-“Heaven zone” уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Үзэсгэлэнгээрээ юу илэрхийлэхийг зорьсон бэ?
- “Heaven zone” хамтарсан үзэсгэлэнгээ энэ сарын 12-нд “MonArt” галерейд гаргалаа. Гурван эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэнгээрээ эмэгтэй хүний энхрий ялдам, хайр татам төрх, гоёмсог байдлыг харуулахыг зорьсон.
-Таны урладаг монгол хүүхэлдэйн баримлууд тун сонирхолтой, чамин хийц загвартай юм. Урласан хүүхэлдэйгээрээ юу өгүүлэхийг хичээдэг вэ?
-Монгол хүн ийм сонин содон дүр төрхтэй хүүхэлдэй хийж байгаа нь хүмүүст сонирхолтой санагддаг. Монгол Улсынхаа өв уламжлалыг хадгалсан, уламжлалт загварын хүүхэлдэй хийж болох ч зөвхөн монгол гэсэн сэдэвт баригдаж, хүн бүрийн мэддэг загвартай хүүхэлдэй хийхийг хүсээгүй. Төсөөлөл, мөрөөдөл, мэдрэмжээрээ хөглөж, хүүхэлдэйгээ бүтээдэг гэх үү дээ. Содон загвартай мөн эмэгтэй хүний дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг.
-Хүүхэлдэй урлалыг яагаад, хэрхэн сонирхож эхэлсэн бэ. Анх хүүхэлдэй хийж байсан үеэ дурсахгүй юу?
-Анхны хийсэн хүүхэлдэй бүр миний хувьд сургалт байсан. Шинэ хүүхэлдэй хийх бүрдээ туршлага хуримтлуулдаг. Би зураачийн охин, багадаа аавынхаа зурахыг хараад суудаг байлаа. Аавыг минь Чой.Ганбаатар гэдэг. Олон хүн "Погжий Ганбаа" нэрээр нь таньдаг даа.

-Хүүхэлдэй хүний биеийн ерөнхий бүтэцтэй адилхан харагдах хэрэгтэй шүү дээ. Энэ тал дээр хэрхэн судалгаа хийсэн бэ?
-Хүний биеийг ерөнхийлөн дуурайлган хийдэг ч харагдах байдлын хувьд донжийг илүү чухалчилдаг. Булцгар, мариалаг эмэгтэйчүүдийн дүрстэй хүүхэлдэй хийх дуртай. Хүн яг ийм байх ёстой гэсэн хайрцагт баригддаггүй.
-Таны урласан хүүхэлдэйнүүд үлгэр, домогт гардаг дүрүүд шиг өвөрмөц загвартай байдаг. Хүүхэлдэйн загвар, өгүүлэмжийн санаагаа хэрхэн олдог юм бэ?
-Оршин буй газар, дуу хөгжим, хүмүүсийн хандлага, зүүднээсээ санаагаа олж, төсөөлдөг. Би мартахыг хүсээгүй зүүдээрээ хүүхэлдэй хийж мөнхөлдөг.
-Бүтээлийнхээ өгүүлэмжийг бүрэн гаргахын ирэхийн тулд хувцас болон бусад чимэглэл, эдлэлийг өөрөө хийдэг гэсэн үү?
-Хүүхэлдэйнүүдийнхээ бүх жижиг хэрэглэл, оёдол, хатгамал бүрийг гараараа урладаг. Эхлээд хүүхэлдэйнийхээ биеийг хийгээд дараа нь эсгүүр гаргаж, нэг бүрчлэн оёдог. Хүүхэлдэй урлахдаа хамгийн сүүлд нүдийг нь зурах дуртай. Нүд зурсны дараа хүүхэлдэй бүрэн дуусаж байгаагаа илтгэж, өнгө ороод ирдэг юм.

-Хүүхэлдэйг ямар түүхий эдээр хийдэг юм бэ?
- Хүүхэлдэйн зориулалтын материал болох агаарт хатдаг шавар ашиглаж хийдэг. Туслах материалын хувьд даавуу, шигтгээ, чимэглэлийн материалаар тухайн хүүхэлдэйн өнгө төрх, өгүүлэмжээс шалтгаалан сонгож хийдэг. Төсөөллөө дэвтэрт зурсны дараа биеийн ерөнхий хэлбэрийг гаргаж, шавраар бүрж, өнгөлгөө хийдэг дээ. Эх бие нь бэлэн болсны дараа хувцсыг нь оёж, нүүрийг нь буддаг. Шавар хатах үедээ их хөнгөн болдог. Тиймээс хамгийн хүнд нь зургаан килограммаас хэтэрдэггүй.
-Анх хүүхэлдэй урлахдаа бусад урлаачаас хэрхэн ялгарах талаараа бодсон уу?
- Бусад урлаачаас хэрхэн ялгарах талаар бодож үзээгүй юм байна. Зүгээр л эмэгтэй хүний бүх шинж чанар, ааш араншинг бүтээлдээ тусгах дуртай. Уран бүтээлчийн бүтээлийг хараад "Тэрний бүтээл байна" гэж танина гэдэг тухайн уран бүтээлч бүтээлээ туурвихдаа маш их цаг хугацаа, оюунаа зарцуулсныг илтгэнэ. Онцгойрч байгаа зүйл нь хүүхэлдэйн тус тусын илэрхийлэл, тухайн үед болсон, авсан мэдрэмжээс урган гарсан санаануудаараа онцгой юм болов уу даа. Бодол төсөөллөө хүүхэлдэй болгон илэрхийлж, түүгээрээ дамжуулан хүмүүст дулаан энерги түгээхийг хүсдэг.
-Хамгийн дурсамжтай хүүхэлдэйнхээ түүхээс хуваалцаач?
-Зүүднээсээ сэдэвлэж “Зүүд” хүүхэлдэйгээ урлаж байлаа. Хоёр ч удаа нэг зүүдээ зүүдэлсний дараа хагас жил бодож, төлөвлөж бүтээж байсан юм.

-Хэн нэгэнд зориулан тухайн хүнийхээ ааш зан, гадаад төрхийг шингээж, хүүхэлдэй урлаж байв уу?
- Нөхөртөө зориулсан бүтээл байгаа. Гэхдээ одоо өөр хүнд хадгалагдаж байгаа. Нөхөр маань матрын ордных учраас матрын хажууд дэрэн дунд сууж буй тайван, амгалан эмэгтэйг дүрсэлсэн. Ер нь туслах эд зүйлсээр санаагаа илэрхийлэх дуртай. Дэртэй хослуулан илэрхийлснээр тухайн хүний хажууд тайван амгалан тав тухтай байдлыг мэдэрдэг гэсэн утгатай. Үүнээсээ санаа авч 12 ордны шинжийг илэрхийлсэн хүүхэлдэй урлахаар бэлдэж байна.
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье, баярлалаа.
-Баярлалаа.

| Хүүхэлдэй урлаач Г.БЯМБАЦЭРЭН: Хүүхэлдэйгээрээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илэрхийлэхийг хичээдэг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |