-Сайн сууж байв уу, биднийг ярилцсанаас хойш хэдийнэ нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд танай үйлдвэрлэл, борлуулалтад хэр олон зүйл өөрчлөгдсөн бэ?
-Сайн байна уу, дахин уулзаж байгаадаа баяртай байна. Нэг жилийн хугацаанд гарааны бизнес маань олон хүнд танигдаж, байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Мөн хэд хэдэн газартай хамтарч ажиллаж байгаа. Анх эхэлж байсан үеэсээ илүү олон төрлийн лаа үйлдвэрлэж байна. Өмнө нь лаандаа шар буурцагны тос, зөгийн бал ашигладаг байсан бол одоо нэмэлтээр 100 хувь байгалийн гаралтай дээд зэргийн лааны түүхий эд болон кокосны тос ашиглаж байгаа. Өвөрмөц содон, өхөөрдөм төрхтэй лаанууд “Анхилуун” гар урлалын дэлгүүрийн онцлог хэвээрээ байгаа.
-Улаанбаатар хотын хэрэглэгчдэдээ хэрхэн бүтээгдэхүүнээ хүргэж байгаа вэ?
-Хөвсгөл аймагтаа үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа. Улаанбаатар хот болон бусад орон нутгийн үйлчлүүлэгчдэдээ “Монгол шуудан” болон хот хоорондын тээврээр найдвартай, сав баглаа боодолд хийгээд хүргүүлж байгаа.
-Хамтран ажилладаг байгууллагатай болсон гэсэн. Ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?
-Бэлэн бүтээгдэхүүн борлуулах тал дээр хамтран ажиллах газартай болсон. Улаанбаатар хотод “Evelyn’s oven” кафе, Дархан-Уул аймагт “Дархан зах” худалдааны төв, Хөвсгөл аймгийн Тэнхлэг их дэлгүүрийн “Bio lab” зэрэг худалдааны төвтэй хамтран ажиллаж, лаагаа борлуулж байгаа.
-Үйлдвэрлэл нь хэр өргөжсөн бэ. Хамтдаа “Анхилуун” дэлгүүрийг өргөжүүлэх баг, ажилчидтай болсон уу?
-Анх гэрийнхээ жижигхэн булангийн ширээнээс эхэлсэн үйлдвэрлэл маань өдгөө бүтэн нэг өрөө болж өргөжсөн байна. Тусдаа байртай болоогүй ч худалдан авагч, захиалагчид нэмэгдсэн учраас ачаалалд тааруулан тоног төхөөрөмж нэмсэн.
(5).jpg)
-Өмнө нь “Анхилуун” гар урлал, бэлэг дурсгалын дэлгүүртэй болох зорилготой байгаагаа ярьж байсан шүү дээ. Зорилгодоо хэр ойртсон бэ?
-Зорилго маань илүү том болсон. Аймагтаа бэлэг дурсгалын дэлгүүртэй болоод зогсохгүй Улаанбаатар хотод дэлгүүрээ нээхээр ажиллаж байгаа. Мөрөөдөл төдий байсан зүйлээ ажил болгож эхэлсэн. Одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Тун удахгүй илүү сайхан мэдээтэйгээр дахин уулзах байх аа.
-Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа вэ. Шинэ бүтээгдэхүүн гаргасан уу?
-Одоогоор 43 өөр загварын лаа, хоёр төрлийн ваннын давс урлаж байна. Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа “Хэрэглэгчид юу хүсэж байгаа бол” гэдэг асуултын хариуг хайдаг. Гаргах бүтээгдэхүүнийхээ санааг хэдэн өдөр бодож, төлөвлөж, загварыг нь гаргана. Төсөөллөө бүтээгдэхүүн болгож, гартаа барих үеийн мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй сайхан. Шинэхэн бүтээгдэхүүнийхээ зургийг дарж хэрэглэгчдэдээ танилцуулах бол хамгийн догдлом хэсэг. Манайх сардаа 1-2 лаа шинээр гаргадаг. Байгаа загваруудаа ашиглаж, нэгэн хэвийн байхыг хүсдэггүй учраас үргэлж шинэчлэлд тэмүүлдэг.
-“Анхилуун” гар урлалын дэлгүүрийн ирээдүйг ямар байхаар төсөөлж байгаа вэ?
-Ирээдүйд ямар ч бэрхшээл тулгарсан лааны соёлыг охид, бүсгүйчүүд, ер нь бүгдэд нь таниулсаар байхыг хүсэж байна. Дан ганц лаагаар зогсохгүй олон төрлийн органик бүтээгдэхүүн бүтээх болно. Жижигхэн булангаас эхэлсэн гарааны бизнесийнхээ ирээдүйг Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан алдартай брэнд болсон байгаагаар төсөөлөх дуртай. Төсөөлөөлөө бодит болгохоор шургуу ажиллаж байна.
Г.Дагиймаа бол дуртай зүйлээ ажил болгож, мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл. Өрсөлдөөн ихтэй гар урлалын салбарт тэрбээр орон нутгаас гэлтгүй хэдийнэ байр сууриа олж, “Анхилуун” брэндийг сонгодог байнгын хэрэглэгчидтэй болоод байна.
(2).jpg)
(5).jpg)
| Г.ДАГИЙМАА:АНХ ЗУРГААН ТӨРЛИЙН ЛАА ҮЙЛДВЭРЛЭДЭГ БАЙСАН БОЛ ОДОО 43 ТӨРЛИЙГ УРЛАДАГ БОЛСОН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |