"Яг өнөөдрийнх шигээ, арван жилийн дараа ч би чамд хайртай
Яг одоогийнх шигээ, чамайг гэсэн сэтгэл буцахгүй ээ
Хэрвээ миний зүрхэнд байгаа
Ганц л хүнийг мэдэхийг хүсвэл чи юм шүү” хэмээн уянгалуулан дуулж олны танил болсон залуу уран бүтээлч Г.Өлзийсайхантай ярилцлаа. Тэрбээр аавыгаа санасан сэтгэлээ шингээж дуулсан дуугаараа анхны ковероо хийж байсан бөгөөд өдгөө өөрийн зохиосон шинэхэн уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргээд байгаа билээ. Жүжигчнээр төгссөн түүнийг "Амьд бус амьдрагсад" олон ангит киноны гол дүр дээр ажилласнаар нь үзэгчид сайн таних биз ээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх ковер хийж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, би арван жилд байхаасаа сонирхлын дагуу хэд хэдэн дуу ковер хийж байсан. Харин оюутан болсных дараа сонирхолдоо зав гаргах боломж төдийлөн олдоогүй. Хөл хорионы үеэр дуу сонсож байгаад дуучин С.Жавхлангийн “Амгалан аав” дууг сонсоод аавыгаа санаж, аавдаа зориулж тус дууг ковер хийсэн. Тэгж л албан ёсоор анхны ковер дуугаа гаргасан даа.
-Анхны ковер хийсэн дуугаа цахим сүлжээнд тавьсны дараа хүмүүс хэрхэн хүлээж авах гэж бодсон уу. Хүлээлт ямар байсан бэ?
-Хэр олон хүн хүлээж авах бол гэж огт бодоогүй ээ. Энэ дууг аав минь сонсоод хүү нь аавыгаа санаж байгаа гэдгийг бага ч гэсэн мэдрээсэй л гэж хүссэн. Гэтэл надтай адилхан аавыгаа, гэрээ санасан хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээж, бодсоноос олон хандалт авсан учраас дараа дараагийн дуугаа ковер хийсэн. Олон хүнд хүрнэ гэж бодолгүйгээр дуугаа цахим сүлжээнд хуваалцсан ч гэсэн эерэг сэтгэгдэл болон төсөөлснөөс их хандалт авсныг нь мэдэх үнэхээр сайхан мэдрэмж өгсөн.
-Анхны ковер хийсэн уран бүтээл нь аавын тухай дуу байсан. Ер нь ковер хийсэн уран бүтээлүүдийнх нь дийлэх хувийг гэр бүл, нутгаа санасан сэтгэлийг илэрхийлэх дуу байдаг шүү дээ. Яагаад ийм төрлийн дууг илүү сонгож дуулдаг вэ?
-Гэр бүл, нутаг ус гэдэг хүний хувьд үнэт эрдэнэ, хамгийн үнэтэй баялаг гэж боддог. Үүнээс гадна би багадаа хөдөө нутагтаа эрх дураараа өссөн учраас санагалзах сэтгэл их шүү дээ. Тэр нь энэ жанрын дууг сонгож ковер хийхэд нөлөөлдөг байх. Гэр бүл, нутгаа санасан сэтгэлээ дуундаа шингээж дуулдаг.
-Ковер хийдэг уран бүтээлчид олон байгаа шүү дээ. Тэр дундаас таны ялгардаг онцлог нь юу гэж боддог вэ?
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ аав, ээжийн тухай дуу болон хуучны дуунуудад сонсох, ковер хийх дуртай. Надтай ижил сонирхолтой сонсогчид олон байдаг байх.
-Ковер хийх дуугаа хэрхэн сонгодог вэ. Тэр дундаас хамгийн дурсамжтай уран бүтээл нь юу вэ?
-Яг энэ дууг дуулья гэж сонгоод байдаггүй. Олон дууг ээлж дараалуулан сонсох үедээ хамгийн сэтгэлд дотно байгаа дууг нь сонгодог. “Намайг аваад үлдээч” уран сайхны киноны дуу миний хувьд хамгийн нандин дурсамжийг хадгалдаг.
-Өөрийн зохиосон уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу. Анхны уран бүтээлээ сонсогчдодоо хүргэх ямар байсан бэ?
-Шинэ дуу зохиож, дуулах болон уран бүтээлчдийн дуу ковер хийх аль аль нь надад шинэлэг байсан. Эхлэлээ ковер дуугаар тавьж, аавын тухай дуулсандаа баярласан. Хэрэв тэр үед дуу ковер хийж олон нийтийн сүлжээнд байрлуулаагүй бол миний зохиосон дууг хэн ч сонсохгүй байсан байж магадгүй шүү дээ. Зохиох гэж байгаа дууныхаа үг бүрийг мэдэрч болохоор нөхцөлд шүлгээ зохиодог.
-Продакшнтай хамтарч ажилладаг уу. Дуугаа хэрхэн хийдэг вэ?
-Дуу бичлэгийн студи, продакшнтай хамтарч ажилладаггүй. Жүжигчний хувиар “Дөрвөн бэрх” филмд харьяалагддаг. Дууны хувьд гэртээ хоолойгоо биччихдэг. Бүхнийг өөрөө хийх гэж хичээдэг, хийдэг учраас намайг илтгэх зүйлсийг дуундаа шингээдэг байх. Илүү эрх чөлөөтэйгөөр уран бүтээлээ хийдэг.
-Жүжигчнээр сурч төгссөн юм билээ. Яагаад тус мэргэжлийг сонгосон юм бэ?
-Багаасаа тулаантай кино үзэх дуртай, кинон дээр гарсан хөдөлгөөнийг нь дагаж дуурайдаг хүүхэд байлаа. Ээж минь намайг жүжигчин болгоно гэж их ярьдаг байсан юм. Өөрөө жүжигчин болно гэж бодоогүй ч ээжийн минь зөвлөгөө нөлөөлсөн. Тэгээд жүжигчнээр сурч эхлээд мэргэжлийнхээ хамгийн нандин, сайхан бүхнийг мэдэрсэн дээ. Одоо бол мэргэжилдээ их хайртай.
.jpg)
-“Амьд бус амьдрагсад” олон ангит аймшгийн киногоор нь үзэгчид таныг сайн таних байх. Өөр уран бүтээл дээр ажиллаж байв уу?
-Кино бол хамтын бүтээл шүү дээ. Тэр утгаараа олон хүний бүрэлдэхүүнтэй кино зураг авалтад явж үзээгүй учраас “Амьд бус амьдрагсад” киног хийж байх үе хамгийн дурсамжтай олон зүйл сурч мэдсэн цаг хугацаа байсан. Залуу жүжигчний хувьд туршлага хуримтлуулж, их зүйл сурсан. Олон уран бүтээл дээр ажиллаагүй ээ. Миний ажилласан анхны уран бүтээл “Намайг аваад үлдээч” уран сайхны кино байсан. Энэ ондоо багтаж хоёрдугаар ангийг нь үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна.
- "Намайг аваад үлдээч" уран сайхны кино залуу жүжигчдийн уран бүтээл байсан уу?
-Хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн, сургуулиа төгсөөд удаагүй мэргэжилдээ хайртай залуу жүжигчдийн анхны бүтээл байсан. Анх 2019 онд үзэгчдэд хүрч байсан киноны хоёрдугаар ангийнх нь зураг авалт дуусчихсан байгаа. Удахгүй нээх учир сэтгэл догдлоод байж байна.
-Дараагийн төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Цаашид мэргэжлийнхээ дагуу илүү олон уран бүтээлд оролцох бодолтой байгаа. Илүү туршлага хуримтлуулмаар байна. Гэхдээ дуугаа орхилгүйгээр үргэлжлүүлэн хийнэ.
| Г.ӨЛЗИЙСАЙХАН: Гэр бүл, төрсөн нутгаа санасан сэтгэлээ дуундаа шингээдэг |
|
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |