-Шинэхэн уран бүтээлээ гаргасанд нь баяр хүргэе. “Yahkadagan” дуу нь гарсан цагаасаа олон шүүмжлэлийг дагууллаа шүү дээ. Дуугаараа юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-Баярлалаа, танд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе."YAHKADAGAN" дууны дүрс бичлэгийн өмнөх бэлтгэл, хийх үе гээд бид бараг хоёр сарын хугацааг зөвхөн энэ дуунд зориулсан. Нэлээд хүч хөдөлмөр шингэсэн бүтээл болсон доо. Дууны утга гэвэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй төвөгтэй харилцаа үүсгэдэг зарим залуучуудад зориулж гаргасан.
-Анхны уран бүтээлээ гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Олон нийтийн хандлага ямар байдаг вэ?
-Бид анх 2018 онд ‘Girls generation’ дуугаараа дебют хийж байлаа. Тэр үед сайшаал, магтаалаас илүүтэй шүүмжлэл олон ирж байсан. Уран бүтээлүүд гарахын хэрээр тэнцвэржиж, эерэгээр хүлээж авах хүмүүс нь илүү болсон. Хоолойны өнгө өөрчлөгдөхөөс эхлээд олон зүйл анхныхаасаа өөр болсон байх. Уран бүтээлийн хувьд тухайн цаг үеийн тренд урсгалаа дагадаг. Продюсер Б.Наранзун ах “The Wasabies” хамтлагийн өнгө төрхөд тохирсон шинэ уран бүтээлүүдийг хийж өгдөг. Мөн мэдээж өдөр бүр хийдэг бэлтгэл сургуулилалт биднийг өчигдрөөс илүү нэгэн болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Хамтлагийнх нь гишүүд солигдсон шүү дээ. Хамтлагийнхныхаа тухай ярихгүй юу?
-Хамтлагийн бүрэлдэхүүн солигдоод хоёр жил болох гэж байна. Багагүй хугацаанд бид хамт амьдарсан. Хамт амьдарч, хамтдаа хооллоод, унтаад, өдөр бүр бэлтгэл хийхээр нэгэндээ, нэгнийхээ ааш занд уусдаг юм билээ. Нэгнийхээ юу хэлэх гэж байгааг харцыг нь хараад л уншдаг болж дээ. Угтаа хамтлаг гэдэг нэг гэр бүл гэсэн үг юм чинь аргагүй юм болов уу.
.jpg)
-Өнөөдрийг хүртэл "The Wasabies" хамтлагийнхан чамлахааргүй олон давааг хамтдаа тууллаа шүү дээ. Шантарсан, айсан үеүдийг хэрхэн даван туулсан бэ?
-Тийм үе байгаагүй гэвэл худлаа ярьсан болох байх. Мэдээж өөр өөр гэр бүлд төрж өссөн хүмүүс нэг тэмцээнд оролцоод, нэг хамтлаг болж байгаа учраас тодорхой хэмжээний зөрчилдөөн гардаг л байсан. Харин тэр болгоныг тухайн цаг үед нь ярилцаж шийдэх, бэлтгэлээ тасалдуулалгүй авч явах ахлагчийн гол үүрэг байлаа. Хамтлагийн эхлэлийг хамтлаа тавьсан гишүүд хамтлагаасаа гарч, багаа орхих үе хамгийн хэцүү байсан. Тухайн үед биеэс нэг зүйл салгаад авч байгаа юм шиг л санагдаж байсан даа.
-Хамтлаг анх байгуулагдахдаа тавьсан зорилгодоо хүрсэн болов уу?
-Хамтлагийн зорилго бол Азийн зах зээлд өөрсдийгөө болон Монгол Улсаа цахим сүлжээ, платформоор дамжуулан сурталчлах байсан. Энэхүү зорилгынхоо төлөө Япон Улсын урлагийн зах зээлд гарахаар бэлдэж, төсөл дээрээ ажилласаар байгаа. Бид хийсээр, оролдсоор л байгаа.
-Ганцаарчилсан уран бүтээл хийх бодол байгаа юу?
-Аль аль нь давуу болон сул талтай байх. Ганцаарчилсан уран бүтээлч байж үзээгүй учраас сайн мэдэхгүй л байна. Миний хувьд “The Wasabies” хамтлагийн нэг хэсэг болж хамтлагийн гишүүдтэйгээ хамт тайзан дээр гарах нь ямар ч үед дэмтэй, ханьтай байдаг. Ганцаараа биш гэдгээ мэдрэх сайхан шүү дээ.
.jpg)
-Одоо "Wasabies" хамтлаг хэрхэн ажиллана гэж бодож байгаа вэ. Зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Манай хамтлаг дараагийн шинэ уран бүтээл, ажлынхаа талаар байнга ярилцаж, ажиллаж байгаа. Бидэнд дүрсжүүлж, олон нийтийн хүртээл болгоогүй олон аудио уран бүтээл бий. Урын сандаа хадгалсан уран бүтээлүүдээсээ сонсогчдодоо хүргэхээр ажиллана. Мөн хоёрдахь цомгоо гаргахаар төлөвлөж, ажиллаж байна. Бид бүх мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан хүргэх болно.
-Таны хувьд дараагийн төлөвлөсөн ажил юу байгаа вэ?
-Сонирхож байгаа, хийхийг хүссэн зүйлс тун олон бий. Тэр бүрийг энд дурдах юм бол “Яасан олон зүйл сонирхдог юм бэ” гэж хүмүүс гайхах байх. Хийхийг хүсдэг, хийхээр төлөвлөсөн зүйлсээ ярих бус бүтээж, хийчихээд харуулна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Э.БУЯНДУЛАМ: The Wasabies хамтлагийнхан хамт байгаа учраас бэрхшээл бүрийг давж чаддаг |
|
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |