-Ханын зураг дагнан зураад хэр удаж байна?
-Багаасаа зурах дуртай байлаа. Австрали Улсад 2004 онд сургууль төгсөөд мэргэжлийн зураач болсон. 2010 оноос хойш ханын зургаар дагнан ажиллаж байна. Өмнө нь жижиг хэмжээтэй ханын зураг зурж суралцсаар байсан.
-Хана дүүргэж зураг зурна гэдэг амаргүй, хичээл зүтгэл их шаарддаг уу?
-Том хэмжээний зураг зурж байгаа учраас биеийн хүч их шаарддаг. Эхэндээ жижигхэн хана дээр зурж байсан. Явцын дунд зургийн хэмжээ томорч, тэгэх тусам ч ачаалал дааж сурдаг юм билээ. Шүршдэг будгаар зурахыг аль ч сургуульд заадаггүй, нэгнээсээ суралцдаг. Зөвшөөрөлгүй газар зурвал хууль бус гэмт хэрэг болно. Тэр дундаас суралцаад, уран бүтээл болгон ажиллаж байна
-Монгол Улсад ханын зургийн хөгжил ямар түвшинд байгаа вэ. Гаднын орнуудтай харьцуулж байв уу?
-Монголд ханын зургийг суртал ухуулга болгож их зурдаг байсан. Урлаг болгож зурсан нь мэдээж бусад улсаас жаахан хойно. Цөөн тооны урлаг болгож зурсан ханын зургууд байсан ч хүмүүс төдийлөн хүлээн зөвшөөрөөгүй ирсэн байдаг. Одоо бол сайн зурдаг залуус нэмэгдэж байна. Би одоо New York хотод зургийн ажлаар явж байна. Урлаг гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн хотуудад зураг зурах ажиллах сайхан шүү дээ.
-Олон ханын зураг зурсан байх тэр дундаас хамгийн хайртай уран бүтээлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэлд онцгой бүтээлүүд бий. Тэр дундаас “Victoria university”-гийн таван давхар ханан дээр зурсан монгол эмэгтэй хөрөг юм даа. Онцгой болгож байгаа шалтгаан нь өөрийн гаргасан загвараар томхон ханан дээр зурсан анхны тохиолдол учраас сэтгэлд ойр байдаг. Гэхдээ зураач одоо ажиллаж байгаа бүтээлдээ төвлөрдөг учраас хамгийн дуртай зураг нь одоо зурж байгаа, зурахаар бэлдэж байгаа бүтээл нь байдаг байх.

-"Ид шидийн орон" төвийн ханан дээр таны хоёр ч уран бүтээл байдаг шүү дээ. Энэ талаар ярих уу?
-Би 2018 онд “Ид шидийн орон 1” төв дээр багийнхантайгаа очиж хүүхдүүдэд нь зориулж нэг охины хөргийг зурах зөвшөөрөл аваад ханан дээр нь зурж байлаа. Саяхан “Ид шидийн орон 2” төвийн инүүр дүүрэн инээсэн хүүгийн зургийг зурчхаад ирсэн. “Ид шидийн орон” төв надад их ойр санагддаг. Би “Лантуун дохио” төвийн Австрали дахь салбарын тэргүүн нь, 2018 онд надад “Ид шидтэй элч” гэсэн өндөр цол өгч байсан
-Монгол өв соёлыг харуулсан зургийг гаднын оронд зурсан харагддаг. Тухайн улсын иргэд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монгол өв соёлыг илэрхийлсэн зургууд бий. Гэхдээ байнга зурах гэж зүтгээд байдаггүй. Ханын зураг гэдэг орчинтойгоо нийцэх ёстой. Тиймээс тохирсон газраа байвал монгол сэдвээр зурахыг хичээдэг. Тус улсын иргэд ч сайнаар хүлээж авдаг. Ханын зураг бүрд түүх байдгийг мэддэг ард түмэн өөр л дөө.

-Yarram хотод зурж байсан уран бүтээлүүдийнхээ талаар яривал?
-Танилынхаа клубийн ханан дээр зурсан зургийг хүмүүс сайнаар хүлээж авсан. Ингэж дараа дараагийн хананы зургийн санал ирдэг. Тэр дунд арван ханан дээр зураг зурах санал ирж байсан.
-Ханан дээр зурсан уран бүтээлийг нь сэвтүүлж, дээр нь нэмж зурж, арилгасан тохиолдол гарч байв уу?
-Хананы зураг угаас мөнхийн бүтээл биш. Гадаа байгаа учраас байгалийн хүчин зүйлсээс шалтгаалж будаг нь арилна, хана нь нурна. Тиймээс зурсны дараа авсан гэрэл зураг л үлдэнэ. Угаас миний бүтээл ханан дээр үлдэж, тэр хотын, нийтийн өмч болж байгаа юм.
-Зураг дуусаж, гарын үсэг зурах мөч ямар байдаг вэ?
-Дууслаа гээд гарын үсэг зурах мөч сайхан шүү. Сонирхолтой зүйл хэлэхэд гарын үсэг зурахаа мартах тохиолдол цөөнгүй гарсан. Зургаа дуусахаас өмнө алдаа байгаа эсэхийг нягталж харна, засна сүүлдээ гарын үсэг зурах тэнхэлгүй болчихсон, муруй зураад зогсох ч үе байдаг.
-Бүхнийг цааш үргэлжлүүлэх эрч хүч болдог зүйл нь юу вэ?
-Урлаг, эхнэр хүүхдүүд минь. Зураг зурах сайхан санаа төрөх их сайхан. Ер нь гэр бүл, хүүхдүүдээсээ л их эрч хүч авдаг даа.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
- Урлагтаа үнэнч, зарчимч, тууштай байж, бусадтай боловсон харьцахыг хичээдэг.
| HEESCO БУЮУ Х.ХОСНАРАН: Гудамжны зураг бол тайтгарал |
|
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |