-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Киноны хадмал орчуулга хийж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Би 2013 оноос хадмал орчуулга хийж эхэлсэн. 10 жилдээ гадаад хэл дээр анимэ их үздэг байлаа. Тэр үед орчуулгатай анимэ үзэх амаргүй байсан юм. Найзууддаа анимэ үзүүлж, түүнийхээ тухай ярилцахын тулд хадмал орчуулга хийж эхэлсэн. Орчуулсан киногоо “Аникод” вэб сайт дээр байршуулж, үнэгүй үзүүлдэг болсон. Тус сайт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад албан ёсны анимэ орчуулдаг сайт нээгдсэний дараа хаагдсан даа. Ингээд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр кино орчуулан хүргэдэг аппликейшн нээхээр зориг шулуудсан. Анх орчуулга хийснээсээ 10 жилийн дараа “Playmo” компанийг байгуулж, хадмал орчуулгатай кино үзэх сайт, аппликейшн хөгжүүлж, ерөнхий захирлаар нь ажиллаж байна.

-Киноны хадмал орчуулга хийх ямар байдаг вэ?
-Кино орчуулга хийнэ гэдэг амаргүй ажил. Гадаад хэлэндээ сайн байх нь чухал ч түүнээсээ ч сайн монгол хэлтэй байх хэрэгтэй. Найруулгагүй, зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг бол орчуулга хийх боломжгүй. Хадмал орчуулга сайн байхын тулд оновчтой, зөв найруулгатай, уншихад хялбар бичигдэх ёстой. Мөн тухайн дүрийн хэлсэн ёжлол, зүйрлэлийг сайн гаргах, үзэгчдэд амьд мэдрэмж өгөх хэрэгтэй. Манай хадмал орчуулгын сайт “HI хадмал” буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай хадмал хийдгээрээ онцлогтой.
-“Playmo” ХХК хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
-“Serisu”, “Аникод” хоёр ижил цагт хаалгаа барьсан. 2020 онд компаниа байгуулахаар шийдээд хамт ажилладаг найзууддаа хэлснээр “Playmo” багийнхан бүрдсэн. Компанийн үндсэн ажилчид буюу 10 гаруй залуу оффис дээр ажилладаг. Харин кино орчуулагчид гэрээсээ ажлаа хийх боломжтой. Орчуулгыг ихэвчлэн оюутан, 10 жилийн сурагчид хийдэг. Орчуулагчид байнга солигдож байдаг учраас “Яг тэдэн орчуулагч бий” гэж хэлэх боломжгүй.
-“Playmo” хадмал орчуулгатай кино сайт ижил үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагаас юугаараа онцлог вэ?
-Кино үнэгүй үздэг сайтууд болон ижил төрлийн төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг олон байгууллага бий. Гэхдээ “Playmo” компанийн бүх контент албан ёсны эрхтэй учир оюуны өмчийг дээдэлнэ. Мөн зөвхөн сайтаас бус давхар аппликейшнаар үзэх боломжтой. Үнэгүй сайт байхад заавал төлбөр төлж кино үзэх шаардлагагүй гэдэг хүмүүс бий. Гэхдээ үнэгүй сайтаас кино үзэхийн тулд олон домэйн дамжина, контент нь алдаа заана, утгын алдаатай хадмал орчуулга үзнэ гээд хүндрэл ихтэй. Харин манай байгууллага үзэгчийн сэтгэл ханамжийг дүүрэн байлгахын тулд гацахгүй, алдаа заадаггүй, ашиглахад хялбар системээр үйлчилдэг. Тухайн серверээ өөрсдөө бүтээсэн учраас хэрэглэхэд хялбар байдаг гэсэн үг.

-Яагаад “Playmo”гэж нэрлэсэн юм бэ?
-Албан ёсны кино орчуулгын сайт нээхээр төлөвлөчихөөд ямар нэр өгөх вэ гэж удаан бодсон. “Play” бол тоглуул гэсэн утгатай “mo” нь “more” буюу илүү гэсэн үгний товчлол. Ингээд “Playmo” буюу илүү их тоглуулж, илүү их үз гэсэн утгаар нэрээ өгсөн.
-Компанийнхаа сайт болон аппликейшнийг өөрөө хийсэн гэсэн шүү дээ. Энэ талаараа ярихгүй юү?
-Өмнө нь “Аникод” анимэ орчуулгын сайтыг хийж, давхар киногоо орчуулан хүргэдэг байлаа. Багаасаа код бичих сонирхолтой байсан л даа. “Playmo” аппликейшн, сайтын анхны хөгжүүлэлтийг би эхнээс нь дуустал хийсэн. “Playmo” сайтын үйл ажиллагаа өргөжиж одоо орчуулга болон үйл ажиллагаа хариуцсан хүмүүс тусдаа болсон. Миний хувьд компаниа чиглүүлж, сайт, аппликейшныхаа программ хангамжийг хариуцаж ажилладаг. Хэрэглэгчийг ашиглаж байх үед сайт гацаж, алдаа зааж болохгүй. Энэ бол манай компанийн гол баримталдаг зарчим. Нүдэнд ил харагдаж байгаа сервер амархан харагдаж байж болох ч ардаа асар олон тоон өгөгдлийн систем ажиллаж байдаг. Манайх гадаадаас сайт, аппликейшн огт худалдаж аваагүй. Өөрсдөө хийж бүтээхийг хүссэн учраас сайтаа анхнаасаа өөрийн төсөөллөө бодит болгож, код бичиж хийсэн. Мөн манай нэг давуу тал нь уран бүтээлчид ямар нэгэн контент тавиулбал, хэр олон хүн худалдаж авч үзсэнийг хянах самбартай.
-Албан ёсны эрхтэй кино орчуулгын сайт болохын тулд хэсэг хугацаанд хаагдаж байсан шүү дээ. Киноны албан ёсны эрх авах амаргүй байдаг уу?
-Хуулийн дагуу бүх газраас эрх авахаар үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Үйл ажиллагаа явуулж эхлэхдээ киноны албан ёсны эрх авахыг хичээсэн ч тийм амархан бүтээгүй ээ. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг контентын лицензийн төлбөр эзэлдэг. Контентоо “Voo”, “Look tv” гэсэн газруудад нийлүүлдэг, хамтрал үүссэн зах зээлд анх ороход хүнд байсан.
-Компанийн ажилчдаас гадна “Playmo”-г сонгосон үзэгчдийн өмнө хариуцлага хүлээх амаргүй биз?
-“Аникод” орчуулгын баг байгуулагдах үед би оюутан, бусад орчуулагч нь 10 жилийн ахлах ангийн сурагч эсвэл оюутан байлаа. Тухайн үед одоогийнх шиг үүрэг хариуцлага мэдэрдэггүй байсан. Одоо бол хуулийн дагуу компани үүсгэн байгуулж, олон хүний өмнө хариуцлага хүлээсэн учир сайн чиглүүлэх, ажлыг нь зөв хуваарилах гээд олон чадварт суралцаж байгаа. Анхны компаниа дуртай зүйл дээрээ тулгуурлаж эхлүүлсэн учраас бэрхшээл бүрийг амттай даван туулдаг.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Багадаа их дуугүй, даруухан хүүхэд байсан. Хадмал орчуулга хийдэг болно гэж тухайн үед боддоггүй байлаа. Гадаад хэл дээр кино үзэж, тоглоом тоглодог байсан нь хэлний мэдлэг сайжрахад тусалсан. Тоглох үедээ дүрийнхээ хувцсыг сольж, өөр орчинд тоглох хүсэл минь код бичдэг болоход нөлөөлсөн. Тэгээд ганцхан өөрөө ашигладаг бус сонирхсон хүмүүст хүргэх гэж тоглоом татдаг сайт хийсэн. Эргэн тойрны зүйлээсээ суралцаж, сурсан зүйлээ хөгжүүлсээр л байгаа.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Манай сайт маркетинг тал дээрээ сайн ажиллаагүй юм шиг санагддаг. Бид сурталчилгаа огт хийгээгүй. Нээгдсэн цагаасаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгдөг байсан. Тиймээс хүмүүсийн сэтгэлд үлдэхээр сурталчилгаа хийхийг хүсэж байгаа. Одоогоор манайд хүүхдийн цэс байхгүй. Хүүхдийн цэс заавал байх ёстой учраас энэ тал дээр нухацтай ажиллаж, хүүхэд, багачуудад сайн контент үзүүлэхийг зорин ажиллаж байгаа.
| Т.БИЛГҮҮН: НАЙЗУУДТАЙГАА ЯРИЛЦАХЫН ТУЛД АНХ АНИМЭ ОРЧУУЛЖ БАЙЛАА |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |