Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2022” наадам 14 дэх жилдээ болж өндөрлөлөө. Тус наадмыг соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэх 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулдаг билээ. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, Мөнгөн цол олгодог билээ. Энэ жилийн “Мөнгөн цом-2022” наадмын шилдэг хөгжмийн зохиолчоор Монгол Улсын консерваторын Хөгжмийн ухаан дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч, СТА Х.Алтангэрэл шалгарсан юм. Түүнтэй баярынх нь сэтгэгдлийг хуваалцаж, ярилцлаа.
-“Мөнгөн мод” наадмын шилдэг хөгжмийн зохиолчоор шалгарсанд нь баяр хүргэе. Энэ жилийн наадамд ямар онцлогтой бүтээлээр шалгарсан бэ?
-Энэ жилийн “Мөнгөн мод” наадамд “Ганц цагаан шувуу” хэмээх ганцаарчилсан дууриар нэр дэвшсэн. Тус дуур нь орчин үеийн сэтгэлгээний дууриа 2022 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулсан. Сэтгэлгээний дуурь учраас хөгжмийн хэллэг, дуугаралт, найруулга нь шинэлэг болсон болов уу. Мөн баритон хоолойтой дуучдад зориулсан. Нэг дуучин цаг орчим ганцаараа жүжиглэж, дуулж дүр бүтээдгээрээ онцлог гэж хөгжмийн судлаачид үзсэн. Монголын сэтгэлгээний анхны ганцаарчилсан дуурь болсон. Өнгөрсөн жил Германы Хамбург хотод Торгоны замын долдугаар төсөлд төгөлдөр хуурын бүтээлээрээ оролцсон. ОХУ-ын хослол дуучин Чин Ван Ханддоржийн найрыг дуулсан. Алтайн хязгаар гэх хөгжмийн зохиолчдын наадамд мөн орос дуулаачаар дуулуулж байлаа.

-“Ганц цагаан шувуу” дууриа хэдий хугацааг хийж, бүрэн хэмжээний бүтээл болгож чадсан бэ?
-2014 оноос бичиж байгаад хэсэг завсарлаж 2021 оноос үргэлжлүүлж, 2022 онд бүрэн хэмжээний бүтээл болгож дуусгасан. 10 орчим жил болсон ч гэлээ 10 жил тасралтгүй бичсэн гэсэн үг биш. “Ганц цагаан шувуу” ганцаарчилсан дуурийг УГЗ дуурийн нэрт найруулагч Л.Эрдэнэбулган агсанд зориулсан. Тус дуурийн санааг МУГЖ Д.Түвшинтөр ах гаргаж, найруулагчаар нь ажиллахаар төлөвлөж байсан. Тэрээр “Ганц цагаан шувуу" бол миний найруулсан хамгийн сүүлчийн бүтээл болно” гэдэг байсан. Харамсалтай нь тус бүтээлийг найруулж дуусгалгүй бурхан болсон юм.
-Хөгжмийн сэтгэлийн болоод сэтгэлгээний гэж ангилдаг шүү дээ. Та аль төрлөөр нь дагнаж бүтээл туурвидаг вэ. Ялгаатай зүйл нь юу вэ?
-Сэтгэлээс гарсан аялгуу нь ойлгомжтой, энгийн, өдөр тутамдаа сонсож, гоо зүйн мэдрэмжийг авах боломжтойгоороо хүнд ойр нь сэтгэлийн хөгжим юм. Тухайлбал, Б.Шарав багшийн “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн тал”, Н.Жанцанноров гуайн “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим хамаардаг. Харин сэтгэлгээний хөгжмөөс сайхан аялгуу хүлээх биш. Гэхдээ хөгжмийн өргөн мэдлэгтэй, боловсорсон хүмүүс хэллэг, өгүүлэмж, илэрхийлж буй утга санаа болоод ямар аргаар илэрхийлсэн бэ гэдэг мэдлэгийг сонсогчдоос шаардаж байдаг. Өндөр түвшний мэргэжлийн хөгжим гэсэн үг. Тэгэхээр “Ганц цагаан шувуу” бүтээлээ сэтгэлгээний чиглэлээр бичсэн нь онцлог болж чадсан. Мөн 21 дүгээр зууны хөгжмийн урлагийн ололт амжилт, хөгжмийн зохиомжийн техникийг Монголд нэвтрүүлэхийг зорьсон. Би хоёуланг нь хослуулахыг хичээдэг. 1996 оноос буюу 27 дахь жилээ уран бүтээл хийж байна. Анхны бүтээл болох “Армаг хүлгийн хурдаар”, “Нутгийн зүгт”, “Чанадын оргилд” гэх мэт сэтгэлийн хөгжим бичсэн. Харин сэтгэлгээний чиглэлд хөгжмийн концерт, дуурь багтдаг.

-Та Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн шавь юм билээ. Багш нь танд хувь хүн болоод уран бүтээлчийнх нь хувьд юу захидаг байсан бэ?
-Би Б.Шарав багштайгаа 21 багш, шавийн барилдлагатай байсан. Тэр бүх хугацаанд уран бүтээлийн зөвлөгөө авдаг, бүтээлүүдээ сонсгодог дотнын шавь нь байлаа. Монголчууд уртын дуу, морин хуураар хязгаарлагдахгүй хөгжмийн соёлтой. Тиймээс урлагийн өв, санг хөгжимдөө шингээж, бүтээлчээр ашиглаж олон улсад сурталчлах ёстой гэдэг байсан. Бас Монголд ажиллаж, амьдрахаар шийдсэн бол сэтгэлийн болон сэтгэлгээний хөгжмийг хослуулж уран бүтээл хийж байгаарай гэж захидаг байлаа. Харин дан сэтгэлгээний хөгжмийн бүтээл хийх юм бол ард түмэн танихгүй. Гэхдээ сэтгэлгээний хөгжим бичиж ард түмнээ манлайлж, иргэдийг дагуулах ёстой. Мөн дан сэтгэлийн хөгжим бичих юм бол мэргэжлийн уран бүтээлчийн хувьд арай чамлалттай. Тэгэхээр ялт ч үгүй хослуулах нь зүйтэй гэдэг байсан даа.
.jpg)
-Уран бүтээлээрээ амжилт гаргаж, олон улсын тайзнаас шагнал авахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Олон улсын тайзнаа бүтээлээ толилуулахад монгол хүн болж төрснөөрөө ахин дахин бахархаж, мэргэжлийн урлагаа хөгжүүлэх, хийж чадах бүхэндээ өөрийгөө бүрэн зориулахыг хичээдэг дээ.
-Та морин хуурч мэргэжилтэй юм билээ. Хөгжмийн зохиолч болох шалтгаан нь юу байсан бэ?
-Би морин хуурч, хөгжим судлаач мэргэжлээр сургуулиа төгссөн. Хөгжмийн судлаач мэргэжил минь намайг хөгжмийн зохиолч болгосон гэж болно.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
| “МӨНГӨН МОД” НААДМЫН ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Х.АЛТАНГЭРЭЛ: Б.ШАРАВ БАГШ МИНЬ НАДАД “СЭТГЭЛИЙН БОЛООД СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖМИЙГ ХОСЛУУЛАХ ЁСТОЙ” ГЭЖ ЗАХИДАГ БАЙЛАА |
|
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |