Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат жүдогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн олимпын наадмын тавдугаар байрын шагналт, улсын начин Л.Отгонбаатарын аав Н.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Та хүүгээ зөвхөн жүдогоор амжилт гаргахаас нь гадна үндэсний бөхөөр барилдаж, улсын цолтон болохыг олон жил хүлээсэн байх?
-Хүү минь 10 настайгаасаа жүдо, үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр цагаас буюу сүүлийн хоёр, гурван жил хүүгээ улсын цолтон болоосой гэж хүсэж, хүлээдэг байлаа. Энэ жилийн баяр наадмаар хүү минь аавыгаа болон гэр бүлийнхэн, нутаг, усаа баярлуулж чадлаа. Хүүг минь үргэлж дэмждэг байгууллага, хамт олон нутгийн зон олондоо баярласан сэтгэлээ илэрхийлж байна.

-Ах нар нь барилдах сонирхолтой бөхчүүд байсан болохоор Л.Отгонбаатарыг 10 настайгаас нь бэлдэж, бэлтгэж эхэлсэн үү?
-Харин тийм ээ. Би найман хүүхэдтэй. Улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар Л.Отгонбаатарын ах нар. Отгоо маань манай бага хүү. Түүнийг ах нар нь бөх болгосон гэхэд болно. Хүү минь монгол гуравдугаар сургуульд сурч байгаад Аварга биеийн тамирын дээд сургууль суралцаж байсан. Ялангуяа Л.Үйтүмэн ах нь түүнийг бөх болгох гэж олон мэх, барилдаан зааж өгч байсан. Одоо ч бэлтгэлийг нь хангадаг, зааж , зөвлөдөг хэвээрээ. Ер нь дасгалжуулагч нь гэхэд болно. Мөн улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага Ц.Бэгзсүрэн нар манай хүргэн шүү дээ. Тийм болохоор хүү минь ах нараасаа ихийг сурдаг байлгүй дээ.
-Та залуудаа барилддаг, бөх сонирдог байв уу. Эсвэл хүүхдүүдээ барилдаж эхлэхэд нь сонирхдог болсон уу?
-Би багаасаа моринд хайртай хурдан морь унадаг, дараа нь уядаг болсон. Аав минь нэгдлийн эртэй адуучин байсан болохоор тэр шүү дээ. Бараг л А гэж хэлд орж, адуу гэж хөл орсон хүндээ, би. Моринд ухаангүй хайртай, уяж, сойх дуртай байсан болохоод бөхөд их шимтдэггүй, барилддаггүй байлаа. Харин Л.Үйтүмэнг барилдаж эхэлсэн цагаас бөх үздэг, сонирхдог, хүүгээ дэмждэг болсон. Одоо гуран хүү, хоёр хүргэн минь барилдаад бөх үзэх бүр ч сонирхолтой болсон.
-Та улсын наадамд морио сойж байсан уу. Ямар цолтой вэ?
-Би ихэвчлэн сум, аймгийнхаа наадамд морио уяж, айраг, түрүүг нь хүртэж байлаа. Мөн бүсийн уралдаанд хэд хэд хурдалсан. Тэгээд 2002 онд аймгийн алдарт уяаж хэмээх цол хүртэж байлаа. Том хүүг минь миний морь уях сонирхлыг өвлөж, сум, аймагтаа хурдлуулж байна.
-Та өргөн дэлгэр сайхан нааддаг хүн байна. Наадмаар хэчнээн морь, хэдэн бөхийн барилдааныг хүлээж, шимтэн үздэг вэ?
-Манайх дээр үеэсээ л их сайхан өргөн дэлгэр нааддаг айл. Би наадмаар 20-иод морь, 10-аад бөхийн барилдааныг шимтэн шимтэн үздэг. Манай хадам дүү нар бас барилддаг болохоор бөх үзэх их сайхан байдаг юм. Хэнийг нь ч гэлтгүй тэгш сайхан дэмжиж, догдлон догдлон хүлээж үздэг дээ, хүүхдүүдээ.
.jpg)
-Танд бөхийн удам бий юү. Гурван хүү нь барилддаг болохоор бөхийн удамгүй байна гэж үгүй байх?
-Миний өвөө Архангай аймгийн гурван томын нэг байсан юм билээ. Тухайн үедээ сум, аймагтаа бяртай, барилддаг бөхчүүдийн нэг байсан гэсэн үг.
-Хүү нь Улаанбаатар хотод сурдаг байсан юм байна. Зуныхаа амралтаар очиж тусалдаг байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Амралт болгоноороо ирж, тусалдаг байсан. Зун эмнэг сургаж, малд явна. Багадаа хурдан морь унадаг байсан. Чөлөөт цагаараа хүүхдүүдтэй барилддаг байлаа. Хүү минь санасан, бодсоноо заавал биелүүлэх гэж хичээдэг, эхлүүлсэн ажлаа заавал дуусгах гэж гүрийдэг хүүхэд. Ер нь их тэвчээртэй, ажилд сайн, гүргэр хүүхэд байсан. Биднийг өвөг эцэг минь тэгж сургасан болохоор гэрийн хүмүүжил бөх болоход нь нөлөөлсөн болов уу гэж боддог.
-Одоо та хүүгээ олимпын наадмын медальтай, дэлхийн бөх болоосой гэж хүсэж байгаа байх?
-Хүү минь үндэсний бөхөөс илүү жүдогоороо олон жил барилдаж, олон уралдаан тэмцээнд явсан. Тийм болохоор үндэсний бөхөөсөө илүү амжилт гаргах болов уу гэж горьддог. Хүү минь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, олимпын наадмын тусгай байрт шалгарч, Монгол Улсын гавьяат тамирчин болж аавыгаа баярлуулж байсан бол энэ жил улсын начин болж дахин баярлуулсан. Хүүгээ цолоо баталж, бүр ахиулна гэдэгт итгэдэг.
-Хүүхдүүд нь барилдааныхаа бэлтгэлийг нэр дор хийдэг үү. Л.Отгонбаатарын үндсэн мэх нь юу вэ?
-Бүгд тусдаа өөрсдийнхөө гал дээр хийдэг. Гэхдээ бие биедээ зааж, зөвлөх, өмнөх барилдааных нь талаар ярилцдаг байх. Хүүгийн минь үндсэн мэх нь хөмрөх Үйтүмэн ахаасаа анх сурсан. Одоо ч энэ мэхээрээ барилддаг. Энэ жилийн баяр наадмаар хүргэн ах Б.Гончигдамбыгаа давж, улсын начин болсон.
| Л.ОТГОНБААТАРЫН ААВ Н.ЛХАГВАСҮРЭН: ХҮҮ МИНЬ ЭНЭ ЖИЛ УЛСЫН НАЧИН БОЛЖ, ОЛОН ЖИЛ ХҮСЭЖ, ХҮЛЭЭСЭН МӨРӨӨДЛИЙГ МИНЬ БИЕЛҮҮЛЭЭД САЙХАН БАЙНА |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |