Хилийн цэргийн 0253 дугаар ангийн мөнгөн хөрөнгийн нярав, онц хилчин Ц.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 18 настайдаа хилийн цэргийн ангид ажиллаж, хоёр удаа хил зөрчигч илрүүлж байсан гавьяатай, дайчин эмэгтэйчүүдийн нэг билээ.
-Та хилийн цэрэгт ажиллах болсон түүхээсээ ярьж өгөөч?
-Би 1995 оны арванхоёрдугаар сард хилийн 0129 дүгээр ангийн отеряадад зочид буудлын эрхлэгчээр ажилд орж байсан. Тухайн үед шинэхэн дэслэгчтэй танилцаад хилийн заставт ажиллаж, амьдрахаар шийдээд, тус ангид 12 жил тасралтгүй ажиллаж, хил дээр үүрэг гүйцэтгэж байсан.
-Та хил дээр ажиллаж байхдаа хоёр удаа хил зөрчигч илрүүлж байсан юм билээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Би хил дээр ажиллаж байхдаа хоёр удаагийн хилийн зөрчил илрүүлж, найман хил зөрчигч барьж байлаа. Тухайн үедээ хил зөрчигч барьсан анхны үйлчилгээний ажилтан болж байсан түүхтэй. Гэхдээ 2019 онд онц хилчин цолоо авсан.

-Хил зөрчигч барьж байсан үеийнхээ тухай ярьж өгөөч?
-Тухайн үед “Бидний ажил хилийн харуулаас эхэлнэ” гэх аян зохиож түүний хүрээнд би хятадаас хэрэглээний болон засварын бараа авч явсан юм. 06:00 цагийн үед Замын үүдээс төмөр зам болон морьт эргүүлийн ойролцоо мотоциклтой явж байтал таван хүн харагдсан. Гэтэл хамт явж байсан хүн маань тэднийг “Төмөр замын ажилчид байна” гэхээр нь би “Төмөр замын ажилчид шар хантаазтай байх ёстой. Сэжигтэй хүмүүс байна” гээд дөхөж явтал тэд төмөр замын хөндлөнд нуугдчихсан байсан.
-Хил зөрчигчид аль улсын иргэн байсан бэ. Тухайн үед та айсан уу?
-Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй солонгос байсан. Би Солонгос хэл мэдэхгүй болохоор дохио зангаар ойлголцож, “Вагонд суулгаж өгье, хоол хийж өгье” гэж худал хэлээд застав руугаа дагуулж явсан. Харин хамт явсан хүнээ застав руу түрүүлж хэл хүргүүлэхэээр явуулж, тэднийг барих баг яаралтай гаргахыг захиж байсан. Манай нөхөр заставын дарга байсан учир хоёр, гурван хилчинтэй хамт ирээд тэднийг баривчилж байсан. Тэгээд ханийгаа гав, буутай ирээд хил зөрчигдийг барихад бахархаж байсан ч бас өрөвдөж байсан шүү.

-Харин хоёр дахь удаагийн хил зөрчигчөө хэрхэн илрүүлж байв?
-Тухайн үед хил зөрчигчдийг улсын хилээр давуулдаг хүмүүс байсан. Төмөр замын точикнаас гурван хятад иргэн суулгаж байхыг нь би харчихсан юм. Тэгээд төмөр замын цагдаад тэдний тухай хэлж, Улаанбаатар руу оруулаагүй. Тухайн үед нөхөр минь заставын дарга байсан учраас надад шагнал тодорхойлоогүй. Харин 17 жилийн дараа Хил хамгаалах Ерөнхий газрын 0253 дугаар ангид ажиллаж эхэлснийхээ дараа онц хилчин болж байсан юм.
-Таныг 18 настайдаа хилийн заставт ажиллаж байхад хил дээр ямар бэрхшээл тулгардаг байв?
-Анх 18 настайдаа хилийн заставт ажилд орж байлаа. Тухайн үед хилийн заставт өөхөн тосоор дэн хийдэг, чихэр идмээр санагдвал элсэн чихэр хайлуулаад идчихдэг хэцүү үед ажиллаж байж дээ. Харин одоо хилчид 26 төрлийн хүнс иддэг, сэтгэл хангалуун бүх зүйл хэрэглэж болохоор болсон. Тухайн үед бидний хүүхдүүд сурч, боловсрох сургууль, цэцэрлэг байгаагүй. Бид хүүхдүүдээ айлд суулгадаг байсан. Хилчин эмэгтэйчүүд цагийн манаанд гарна, жижүүрээ хийнэ, тогооч, оёдолчин гээд бүгдийг л хийдэг. Би хилчидийнхээ эрүүл мэндийн асуудал, зочид буудлыг хариуцдаг. Цэргийн ангийнхаа шалыг хүртэл мөлхөж угаадаг, зундаа цагаан идээгээ боловсруулдаг байлаа. Заставын даргын эхнэр байсан болоод ч тэр үү бүхнийг бусдаас илүү хийдэг, хийхийг хичээдэг, хариуцдаг байсан. Талхаа хүртэл өөрсдөө барьдаг байлаа шүү дээ. Одоо эргээд бодоход дурсамжтай сайхан цаг үе байжээ.
-Танд шантарч байсан үе бий юү?
-Залуухан охин цахилгаан, сүлжээгүй үед хилийн заставт ажиллаж эхлэхэд амаргүй байсан. Гэр бүлийнхэн минь сайн дэмжиж, хань минь хажууд байсан болохоор бүхнийг даван туулаад л гарсан даа. Харин одоо хилчин эмэгтэйчүүдийн үзэл бодол, санал сэтгэгдлийг сонсдог, хүлээж авдаг эерэгээр шийдвэрлэж өгдөг болсон нь сайхан байна.
-Та ямар үед өөрөөрөө бахархаж байв?
-Бидний цалин хэдий бага ч гэлээ хилчин эмэгтэй гэдгээрээ үргэлж бахархдаг. Мөн онц хилчин болохдоо бас өөрөө бахархаж байлаа. Миний анх ажиллаж байсан заставын ой энэ жил болно. 0129 дүгээр ангийн застав дээрээ зун очно доо.
-Таны ах, эгч нараас хил дээр ажилладаг хүн байсан уу?
-Манай эгч хилийн цэрэгт нөхрийнхөө хамт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Таны хүүхдүүд хил дээр ажилладаг уу?
-Хүү минь хувиараа бизнес эрхэлдэг, охин Германд сурдаг. Хүүхдүүд минь хил дээр төрж, өссөн. “Жижүүр ээ, машин” гэж хэлж орж байлаа шүү дээ. Тэгээд цэцэрлэг, сургуульд орохдоо айлд байсан учир аав, ээжийгээ ирэхийг хүлээж өссөн дөө. Бас хилчин эмэгтэйчүүд төрөхөд цэрэг нар их баярладаг юм шиг байна лээ. Аав, ээжийгээ, дүүгээ, гэрээ санасан хүмүүст дотно сайхан санагддаг байх. Бид ч цэргүүдийнхээ ээжийн оронд ээж, эгчийн оронд эгч нь болдог болохоор халагдах үед нь уйлаад л салдаг.
(1).jpg)
| ОНЦ ХИЛЧИН Ц.ОЮУНЦЭЦЭГ: ХИЛИЙН ЗАСТАВТ ӨӨХӨН ТОСООР ДЭН БАРЬЖ, ЭЛСЭН ЧИХЭР ХАЙЛУУЛЖ ИДДЭГ БАЙЛАА |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |