Мэргэжлийн гитарчин Александр Сагатай ярилцлаа. Тэрбээр найман жил Монголд ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч билээ. “Авьяаслаг монголчууд” шоунд монгол ая тоглож олны танил болж, олон монгол фентэй болсон уран бүтээлч юм. Тэрбээр өдгөө 60 гаруй настай ч ганц гараараа гитар тоглодог авьяаслаг нэгэн.
-Та хэзээнээс гитар сонирхож, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон бэ?
-Аав минь долоон утастай гитар тоглодог байсан юм. Аав олон утастай гитараар томоохон хэмжээний бүтээл буюу романс, дуурийн аялгуу тоглодог байсан. Хэдийгээр аав минь гитар тоглодог байсан ч надад зааж өгч амжаагүй. Намайг ухаан орсон цагаас л гэрт аавын гитарууд байдаг байсан. Би анх таван настайдаа гитар хөгжмийн утсыг хөндөж үзээд “Ямар гоё дуугардаг хөгжим бэ” гэж бодож байсан. Харин намайг гитар хөгжимд дурлуулж, сургасан хүмүүс бол хашааны найзууд. Эхлээд би Баянхуур тоглож сурсан юм. Харин 1960-аад онд “Битлз” хамтлаг гарч ирсэн. Тэднийг сонсох, дуурайх дуртай байсан болохоор наймдугаар ангийн сурагч байхдаа гитар тоглож сурсан. “Битлз” хамтлагийнхан олон гитарчин төрүүлсэн байх гэж боддог. Би ч тэдний нэг нь шүү дээ. Тухайн хашааныхандаа бол мундаг гитарчин болчихсон юм шиг л санагддаг байлаа. Харин ээж минь гоцлол дуучин. Саяхан ээжийн минь 85 насны ой болсон. Одоог хүртэл ардын дуу бүжгийн ансамбльд дуулдаг. Аав минь бурхан болсон.

-Ээж нь таныг монголд амьдарч монгол ая тоглох болсныг хэрхэн сэтгэл хангалуун байдаг вэ?
-Ээж минь миний тоглодог монгол аялгуунуудад дуртай. Би саяхан ээж дээрээ очиж тоглож үзүүлсэн. Манай найзууд бас гайхширч баяртай хүлээж авдаг.
-Та монголын ямар бүтээлийг анх тоглож сурсан бэ. Таныг Монголд үлдээх шалтгаан болж чадсан уу?
-Би анх Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын “Аяны шувууд” хэмээх аяыг тоглож сурсан. Тэр ая миний сэтгэлийг уярааж, татсан учраас би Монголд үлдэхээр шийдэж байсан. Анх манай оросчууд намайг “Аяны шувуу”-наас өөр бүтээл тоглож чадахгүй гэж боддог байсан. Харин одоо монголчуудын төдийгүй бусад орныхон ч сонсох дуртай сэтгэлийн аянуудыг тоглож сурсандаа маш их баяртай байдаг.
-Та цаашид ч Монголд амьдрахаар шийдсэн үү?
-Тийм ээ. Би үлдсэн амьдралаа монгол ая тоглож, сурч барна гэж боддог. Энэ миний хамгийн том чухал шийдвэр болсон. Цаашдаа олон монгол ая тоглож сурах болсондоо өөрөөрөө бахархаж байгаа.
-Таны сүүлийн үед тоглож сурсан, хайртай болсон ямар бүтээл байна вэ?
-Би сүүлийн үед “Өнө мөнх орон” хэмээх аяыг тоглох дуртай болсон. Энэ аялгууг тоглоход уужим хөх тэнгэр, монголын сайхан байгаль сэтгэлд буудаг. Бас “Толин хул” болон наадмын аянууд их сонирхолтой, онцлоготой. морины явдлыг нүдэнд харагдтал үзүүлдэг хөгжмийн бүтээл бусад улс оронд байдаггүй юм шүү дээ. Би анх монгол аялгууг тоглохдоо юуны тухай тоглож байгаагаа ойлгодоггүй байсан. Харин одоо монгол аялгууг зүрх сэтгэлээрээ ойлгож, мэдэрч тоглодог болсондоо баяртай байна. Би рок, жааз хөгжим тоглож чадна. Гэхдээ монгол хөгжим, монгол аягүйгээр өөрийнхөө тоглолтыг төсөөлдөггүй юм.
-Та 2018 онд “Би Монголд хайртай” хэмээх си ди гаргасан юм билээ. Ойрын хугацаанд уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө бий юү?
-Би ойрын хугацаанд томоохон хэмжээний уран бүтээлийн тоглолт концертын их танхимд хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэхдээ бүр продюсертайгаа хамтарсан тоглолт хийнэ. Миний продюсер монгол мөртлөө оросоор дуулна. Би орос мөртлөө монгол ая тоглох юм. Би нийт 400 гаруй бүтээлтэй. Түүнээсээ аль алийг нь тоглолтоор үзүүлэх вэ гэдгээ сонгож амжаагүй байна. Монголд гитар сонирхдог олон хүн байдаг. Тэднийг ирж үзээсэй гэж бодож байна.
-Та ямар төрлийн дуунд дуртай вэ?
.-Би өөрийгөө сайн дуулдаг гэж боддоггүй. Гэхдээ найз нөхдийнхөө баяр цэнгэл дээр дуулдаг. Би адал явдалтай киноны дуунуудад дуртай.

-Гитар тоглож сурахад бэрхшээлтэй зүйл тулгарч байсан уу. Багш нар нь юу захидаг байсан бэ?
-Би 1976 онд их сургуульд орж, дөрвөн жил суралцаад өөрийгөө гитарчин болчихлоо гэж бодож байсан. Гэтэл багш нар намайг “Чи гитарчин болох яагаа ч үгүй байна шүү дээ. Гадаад орны хөгжим тоглодог хөгжимчдийг сонсоод үз. Америк, Испанийн хөгжимчдийн дэргэд чи нялхаараа байгаа” гэж байсан. Би тэд нар шиг хөгжимчин болохын тулд өдөрт 5-7 цаг хичээллэдэг байсан. Хүн хашаан дотроо гитарчин байж болно. Эсвэл тосгонд ч юм уу хотод ч гитарчин байж болно. Гэхдээ хаана ч ямар ч гитарчин байсан өөрийгөө “гитарчин болчихлоо” гэж дүгнэх арай эрт юм шиг санагддаг болсон доо.
-Та монгол аягүйгээр өөрийнхөө уран бүтээлийг, тоглолтыг төсөөлдөггүй гэсэн шүү дээ. Тэгвэл та гитаргүйгээр өөрийгөө төсөөлдөг үү?
-Би гитар тоглохгүйгээр гурав хонож чадах байх. Түүнээс биш хөгжимгүйгээр амьдралыг, өөрийгөө төсөөлж чаддаггүй юм. Хэрвээ би гитарчин болоогүй байсан бол хаана, юу хийгээд явж байхаа төсөөлж чаддаггүй юм.
-"Авьяаслаг монголчууд" шоунд оролцоход монголчууд таныг их дэмжиж, шүүгч нар нь хүртэл бүжиглэж байсан шүү дээ. Тухайн үед танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Монголчууд их цоглох, дуу хууранд дуртай сайхан ард түмэн. Би монгол ая тоглох дуртай, монгол аянд хайртай болсон шигээ монголчуудыг хүндэлж, хайрлаж явдаг. Бас Монголын байгаль надад маш их таалагддаг.
-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Би Монголд ирээд бильярд тоглож сурсан. Хөгжмийн зохиолч Б.Долгион анх надад зааж өгсөн юм. Анхандаа түүнийг огт хождоггүй байсан. Харин сүүлийн үед мэр сэр хождог болсон шүү. Бас явган аялах дуртай.
-Та багаасаа гитар тоглож, мэргэжлийг нь эзэмшсэн болохоор таны тоглолт бусдын сэтгэлд хүрч чадддаг байх. Таны тоглолтын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Гитарыг хүмүүс дандаа хоёр гараараа тоглодог. Би ганц гараараа ч тоглож чаддаг болохоор бусдаас ялгардаг болов уу гэж бодож байна. Маш их бэлтгэл хийсний дараа ганц гараараа тоглож сурдаг.
.jpg)
| ГИТАРЧИН АЛЕКСАНДР САГА: “АЯНЫ ШУВУУД” ДУУНЫ АЯ МИНИЙ МОНГОЛД ҮЛДЭХ ШАЛТГААН БОЛСОН |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |