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Багш хүн хамгийн түрүүнд хүүхдүүдээ сайн ойлгодог мэдэрдэг байх нь чухал гэж боддог. Тэд харилцан адилгүй зан төлөвтэй шүү дээ. Гэхдээ тэдэнтэй ярилцаж, ойлголцоод бие биед нь дасгах хэрэгтэй. Тэгж байж анги хамт олны уур амьсгал нэгдэж сайхан болно. Түүний дараа хүүхдүүдэд хичээлээ ойлгуулж чаддаг байх чадвар чухал гэж боддог. Хэдий мэдлэгтэй сайн багш байлаа ч хичээлээ ойлгуулж чадахгүй бол хэцүү. Би хүүхдүүдээ ашиглаж байгаад хэн ойлгосон хэн нь ойлгоогүй байна вэ гэдгийг мэдчихээд тулж харьцдаг. Мөн сурган хүмүүжүүлэгч багш хүн маш хүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй гэж боддог.
| БАГШ Ш.МӨНХЖАРГАЛ: Сурагчдынхаа хүссэн мэндчилгээр мэндэлсэн нь таалагдаж, баярласан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |