-Аризона мужид болсон зургаан өдрийн гүйлтэд 745 км гүйж, тэргүүн байрт шалгарсан танд баяр хүргэе. Хэт холын гүйлтээр хичээллэж эхэлсэн үеэ дурсахгүй юу?
-Би ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхаасаа гүйлтийн спортоор хичээллэсэн. Сургуулиа төгсөөд хэсэг хугацаанд завсарлаад 2008 оноос илүүдэл жингээ хасахын тулд дахин гүйсэн. Монгол Улсад зохион байгуулагддаг 24 цагийн гүйлтийн тэмцээнд таван удаа оролцсоноос гуравт нь аварга болсон. Тус уралдаанаас урам авч 2014 оноос Америк Улсад зохион байгуулагддаг тэмцээнд оролцох болсон. Миний анхны хэт холын гүйлт 2014 онд болсон зургаан өдрийн гүйлт байлаа. Одоогоор 20 гаруй тэмцээнд оролцож, 17 тэмцээнд нь аварга болжээ.
-Хөнгөн атлетикийн олон төрлөөс хэт холын зайн гүйлтээр хичээллэдэг болсон шалтгаан бий юү. Хэт холын гүйлтийн онцлог нь юу вэ?
-Хэт холын гүйлтийн онцлог тамирчид ойлгуулдаг зүйл нь өөрийгөө ялах асуудал юм. Махан биеийн дийлэхгүй зүйлийг сэтгэлийн хүчээр даван гарч чадна гэдгийг харуулдаг. Марафон гүйлт 20 хувь нь сэтгэл зүй, 80 хувь нь биеийн хүчнээс шалтгаалдаг. Харин хэт холын, олон өдрийн гүйлт эсрэгээрээ 80 хувийн сэтгэл зүйн бэлтгэлээс амжилт шалтгаалдаг. Энэ төрлийн тамирчинд сэтгэлийн “булчин” хэрэгтэй. Хүн залхуурал, сөрөг бодол, сэтгэлийн тэнхээгүй байдлаа хэт холын гүйлтээр хичээллэснээр давж чаддаг. Нэг талаараа бясалгал болдог. Өөрийгөө ялан дийлсэн хүн ямар ч саадыг давж чаддаг.
-Та дахин гүйх эрч хүчээ юунаас авдаг вэ?
-Гүйх хугацаандаа гүн бясалгалд ордог надад сайхан санагддаг. Мөн урт зам туулан гүйх тусам залхуурал сэтгэлийн тэнхээгүй байдлаа ялан дийлдэг. Өөрийгөө ялж чадаагүй хүмүүст жишээ болохыг хүсдэг. “Би чадсан учраас та нар ч бас чадна” гэж урам өгөхийн тулд хэт холын зайнд уралддаг. Хүнд гаргаж чаддаггүй нөөц боломж их бий.
(1).jpg)
-Олон өдрийн гүйлтийн хугацаанд амралт, нойр, хоолоо хэрхэн зохицуулдаг вэ?
-Тус тэмцээн нь зургаан өдөрт хэн хамгийн хол зам туулах вэ гэсэн өрсөлдөөн. Энэ зургаан хоногт тэмцээн үргэлжилж байгаа, харин тамирчин хэрхэн уралдах нь түүний мэдэх хэрэг. Тэмцээний зүгээс тогтсон амралтын цаг заадаггүй. Унтах, идэх, амрах цагаа өөрөө зохицуулна. Хэдэн өдөр нойргүй, амралтгүйгээр гүйж болно. Миний хувьд 23 цаг гүйгээд нэг цаг амардаг.
-Тасралтгүй 23 цаг гүйх үед хөл цэврүүтэж, гэмтэх асуудал тулгардаг уу?
-Тэмцээнд оролцсоны дараа, оролцож байх үед хөл цэврүүтэж, хумс унах үе бишгүй тохиолдоно. Тэр бүрийг шархны наалт нааж, тэвчиж даван гардаг. Тэмцээнээ дуусгах ёстой шүү дээ.
-Оролцож байсан тэмцээнүүдээс нь хамгийн удаан үргэлжилж, урт зам туулсан нь ямар уралдаан бэ?
-Хамгийн удаан гүйсэн нь тэмцээн арав хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд 1304 километр гүйсэн. Мөн зургаан хонгийн тэмцээнд 904 километр гүйсэн, өдөрт 155 километр гүйсэн гэсэн үг л дээ.
-Ууланд авиралтаар хичээллэж байсан юм билээ. Хэдэн жил энэ спортоор хичээллэсэн бэ. Зорьсон оргилдоо гарсны дараах мэдрэмж ямар байдаг вэ?
-2005-2011 он хүртэл уулын спортоор хичээллэсэн. Монгол Улсынхаа бүх л өндөр оргилд гарсан даа. Энэтхэг Улс болон Төвөдийн зарим ууланд авиралт хийж байсан. Өндөрт гарна гэсэн зорилгоо биелүүлнэ гэдэг өөрийгөө ялж байгаа нэг хэлбэр л дээ.
-Олон уралдаан тэмцээнд арвага болж Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн шүү дээ. Улсын зүгээс танд баяр хүргэж, урамшуулал олгодог уу?
-Монгол Улсаас дэмжлэг өгдөггүй ээ. Би ч өгөхгүй байгааг хүндээр хүлээж авдаггүй. Хэт холын гүйлтийн спортыг үнэлдэг улс тун цөөхөн. Уулын спортоор хичээллэдэг тамирчин цөөхөн байдаг шиг, хэт холын гүйлтээр хичээллэдэг, энэ спортын ойлгодог хүмүүс ч цөөхөн байдаг. Сонирхогч бага байгаа шалтгаан нь дуртай хүн нь хэт холын гүйлтээр хичээллэж чадахгүйд байгаа юм. Тиймээс олон хүнд танигдаагүй спорт.
(3).jpg)
-Тамирчид спортоор хичээллэж, тэмцээнд оролцохын сацуу мэргэжлээрээ ажилладаг шүү дээ. Та мэргэжлээрээ ажилладаг уу?
-Би бизнесийн удирдлагаар төгссөн. Гүйлтдээ анхаарал тавьж, бэлтгэлдээ цаг гаргадаг учир давхар ажил хийхгүй байгаа. Өдөр бүр доод тал нь нэг цаг гүйдэг.
-Дараагийн оролцохоор төлөвлөж байгаа тэмцээний хуваарь гарсан уу?
-Гуравдугаар сард Лас Вегас хотод хоёр өдрийн гүйлт, дөрөв, тав, зургадугаар сард зургаан өдрийн уралдаан, есдүгээр сард 52 өдрийн гүйлт зохион байгуулагдана. Бүгд нь оролцохоор төлөвлөж, бэлтгэлээ хийж байна. Би жилд дунджаар 5-8 тэмцээнд оролцдог.
Монголд олон өдрийн тэмцээн зохион байгуулагддаггүй. Дэлхий даяар зохион байгуулагдаж байгаа тэмцээний ихэнх нь Америкийн Нэгдсэн Улсад, бусад тэмцээн нь Европын зарим улсад зохиогддог. Тиймээс замын зардлаа хэмнэх үүднээс АНУ-д амьдарч байгаа.
-Таны дараагийн зорилго юу вэ?
-Дэлхийн хамгийн холын гүйлт 5000 километр замыг 52 хоногт туулах уралдаан байдаг. Би ихэвчлэн арав хоног үргэлжилдэг тэмцээнд оролцдог. Энэ жил есдүгээр сард зохиогдох тус тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх зорилготой байгаа. 5000 километрийг туулж чадвал заавал 52 хоног гүйх шаардлагагүй байдаг. Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулах зорилгоо биелүүлэхээр хичээж байна. Гиннесийн амжилтын эзэн хоногт 1550 километр гүйдэг бол би 1300 километр гүйсэн байгаа. Зургаан хоногийн гүйлтийн дэлхийн аварга 1030 километр гүйсэн бол би 904 километр гүйсэн. Гиннесийн дээд амжилтын монгол хүн шинэчлэн тогтохын төлөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсээр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(2).jpg)
| Б.БУДЖАРГАЛ: Миний дараагийн зорилго Гиннесийн дээд амжилт тогтоох |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |