-Солонгос Улсыг ямар зорилготой зорьж байв?
-Анх 14 настай хүү ээжтэйгээ хамт Солонгос Улсад хөл тавьж байлаа. Ээжийнхээ сонголтоор ирсэн гэсэн үг л дээ. Хөл бөмбөгийн дугуйлантай сургуульд орж энэ спортоор амжилт гаргахыг мөрөөдөж, долоон жил шургуу хичээллэсэн. Гэхдээ санхүүгийн асуудлаас болоод их сургуульд орж чадаагүй.
-Youtube хуудас хөтөлж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Хамт хөл бөмбөг тоглодог байсан ах “Чи цахим орчинд идэвхтэй байдаг юм чинь youtube суваг хөтлөөд үзэх хэрэгтэй” гэсэн. Тэгээд сонирхож дүрс бичлэг хийж эхэлсэн чинь яаж бичлэгээ хийх, хэрхэн эвлүүлэх гээд олон бэрхшээл тулгарсан. Хүн үзэхгүй, дагагчдын тоо нэмэгдэхгүй үед нэг хүн ч миний бичлэгийн үзсэн анзаардаг юм билээ. Дагагчдын тоо, дүрс бичлэгийн үзэлт нэмэгдэх бүрд хөл газар хүрэхгүй баярлана. Youtube хуудсанд 1000 дагагчтай болж байж зар сурталчилгаа тавьж, мөнгө олон эрхтэй болдог юм. Тэр хүртэл хүмүүсийн сонирхлыг татах гэж төрөл бүрээр дүрс бичлэг хийсэн. Дуулж, бүжиглэж, хөгжилтэй дүрс бичлэг хийх гээд байж болох бүх л сэдвээр хийсэн. Одоо бол анх эхэлж байх үеийнхээ ихэнх дүрс бичлэгийг устгачихсан, цөөн хэд нь л байгаа. Анх эхлэхдээ муу байсан ч тууштай хийж чадсан учраас дүрс бичлэг хийх чадвар минь дээшилсэн гэж боддог.
-Анхны 100 мянган үзэлттэй дүрс бичлэгээ харахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Аль дүрс бичлэг нь түрүүлж 100 мянган үзэлт хүрснийг мэддэггүй. Анх эхэлж байхдаа “Хэр их хүн үзэх бол” гэж их шаналдаг байсан. Харин явцын дунд “Энэ бичлэгийг хэр хүн үзэх бол, доор нь юу гэж сэтгэгдэл үлдээх бол” гэж ойрхон харж, шаналж, бухимдах хэрэггүй гэдгийг ойлгосон.
-“Кино ярьж өгье”, “Болсон явдал ярьж өгье” булаг хийх санааг хэрхэн олж байв?
-Энэ хоёр буланг хамгийн их хүн үздэг учраас хийх шийдсэн. Солонгос Улсад сэтгэлд хүрсэн олон кино бий. Одоо youtube хуудас хөтөлдөг хүн бүр л болсон явдал ярьж өгдөг болж. Би болсон явдал ярихдаа бага ч гэсэн сургамж өгөхөөр хэргүүдийг сонгож ажилладаг. Энэ нь жаахан онцлог болов уу.
-Шантарсан үе гарч байв уу?
-Анхнаасаа юу ч болсон тууштай байхаар шийдсэн учраас шантарч байсангүй. Миний дүрс бичлэгүүдийг үзээд “Урам авлаа, баяр хөөртэй боллоо” гэж урмыг үг хэлэх хүмүүс бий.
.jpg)
-Сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ямар ч сайн хүнийг муулах хүн байдаг шүү дээ. Дүрс бичлэг хийж эхлэхэд доромжилсон сөрөг сэтгэгдэл их ирдэг байлаа. Тэр бүрд нь устгаж, бухимдана. Одоо бол өөрийгөө барьж сурсан байна лээ, нэг бүрчлэн уншиж бухимдахаа больсон. Юу ч хийхгүй байгаа хүнийг хэн ч шүүмжлэхгүй. Харин хөдөлмөрлөж байгаа хүнийг муулдаг, бүх зүйлд сөрөг байдаг хүмүүсийг заримдаа жаахан өрөвддөг юм.
-Эх орондоо ирж ажиллах төлөвлөгөө бий юү?
-Эх орондоо очиж ажиллаж, амьдрахыг хүсэлгүй яах вэ. Одоохондоо Австрали Улсад найз охинтойгоо хамт амьдарч байна. Удахгүй эх орондоо очих төлөвлөгөө бий. Гэхдээ суурьшиж амьдрах уу, хэсэг амрах уу гэдгээ шийдээгүй байна.
.jpg)
-Амьдралдаа баримталдаг зарчим бий юү?
-Хүн хичээж, хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. “Уйгагүй хичээ, хөдөлмөрлө нэмээд ухаантай бай” гэж хэлэх дуртай. Жишээ нь, уралдаж байгаа хоёр хүний аль аль нь хөдөлмөрлөж, хичээж байгаа, гэхдээ аль товч замар явж ухаан гаргасан нь түрүүлнэ шүү дээ. “Би хийгээд байна, хичээгээд байна” гэх биш, ухаантай хандах хэрэгтэй.
-Бүхнийг цааш үргэлжлүүлэх эрч хүч болдог зүйл нь юу вэ?
-Youtube хуудас миний амьдралын нэг хэсэг болоод удаж байна. Нэгдүгээрт би үүгээр дамжуулж мөнгөтэй болж байгаа. Би өөрийнхөө амьдралыг ямар ч давс хачиргүйгээр харуулахыг зорьдог. Миний youtube хуудас миний амьдралын тэмдэглэл, олон ангит кино шиг л бүх зүйл нь ил тод. Ингэж байгаа шалтгаан нь “Хүн хөдөлмөрлөвөл болдог юм байна” гэсэн ойлголтыг хүмүүст хүргэхийг хүсдэг. Над руу холбогддог залуучууд бий “Тань шиг хөдөлмөрлөнө, тууштай явна, жинхэнэ хайртайгаа учирна” гэдэг. Хүмүүст урам өгч, зөвөөр нөлөөлж байгаа минь цааш үргэлжлэх эрч хүч болдогдоо.
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-“Хичээлээ сайн хийгээрэй, архи тамхинаас хол байгаарай, битгий шоунд цаг заваа үрээрэй” гэж хэлмээргүй байна, учир нь би тэгж амьдраагүй. Хүн бүр ар гэр, эцэг эхээсээ хамаараад өөр орчинд амьдарч байгаа. Хүнд алдаж онох үе олон бий, их ч зүйл тохиолдоно. Хамгийн гол нь “Өөрийгөө ямагт зөв зам дээр зогсож байгаа билүү гэж, эргэж харж байгаарай” хэрэв буруу зам дээр байвал “Би ингэж явах нь зөв билүү” гэж бодож, зөв амьдрахыг хичээгээрэй.
| С.ЗОЛБОО: Youtube хуудас миний амьдралын тэмдэглэл шиг л зүйл |
|
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |