-NBA талбай дээр Монголын бахархал болсон уран нугаралтын үзүүлбэрийг үзүүлсэн багт баяр хүргэе. Монголчууд бахархаж, омогшиж үзсэн үзүүлбэр байлаа шүү дээ. Дасгалжуулагч багшийн хувьд үзүүлбэртэй хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Сэтгэл хөдлөгдсөн үзүүлбэр боллоо. Зургаан жилийн өмнө анх NBA тэмцээний талбай дээр үзүүлбэр үзүүлж байлаа. Энэ удаагийн үзүүлбэрээр илүү үндэсний хэв маягийг уран нугаралттай хослуулахыг хичээлээ. Тэр дундаа хүндэлдэг уран бүтээлч Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын "Тань руу нүүж явна" аян дээр уран нугаралтын хөдөлгөөн дэглэж, нэр хүндтэй NBA талбайд үзэгчдэд толилуулсандаа баяртай байна.
-Үзүүлбэр үзүүлсэн багийн гишүүд дунд гаднын иргэн ч байгаа харагдсан. Гишүүдийн бүрэлдэхүүний талаар сонирхуулаач?
-Мэргэжлийн бус хоббигоороо уран нугаралт сурсан бүсгүйчүүд NBA талбай дээр үзүүлбэр үзүүллээ. Энэ удаагийн үзүүлбэрт 11-49 насны 13 эмэгтэй уран нугарлаа. Тэр дунд зургаан монгол нугараач байсан. Үзүүлбэрийн багт ээж, охин хамтдаа нэг тайзан дээр гарч уран нугарсан нь хамгийн бахархалтай, ховор үйл явдал байв. Охин нь миний гарын шавь, олон жил уран нугаралтаар хичээллэж байгаа. Ээжийнх нь хувьд уран нугаралтаар хичээллээд гурван жил болсон.

-Тус уран нугаралтын үзүүлбэрээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ. Санаагаа хэрхэн олж байсан бэ?
-Монгол Улсын Консулын газраас анх үзүүлбэр үзүүлэх санал тавьсан. Тухайн саналыг сонссон даруй “Зэрэглээ” үзүүлбэрийг үзүүлэхээр шийдсэн. Тус уран нугаралтын хөдөлгөөнийг нэг жилийн өмнө дэглэж байлаа. Багийнхаа үндсэн дөрвөн гишүүдтэй говьд зураг авалтад орж байх үедээ тус уран нугаралтын санааг олсон. Гэрэл зураг авхуулахаар говийн элсэн дээр уран нугаралт үзүүлэх охидын цаана элсний ширхэг салхинд босож, охидын хөдөлгөөн говийн шаргал элсний хамт үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. "Зэрэглээ" үзүүлбэрийн бүх зүйл цаанаасаа өгөгдөлтэй юм шиг зохицсон. Говийг илэрхийлсэн шаргал өнгийн өмсгөл, хөгжмийн зохиолч З.Хангалын “Тань руу нүүж явна” ая, монгол аягатай үзүүлбэр гээд бүгд нэгнийгээ илүү тодотгож, сүлэлдсэн.
Бид сагсан бөмбөгийн тэмцээнтэй холбож бөмбөгтэй үзүүлбэр үзүүлэх боломж байсан. Гэхдээ Монгол Улсынхаа өв соёлыг илүү олон хүнд хүргэхийг хүссэн. Үндэсний гэхээр "хуучирсан ч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй" гэдэг үгийг их сонссон. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй ч түүхийн биднийг тодорхойлдог зүйлсийг орхигдуулж болохгүй. Гадаадад амьдардаг монгол хүүхдүүд төрөлх хэлээрээ ярьж, бичиж чадахгүй байна. Тиймээс үндэснийхээ хувцсыг өмсөж, дууг нь сонсож байгаагаараа Монгол Улстайгаа холбогдож байгаа юм. Уран нугаралтаар дамжуулан бусад орны охид ч манай улсын талаар мэддэг болсон.
-Багийн гаднын улсын гишүүд монгол үндэсний хэв шинжийг агуулсан уран нугаралтын үзүүлбэр үзүүлнэ гэдгийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Охид их хүндэтгэлтэй ханддаг. Уран нугаралтаар хичээллэж байгаа гадаад иргэд биднээс илүү Монгол Улсын түүх, соёлын талаар судалсан байдаг.
-Үзэгчид уран нугаралтын үзүүлбэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Үзсэн хүмүүс сайхан хүлээж авсан. Манай багийнхан дараагийн удаа Ш.Энхийн-Од тамирчныг дэмжиж, илүү олон хүний бүрэлдэхүүнтэй үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна.
-Уран нугаралтыг Монгол Улсын нэгэн бэлгэ тэмдэг, дэлхийд таниулах нэрийн хуудас гэдэг шүү дээ. Монгол болон гадаад охидын уран нугаралт сурах явцад ялгаатай тал, монгол охидын давуу байдал ажиглагддаг болов уу?
-Олон жил уран нугаралтын хичээл заасан учраас ер нь анзаарагддаг юм билээ. Монгол охид төрөлхийн уран нугаралт сурах өгөгдөлтэй, гентэй төрсөн юм шиг санагддаг. Бусад орны тамирчид ядраад амарч байхад монгол охид дасгалаа хийсээр байдаг. Америк хүүхдүүд үнэхээр тууштай, үнэн сэтгэлээсээ хандаж чаддаг. Би шавь нараасаа суралцдаг. Уран нугаралтын талаар мэдэхгүй хүмүүст хичээлээ эхнээс нь заахаар нэг төрлийн баримал барьж байгаа юм шиг санагддаг.
.jpg)
-Уран нугаралтын тамирчин байхын тулд биеийн уян хатан байдал чухал шүү дээ. Тэр утгаараа олон жил хичээллэх боломжгүй, эрт тэтгэвэртээ гардаг гэдэг юм билээ. Гэхдээ NBA талбай дээр 49 настай эмэгтэй уран нугарсан гэхээр сонирхолтой санагдлаа. Таны хувьд уран нугаралтаар хичээллэхэд тохиромжтой нас гэж байдаг болов уу?
-Хүмүүс нас бол тоо гэж ярьдаг ч нас бол нас л байдаг. Жил ирэх тусам биед өөрчлөлт ордог. Хүн хөдөлгөөн хийхгүй бол булчин зангирч хатуурч байдаг. Тиймээс өглөө болгон дасгал хийх нэг талаараа тун зөв. Хүн бүр уран нугараач болох боломжгүй. 49 настай тамирчин эмэгтэйн хувьд бие нь тодорхой хэмжээний сунгалттай байсан урчаас уран нугаралт заасан. Багийн гишүүд ихэнх нь өөрсдийн сонгосон мэргэжлээр ажилладаг насанд хүрсэн бүсгүйчүүд байдаг. Монгол Улсад уран нугараач болохын тулд багаасаа хичээллэлдэг шүү дээ. Харин гадаадад бол өөрөө хүсэж, тууштай хийх юм бол мэргэжлийн уран нугараач болохгүй ч хобби болгон хөгжүүлэх боломжтой.
-Хамтдаа үзүүлбэр үзүүлсэн ээж охин хоёрын хувьд томхон дурсамж болж үлдсэн байх. Тэд сэтгэгдлээсээ хуваалцсан болов уу?
-Би тэднийг талбай дээр үзүүлбэр үзүүлж байхад нь омогшиж, өмнөөс нь баярлаж, нүдэнд баярын нулимс хуралдсан. Үзүүлбэр дуусаж ээж охин хоёр миний төсөөлсөн шиг нэгнийгээ тэвэрч уйлалдаагүй ч нандин дурсамж үлдсэн гэсэн. Тэдний хувьд дахин давтагдашгүй үнэт мөч байсан юм билээ.
-Та яагаад уран нугараач болсон юм бэ. Энэ салбарыг сонгоход хэн хамгийн их нөлөөлөв?
-Олон сайхан дурсамж бий. Миний уран нугаралтын болсон түүх ээжтэй минь салшгүй холбоотой. Ээж минь багаасаа сонирхлоороо уран нугаралтаар хичээлэлдэгбайж байгаад 18 настайдаа эмч мэргэжлээр сурахаар шийдэж, нугарахаа больсон. Багадаа ээжийнхээ уян налархай хөдөлгөөнийг харж өслөө. Үнэхээр уран нугараачийн замд хөтөлж, үлгэр дуурайлал үзүүлсэн хүн бол МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг гэх гайхалтай эмэгтэй бий. Телевизороор харсан түүний уран нугаралтын үзүүлбэрийг би насаараа мартахгүй байх. Миний багш Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн гарын шавь нь болж, тэр мундаг хүнээр уран нугаралтын техник хөдөлгөөнийг заалгасандаа баяртай байдаг. Гадаадын оронд монгол уран нугаралт заадаг шалтгаан минь ч багшийнхаа тэр чадварыг уламжлуулан үлдээхийг хүсдэгтэй минь холбоотой. Манай гэр бүлийнхэн намайг уран нугараач болгохын тулд их хичээсэн. Тэр ч утгаараа би үзүүлбэрээ дутуу үзүүлээд циркээсээ хасагдчих вий гэж их байдаг байж билээ. Уран нугаралт бол бүх зүйл нүдний өмнө өрнөдөг, хуурах боломжгүй урлаг.
-Хамгийн сонирхолтой дурсамж шингэсэн тайз, үзүүлбэрийнхээ талаар ярихгүй юу?
-Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Л.Энхцэцэг 45 жилийн ойн тоглолтод бэлтгэлгүй, санаандгүй оролцохоор болж байсан. Тэр үед тэтгэвэртээ гараад найман жил болсон байсан. Тэгсэн нэг өдөр Л.Энхцэцэг эгч надтай холбогдож ойн тоглолт дээрээ хамт тайзан дээр үзүүлбэр үзүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Би холоос очих хэцүү, уран нугаралтаар хичээллэхээ болиод намайн жил болсон учраас боломжтой гэж огт бодоогүй. Гэтэл хэд хоногийн дараа үзүүлбэрийн нүүр зурган дээр миний гэрэл зураг байсан. Ингээд үзүүлбэр үзүүлэхээс өөр аргагүй байдалд орж, хоёр сар тоглолтын бэлтгэл хийсэн дээ. Багаасаа харж, үлгэр дуурайлал авдаг байсан уран нугараачтайгаа нэг тайзан гээд гарах хамгийн байсан даа.


| Дасгалжуулагч Б.Сэрчмаа: NBA талбай дээр гурав дахь удаагаа уран нугарахаар бэлдэж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |