Кино мэт дүрслэл дүүрэн дууныхаа дүрс бичлэгээр хүмүүсийн сонирхлыг татаж буй залуу уран бүтээлч De Eight буюу С.Энхболортой ярилцлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, намайг Сэнгэрагчаагийн Энхболор гэдэг. De Eight нэрээр дуугаа гаргаж байгаа.
-Уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу?
-Анх артистаар ажиллах шийдвэрт хамгийн их нөлөөлсөн зүйл нь манай продюсер байсан. Продюсертойгоо нэг жилийн өмнө танилцсан ба үндсэн ажлынхаа хажуугаар дуунуудаа хийж явдаг байсан. Тэгээд хоёр зүйл зэрэг хийхээр хангалттай үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдаад ажлаасаа гарах шийдвэр гарган 2022 оны аравдугаар сараас яг 100 хувь артистаар ажиллаж эхэлсэн.
-Анхны уран бүтээлийнхээ талаар яривал. Анхны дуугаа сонсогчдод хүргэх ямар байсан бэ?
-Артистаар ажиллахаар шийдсэнээс хойш таван сарын дараа дебютээ хийж анхны уран бүтээл болох “Yer so bad” дуугаа гаргасан. Энэ хугацаанд маш их хичээж, бэлдэж, олон зүйлийг туулсны дараа гаргасан учраас өөрөө эхэлж үзчихээд итгэмээргүй л санагдаж байсан. Сонсогчдын хувьд дөнгөж анх дебют хийж байгаа артист гэхэд маш гоё хүлээж авсан. Баяр хүргэсэн мэдэгдлийг тэр өдөр гүйцэж уншиж амжихгүй байсан.
-Уран бүтээлчийнхээ нэрийг яагаад “De Eight” гэж өгсөн юм бэ?
-Миний нэр Энхболор буюу “Eight-8” үсэгтэй, De нь The буюу цор ганц гэсэн утгыг илэрхийлж байгаа. Мөн наймын тоог хэвтүүлбэл хязгааргүйг илэрхийлдэг. Артист нэрийг нийлүүлээд уншвал Eight нь цор ганц бөгөөд хязгааргүй гэсэн утгатай.
-“Gnight” дууныхаа талаар ярихгүй юу. Залуучуудын сонсох дуртай дуу болсон байна шүү дээ?
-Дөнгөж продюсертойгоо танилцаад сонсгож байсан дууны нэг. Надад хамгийн их таалагдаж байсан, нэг тийм гоё зөөлхөн, хэдэн ч удаа сонссон уйдахааргүй санагддаг. Дууны үгийг “The Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн маань бичсэн. Залуучууд дуртай сонсож байгаад нь их баяртай байгаа.
.jpg)
-Олны танил хүмүүст дуугаа сонсуулж хариу үйлдлийг нь бичиж авсан байсан. Хүмүүсийн хариу үйлдлийг харах ямар байсан бэ?
-Сандарсан гэхээс илүү бүгдээрээ өөр өөрсдийн өнцгөөс гоё санал өгсөн болохоор сонирхолтой санагдсан. Бүгдээрээ төгсгөл дээр нь асуултын тэмдэгтэй үлдсэн байхаа, нэлээн гайхсан.
-Яагаад уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Багадаа энэ талаар бодож байсан уу?
-Одоо ингээд бодоход би багадаа дуучин болно гэж их мөрөөддөг байсан юм байна лээ. Толиныхоо урд удирдлагаа бариад л дуулдаг байсан. Хэдий өөр мэргэжлээр их сургуулиа төгссөн ч нэг мэдсэн чинь мөрөөдлөө биелүүлчихсэн байна.
-Хүмүүс урлагийн хүн байх хэцүү гэж ярьдаг. Дуучин болох гараагаа амжилттай эхлүүлсэн залуу уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Энэ асуултад хариулахын тулд эхлээд би продюсероо танилцуулъя. Манай продюсерыг Түвшинжаргал буюу “Boisoul” гэдэг. Маш тууштай, хөдөлмөрч, авьяастай хүн бий. Миний продюсероор ажиллахаас гадна бусад уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг. “Rockit bay” Broken soul, “Tsetse” - Zuud/Like us гэх мэт. Урлаг хатуу ялангуяа эмэгтэй артистад бүр ч илүү хатуу юм шиг санагддаг. Энэ хугацаанд хааяа шантраад буцаад энгийн амьдрал руугаа ормоор үеүдтэй зөндөө тулгарсан ч тэр болгонд ард минь бат зогсдог, ямар ч асуудалд нугардаггүй, үргэлж даваад гардаг продюсер байсан. Тиймээс өөрийгөө их азтай гэж боддог.
-Ямар мэргэжилтэй вэ. Цаашид уран бүтээлчээр ажиллах уу. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө гарсан уу?
-Би уг нь санхүүгийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн. Анхны ажлын гараагаа “Голомт” банканд эхлүүлсэн. Дараа нь маркетингийн салбар луу ороод хэсэг ажилласан. Учир нь урлаг, энтертайнменттай арай ойр гэж бодсон юм. Гэхдээ хүн өөрийнхөө дотор хүнийг хэзээ ч хуурч чадахгүй юм байна лээ. Одоо л хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийхгүй бол оройтно, дараа нь хийгээгүйдээ харамсана гэдгээ мэдэж байсан болохоор эрсдэлтэй ч гэсэн шийдээд артист болсон. Эцсийг нь хүртэл явна даа. Дараагийн уран бүтээл бас удахгүй гаргахаар ажиллаж байна. Энэ удаад эрэгтэй артисттай “feature” хийж байгаа.
-Уран бүтээлээ хэрхэн бүтээдэг вэ?
-Ямар ч хүн амжилтад хүрэхэд хамгийн чухал зүйл нь тууштай байдал гэж боддог. Аль ч салбарт. Нэг дуу хийгээд л алга болдоггүй байх хэрэгтэй. Миний хувьд продюсер маань хөгжмөө хийдэг учраас нэг талаараа маш том давуу талтай гэж хэлж болно. Мөн миний тасралтгүй хийдэг зүйл бол хоолойны бэлтгэл. Өдөр болгон гамма уншиж формтой байхыг хичээдэг дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.

| С.ЭНХБОЛОР буюу De Eight: Шинэхэн уран бүтээлчийг хайрлаж хүлээж авсан сонсогчдодоо баярладаг |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |