-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Шагнал авсан талаараа сонсоод үнэхээр итгэж чадаагүй. Тэргүүн байрт орсон мэдээгээ сонсох үедээ бяцхан үрээ хүлээж аваад удаагүй, эмнэлэгт байсан юм. Эмнэлэгт байхад н.Алтаншагай ах залгаад “Чи нэгдүгээр байрт орсон байна. Цахим сүлжээгээ гялс шалгаарай” гэсэн. Үнэхээр нэгт орсон байгаагаа хараад шууд уйлчихсан. Энэ том тэмцээнд оролцож, ялна гэдэг миний холын мөрөөдөл байсан. Мөрөөдөлөө биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байна. Давхар, давхар баярт мэдээ сонссон гайхалтай өдрүүд байлаа.
-Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ. Шагнал хүртсэн хуримын үс засалтын санааг хэрхэн олсон бэ?
-Тэмцээний бэлтгэлийг хоёр сарын хугацаанд хийсэн. Хэт яаралгүйгээр тухайгаар хийсэн. Тухайн үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байсан учраас ачаалал ихтэй байсан. Олон уран бүтээлчид тоглолт хийдэг цаг шүү дээ. Баяр дуусгаад яг долоо хоног бүх ажлаа хойш тавиад зөвхөн тэмцээндээ анхаарал хандуулсан. Хийх санаагаа олохын тулд олон туршилтын загвар гаргаж, шилж, сайжруулсан. Хуримын үс засалтыг сонгосон шалтгаан нь бүх юм өнгөлөг байдагтай холбоотой. Хурим гэхээр бүх зүйл өнгөлөг, гэгээн, гэгээлэг, ялдам шүү дээ. Сүйт бүсгүйг хамгийн үзэсгэлэнтэй гэгээлгээр хардагтай адилхан. Яаж хийвэл эрхэмсэг, ялдам харагдуулах вэ гэж их бодсон. Тэмцээн учраас олон шалгуурууд байгаа. Өнгө будаг, үс засалтын харьцаа гээд олон техник стандартыг шаарддаг. Тэр бүрд тааруулж загвараа гаргах хамгийн чухал байсан. Үсний дээд хэсэгт хэт хэтэрсэн биш навчин хэлбэрийн долгионыг оруулж өгсөн. Цэцгэн хэлбэр гаргаж засвал болохгүй учраас тохирсон навчин хэлбэрийн долгион гаргасан. Эмэгтэйлэг хэв шинжийг илэрхийлж сувдаар чимэглэсэн.
-Үсчин, гоо засалчаар ажиллаад хэр удаж байгаа вэ?
-Мэргэжилээрээ долоон жил ажилласан. Богино хугацаанд үр дүнтэй ажиллах нь чухал гэж бодож байна. Энэ хугацаанд өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг мөчүүдээ бүгдийг нь ажилдаа, мэргэжилдээ зарцуулсан. Ажил л гэвэл нүд нь сэргэж, бусад зүйлсийг түр мартаад ажилладаг.
(6).jpg)
-Өмнө нь гоо засалчийн тэмцээнд оролцож байв уу. Амжилтуудаасаа хуваалцвал?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байн. Өмнө нь үдшийн гоёлын төрөлд оролцоод есдүгээр байрт шалгарч байсан. Мөн өөр олон улсын тэмцээнд хуримын үс засалтын төрлөөр оролцоод цомын эзэн болсон.
-Яагаад гоо сайхны чиглэлээр ажиллахаар болсон бэ. Таны сонирхлыг татсан зүй нь юу байв?
-Би угтаа компьютер график, дизайнер мэргэжилтэй. Хүний толгой дээр байгаа тэр нарийн ширхэгтэй үсийг хүсэж, төсөөлснөөрөө засаж, хувиргаж болдог гэдгийг мэдэрсэн учраас улам илүү их зүйлийг хийж, олон зүйл туршиж үзмээр санагддаг. Үйлчлүүлэгчдийнхээ өөрчлөгдөж байгаа, баярлаж байгаа төрхөөс илүү их урам авч ажилладаг.
-Олны танил уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг юм билээ. Хийсэн ажлаа тайз, дэлгэцээр харах ямар байдаг вэ?
-Олон уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. Энэ удаагийн оролцсон тэмцээнтэйгээ холбоотойгоор МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “Гэгээн хурим” дуун дээр ажилласан. Тухайн үед тэмцээнийхээ загвар дээр ажиллаж байсан учраас өнөөх чамин загвараа илүү бодит, энгийн болгож сувд, цэцэг ашигласан үс засалтыг нь хийсэн. Уран бүтээл дээр ажиллахдаа тухайн уран бүтээлчийнхээ хувцас, дууны утгыг сонсож, судалж шинээр үснийхээ засалтыг бодож, ажилладаг. Урлагийн хүмүүстэй ажиллах олон давуу талтай. Уран бүтээлээр нь дамжуулж хэв маяг, загвар тодорхойлогдож байдаг учраас зогсолтгүй шинийг хайж, өөрийгөө хөгжүүлж байдаг. Харсан бүхнээсээ шинийг хайдаг. Өөрийнхөө хийсэн үс засалтыг хараад сэтгэл хөдөлнө, гоё байгааг нь хараад баярладаг.
(4).jpg)
-Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Үсийг нь янзалсан хүн сэтгэл хангалуун байхыг харах үед өөрт ямар мэдрэмж төрдөг вэ?
-Өөрийнхөө царайнд тохирсон үс засалтаар үсээ засуулсан хүн цаанаасаа л гэрэлтээд ирдэг. Өөр дүр төрх нь өөртөө итгэх итгэл нэмж байгааг харах хамгийн сайхан. Өөрийгөө өөрөөр харах үс засалтыг хийх дуртай.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, алтан цом том хариуцлагыг хүлээлгэлээ. Төлөвлөсөн ажил ,хийхийг хүссэн зүйлс олон байна. Тэр бүрийг шат дараатай биелүүлж, зорилгодоо хүрнэ.
(4).jpg)
| Б.СЭЛЭНГЭМӨРӨН: ХУРИМЫН ХАМГИЙН ГЭГЭЭЛЭГ БҮХНИЙГ ҮС ЗАСАЛТДАА ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭСЭН |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |