-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Hatun”агентлаг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан загварын шоунд амжилттай оролцоод иржээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Манай агентлаг байгуулагдсан цагаасаа эхлэн дотоод гадаад олон үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Энэ удаа "World fashion festival awards","Fashion Factor" тэмцээний зохион байгуулагчид болон загвар зохион бүтээгч "Grace Moon"-ий урилгаар “Эвсэг” кашмертай хамтран амжилттай оролцоод ирлээ. Ийнхүү Солонгосын алдарт загвар зохион бүтээгч "Grace Moon"-ий сонгогдсон моделиор ажиллахаас гадна эх орны үйлдвэрлэл “Эвсэг” кашмерийн “Топдонж” загварын хувцсыг танилцууллаа. Монголчуудаа урьж ,санал болгон соёл урлагийн хөгжил, улс орны хамтын ажиллагааг хөгжүүлэн яваа нэгэн эрхэмсэг бүсгүй бидэнд гарц болсон нь талархууштай явдал болж байгаа. Үр дүнтэй ажил болсон тул Мисс, СТА Б. Гантогоодоо энэ дашрамд баярласан талархсанаа илэрхийлье.
(1).jpg)
-“Hatun” агентлагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас юугаараа онцлог вэ?
-“Hatun” агентлаг байгуулагдаад таван жил болжээ. Цар тахлын үед ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Манай агентлагийн гол зорилго хувьд хүний дотоод гоо үзэсгэлэнг хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Загвар бол соёл, урлаг юм аа. Энэ урлагийг бид зөвхөн гадаад гоо үзэмжээр нь дүгнэдэг болчихсон байна. Тиймээс дуртай зүйлээр нь дамжуулан сургаж, дотоод гоо зүйг нь нээх, хөгжүүлэхийг хүссэн. Хүн бүхэн өөрийн гэсэн гоо сайхантай гэдэгт тулгуурлаж ажилладаг учраас нас, хүйс, өндөр, жин харгалзахгүй анхны "Plus size" ангийг нээж, эмэгтэйчүүдэд зориулсан сургалтыг анхлан орж эхэлсэн. Хүн бүр загвар өмсөгч байх бүрэн боломжтой. Бүгд өөр өөрсдийн гоо сайхантай билээ.
-“Hatun” агентлаг энэ хугацаанд хэр олон загвар өмсөгч бэлдсэн байна вэ?
-Бид сургалтаа үр дүнтэй байлгаж, богино хугацаанд олон төрлийн мэдлэг олгохыг зорьдог. Загвар өмсөгч гэдэг зөвхөн харагдах байдлаараа сайхан харагдаад зогсохгүй дотоод гоо үзэсгэлэн, оюун ухаантай байж түүнийгээ гадагш илэрхийлдэг юм. Тиймээс долоо хоног бүрийн нэг өдөр хувь хүний хөгжилд зориулсан лекц болон сэтгэлзүйн хичээлээ явуулдаг. Хүссэн хүн бүр ирж сургалтад хамрагддаг учраас “Hatun” агентлаг олон шавьтай. Одоогийн байдлаар гэрээтэй, хамтран ажилладаг 40 гаруй модель бий.
.jpg)
-Дэлхийн загварын тайзан дээр монгол модель гарах боломж хэр тохиодог вэ?
-Өмнө нь гадаадны загварын шоунд манай улсаас оролцож байсан модель цөөнгүй бий. Мөн энэ удаагийн туршлагаас харахад монгол загвар өмсөгчид оргилд нь байх боломжтой гэдгийг олж харж, мэдэрлээ. Орон орны моделиудад ялгардаг онцлог шинж бий шүү дээ. Монгол загвар өмсөгчдийн хувьд авьяас чадвар өндөртэй, суурьтай, дасан зохицох чадвар өндөртэй байгаа нь давуу тал болдог.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-“Hatun” агентлаг нь олон улсын түвшинд ажиллахыг зорьж байгаа. Илүү олон хүнд хувь хүний сургалт, биеэ авч явах чадварыг нь хөгжүүлэхийг зорьсон хэвээр байгаа.
| Б.БАТДУЛАМ: “Hatun” агентлаг хувь хүний дотоод гоо сайхныг илэрхийлэхийг зорьдог |
|
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |