Урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит “My Voice” шоуны ялагч Г.Тэмүүжинтэй ярилцлаа. Түүнийг шоуны хоёрдугаар шатанд дуулсан “Салхины хээ” дуугаар нь үзэгчид илүүтэй мэддэг билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жилийн өмнө “My Voice” шоуны ялагчаар тодорч байжээ. Тухайн шоуны талаар ярихгүй юу?
-Сайн байна уу, “My Voice” шоу миний хувьд урт хугацааны аялал байсан. Цар тахлаас болоод оролцогчид бараг хоёр жилийн хугацаанд зураг авалтад орсон. Нэр хүндтэй шоунд оролцохоос гадна ялагч болох нь амьдралдаа авсан хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг байсан даа. Гэр бүлийнхээ мөрөөдлийг биелүүлж, тэднийхээ итгэлийг дааж чадсандаа хамгийн их баярладаг.
-“My Voice” шоу таны оролцсон анхны шоу байв уу. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож байсан уу?
-Миний оролцсон хамгийн том шоу нэвтрүүлэг л дээ. Тус шоунд оролцсоноор багын мөрөөдлөө биелүүлсэн. Өмнө нь бүс, орон нутгийн чанартай болон уран бүтээлчдийн нэрэмжит тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлж байсан.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-СУИС-ийн эстрад дуулаачийн ангид Д.Ухнаа багшийн удирдлага дор элсэж байлаа. Эстрадын дуучин болох хүсэл, зорилго дүүрэн их сургуулийн босгоор алхаж байсан даа. Гэхдээ тухайн үед ар гэр, сургалтын төлбөрийн асуудлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй. Одоо нутагтаа Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрт цохивор хөгжимчнөөр ажилладаг.

-Олон хөгжмийн зэмсэг тоглож чаддаг юм билээ. Хэрхэн сурсан бэ?
-Би Төв аймгийн Эрдэнэ суманд төрж, өссөн. Хөгжмийн багш минь бүх л мэддэг, чаддаг хөгжмийн зэмсгээ надад зааж өгсөн дөө. Гитар, бөмбөр гээд амьд хөгжим, үлээвэр, даралтат хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн. Заалгасан бүх хөгжмөө тоглож чадна гэж хэлэхгүй ээ. Чаддаг болохын төлөө сурсаар байгаа. Хөөмийг өөрөө оролдсоор байгаад сурч байсан.
-“Салхины хээ” дуугаар хүмүүс Г.Тэмүүжинг сайн таньдаг болсон шүү дээ. Тус дууг яагаад сонгосон юм бэ?
-“Салхины хээ” -г дууны сугалаагаар сугалсан. Тэр үед дуунаасаа сүрдэж, айж байсан шүү. “UBS” телевизийн хөтлөгч, чиглүүлэгч Э.Гантулга ахтайгаа хэрхэн дуулах талаараа их зөвлөлдсөн дөө. Дуулалтын чадвар, хэв маягтаа оруулах найруулгаа өөрөө хийсэн. “Салхины хээ” дууг дуулсандаа өөрийгөө тун азтай гэж боддог.
-Нэвтрүүлгийн үеэр хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь юу байсан бэ?
-“My Voice” үндэсний шоу учраас гол зүйл нь эх хэлээрээ дуулж, бүх зүйл нь монгол өв соёлыг харуулсан байх хэрэгтэй гэж бодсон. Хөгжмийн зохиолч Л.Балхжав ахын зохиосон дууг сонсох бүрд Монголын талаар бодогдуулдаг, яруу тансаг байдаг. Тиймээс үндэснийхээ шоунд оролцохдоо уламжлалт загварын хувцас өмсөж, орчноо бүрдүүлэн, дуугаа бүрэн дүүрэн илэрхийлэх хэрэгтэй гэж л бодсон.
-Дуугаа хэрхэн илэрхийлж, сонсогчдод хүргэхийг зорьдог вэ?
-Тайзан дээр дуулахдаа тарни шиг сайхан шүлэг нь ямар утга илэрхийлэх гэж байгааг дуучин нь сайн ойлгох хэрэгтэй. Хоёрт, хөгжмийн найрууллыг сайн сонсож дуулахаас гадна, үг бүрийн утга санааг сонсогчдод хэрхэн хүргэхээ мэдрэх хэрэгтэй юм билээ. Дуулж байх үедээ зохисгүй хөдөлгөөн хийж огт болохгүй, гэхдээ хөшөө шиг номхон зогсоод дуулаад байж болохгүй.

-Финалын шатанд дуулах дуугаа хэрхэн сонгож, хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Бүх оддын дуу болсон “Өглөө шиг эх орон” дууг өөрийн хэв маягт оруулж дуулбал содон санагдана гэж Б.Жаргалсайхан багш зөвлөсөн. Тэмцээний үеэр найз Э.Хосбаяр маань дууны найруулга дээр ажилласан. Ингээд дууныхаа төгсгөлд үндэсний шоу тоглолтод оролцож байгаа учраас өв соёл, түүхийг нэгтгэсэн үзүүлбэр үзүүлэхээр болсон. Дуулалтын бэлтгэлээ нэг сар хийсэн бол найруулга дээрээ бараг хоёр сарыг зарцуулсан.
-Шоунд оролцохоосоо өмнө хэд хэдэн уран бүтээл гаргаж байсан юм билээ. Тус уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Хөгжмийн зохиолч ах нарынхаа өгсөн дууг талархалтайгаар хүлээн авч дуулдаг. Ер нь дуу эзнээ голно уу гэхээс дуучин нь дуу голно гэж байхгүй шүү дээ. Дуу бүр амьтай, үнэт чанартай. Урын сандаа зургаан дуутай болсон байна.
-Таны бусад уран бүтээлчээс ялгарах онцлог юу вэ?
-Надтай ижил жанраар дуулдаг дуучин олон бий. Би мэдрэмжтэй, аялгуутай дуучин байхыг хүсдэг. Багаасаа эцэг эх, багш нарынхаа дуулж байгааг сонсож өссөн болохоор мэдрэмжтэй, бараг хөгжимтэйгөө ярьж чаддаг байх хэмжээний дуучин байхыг зорьдог. Зорилгодоо хүрэх болоогүй учраас хичээнэ. Шантралгүйгээр явж чадвал тэртээд байгаа мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж байгаа.
-Шинэ уран бүтээлээ хэзээ гаргах вэ. Ямар бүтээл гаргахаар ажиллаж байгаа вэ ?
-Хоёр шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Хангай дэлхий өнгөө засах үеэр дуугаа дүрсжүүлэн сонсогчдодоо хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Анх удаа “Шинэ уран бүтээлээ гаргалаа” гэж хэлэх эрхтэй болж байгаа учир надад энэ боломжийг олгож, замыг минь зассан “UBS” телевизийн хамт олонд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Надад итгэж байгаа олон хүний итгэл сэтгэлийг алдахгүй байхыг хичээнэ ээ.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
-Багаасаа дуучин, хөгжимчин байхыг мөрөөдсөн. Мөрөөдөл рүүгээ хэдхэн алхам ойртсон ч хаалгыг нь бүрэн нээж, зорилгодоо хүрээгүй байна. Урлаг өндөр босготой шүү дээ. Монгол хөгжмийн яруу тансагт уярч, сонсож өссөн учраас урлагаасаа хэзээ ч холдож чадахгүй. Урлагийн хүн болохын төлөө шантралгүй хичээнэ.
| Г.ТЭМҮҮЖИН: “MY VOICE” ШОУ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭД МИНЬ ТУСАЛСАН |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |