-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах уу?
-Сайн байна уу, намайг Н.Даваасүрэн, ханийг минь Б.Энхболд гэдэг. Говь-Алтай аймгийнхаа түүхт 100 жилийн ойгоор хуримаа хийж, өрх тусгаарлалаа.
-Та хоёрыг "Ганц бие залуусын чуулга уулзалт"-ын үеэр танилцсан хэмээн сүүлийн өдрүүдэд дуулиан боллоо. Тухайн уулзалтад яагаад оролцох болсон бэ?
-Бид хоёр “Алтайн залуус” чуулга уулзалтын үеэр анх нэгнээ харж, танилцсан. Би Есөнбулаг сумынх, манай хүн Алтай суманд төрж, өссөн. Ганц бие залуусын уулзалт болно гэж найзуудаасаа сонссон. Тухайн үед найзуудынхаа ятгалгаар л уулзалт руу явсан. Манай нөхөр ч найзуудтайгаа хамт ирсэн байсан. Дөргөн нуурын хажууд уулзалт зохион байгуулагдаж, олон хөгжилтэй тоглоом, тэмцээнд оролцсон. Тэр үед л нэгнийгээ харсан. Хөгжилдөж, дурсамж бүтээх зорилготой яваад хайртайгаа учраад ирсэн дээ.
-Олон хүн дундаас нөхрийнхөө юуг онцолж харсан бэ. Танд юу нь хамгийн сайхан харагдаж, татагдсан бэ?
-Их яриа сайтай, нүдэнд дулаахан залуу байсан. Миний нүдэнд найдаж, түшиж болохоор итгэлийг минь даах залуу шиг харагдсан. Тэр олон хүн дундаас нэг л онцгой харагдаад байсан юм. Чуулганаар танилцаж, удалгүй нэгэндээ дасаж үерхсэн дээ.

-Юу нь тэгж онцгой санагдаж, харагдсан юм бэ?
-Цахим сүлжээгээр харьцах, утсаар ярихад их халамжтай, байнга санаа тавина. Намайг тухтай байлгаж чаддаг. Сэтгэлд дулаахан нандин үг их хэлдэг нь хамгийн сайхан санагддаг юм.
-Таны хувьд тус чуулга, уулзалтыг хэр үр дүнтэй уулзалт болсон гэж боддог вэ?
-Хүмүүсийн бодож төсөөлсөн шиг сөрөг зүйл огт байгаагүй ээ. Тодорхой хөтөлбөрийн дагуу бүх зүйлийг эмх цэгцтэй зохиосон байсан. Миний хувьд үр дүн сайтай зөв уулзалт болсон юм шиг санагдсан.
-Түүхт 100 жилийн ойн баяраараа хуримаа хийлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Дөргөн нуураас төрсөн хосууд” гэж Говь-Алтай аймгийн Тамгын газраас зохиож, ганц бие залуусын уулзалтаар гэр бүл болсон хосуудын хуримыг хийж өгсөн. Аймгийнхаа түүхт 100 жилийн ойн баяраараа хуримаа хийснийгээ их бэлгэшээж, баярлаж байгаа. Үнэхээр л мартагдахын аргагүй сайхан өдөр болдог юм билээ.

-Нөхөртэйгөө холбоотой хамгийн гэгээн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Бүл нэмэх болсноо мэдсэн үе, хэлсэн үе хамгийн дурсамжтай. Би аравдугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Тэгээд нөхөртөө “Би жирэмсэн болчихжээ. Чи аав болох нь” гэж хэлсэн. Манай хүн хэсэг чив чимээгүй болчихсон, гайхаад юу ч дуугарахгүй. Тэгээд удаагүй баярлаад хөөрч гүйгээд, надад ч ээж болж байгаад минь баяр хүргээд “Би аав болсон, би аав болсон” гээд л хөөрөөд, инээгээд гүйгээд байсан. Жирэмсэн болсноо мэдэх үеийн миний өнөөдрийг хүртэл сонссон мэдээнээс хамгийн сайхан нь байсан. Охиноо төрүүлчихээд гар дээрээ авах үеийн мэдрэмж үгээр хэлэмгүй догдолмоор сайхан байсан. Жилийн өмнө халамжит хань, хөөрхөн хүүхэдтэй гэрийн эзэгтэй болно гэж огт төсөөлөөгүй явсан. Амьдрал их сонирхолтой юм билээ.
-Цаашид хаана суурьшин амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Манайх удам дамжсан малчин айл. Тиймээс төрсөн нутагтаа малаа өсгөж, хөдөө амар тайван амьдарна. Орон нутаг харьцангуй хөгжиж байна шүү дээ. Мөдхөн Улаанбаатар хот шиг хөгжилтэй болно. Тиймээс тал, хээр нутагтаа тайван амьдрах бодолтой байгаа, манай гэр бүл.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

| Н.ДАВААСҮРЭН: ГАНЦ БИЕ ЗАЛУУСЫН УУЛЗАЛТАД ДУРСАМЖ БҮТЭЭХ ГЭЖ ЯВААД ХАЙРТАЙГАА УЧРААД ИРСЭН ДЭЭ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |