-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мөсөн баримлын онцлогийн талаар яриахгүй юу. Мөсөн баримал хийхийн тулд хэдэн хэм хүртэл хүйтэн цаг агаартай байх хэрэгтэй вэ?
-Мөсөн урлал хийхэд доод тал нь -10 хэм байх хэрэгтэй. Эс бөгөөс мөс хайлж, бүтээл хийх аргагүйд хүрнэ. Мөн маш иртэй багаж хэрэгсэл ашиглахаас гадна, цахилгаан хэрэгслийг ашиглаж сурсан байх хэрэгтэй. Улирлын чанартай, богино настай урлаг л даа.
-Мөс ашиглан бүтээл хийхэд хэцүү зүйл нь юу байдаг вэ. Нэг унахад л хагарч мэдэх хэврэг шүү дээ?
-Мөс бол хамгийн гайхамшигтай түүхий эд. Бэлэн болсон баримал шил, болор шиг л гялалзаж, гялтганадаг. Гэрлийн хугарал үүсгэж өөрийгөө илүү чамин харагдуулдаг. Төлөвлөгөөний дагуу анхаарлаа сайтар хандуулж хийдэг. Мөсөн урлал бол анхаарал, болгоомжтой байхыг байнга хүнээс шаарддаг ажил.
-Өвлийн улиралд бүтээлээ гадаа хийдэг шүү дээ. Даарч хөрөх асуудал бишгүй л тохиолддог уу?
-Ер нь даарах нь бага байдаг шүү. Өвлийн зузаан хувцаснаас гадна зогсолтгүй хөдөлдөг учраас тэгж амархан бээрээд байдаггүй ээ. Цахилгаан багажтайгаа сайтар харьцаж, мэдэрч хийдэг учраас ямар нэгэн эрсдэл үүсдэггүй.
-Эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлдөггүй юү?
-Тохирсон зузаан хувцас өмсчихсөн тохиолдолд ямар нэгэн асуудал байхгүй ээ. Харин ч цэвэр агаарт ажиллах үе нь олон учраас эрүүл мэндэд хэрэгтэй юм шиг санагдаг.
-Мөсөн урлалаар олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
-Монгол Улсад мөсөн урлал хийдэг цөөнгүй уран бүтээлч бий. Бүгд олон улсын тэмцээнд амжилт гаргасан мундаг хүмүүс байдаг. Миний хувьд Хятад Улс, Япон Улс, ОХУ, АНУ-д цас болон мөсөөр өөрийн бүтээлээ хийж, тэмцээн, наадамд оролцож байсан.
-Багийнх нь гишүүд бүгд дүрслэх урлагтай холбоотой мэргэжил эзэмшсэн хүмүүс үү. Мөсөн урлалаас өөр ажил хийдэг үү?
-Манай багийнхан бүгд Дүрслэх урлагийн дээд сургуулийн төгссөн зураач, сийлбэрчин мэргэжилтэй бүтээлчид байдаг.

-Таны хувьд хэдэн жил мөсөн баримал хийж байгаа вэ. Нэг мөсөн баримал хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?
-Юуны баримал хийх гэж байгаагаас шалтгаална. Захиалга өгсөн газар болон цаанаас өгсөн сэдвээс шалтгаалж төлөвлөгөө гаргаж бүтээлээ хийдэг. Бүтээл бүрээ ур хийц сайтай, өгүүлэмжтэй,асуудал хөндөж гаргаж ирсэн сайн бүтээл байхаар хийхийг хичээдэг.
-Бүтээл урлах мөсөнд тавигдах шаардлага байдаг уу. Мөсөө хаанаас авчирдаг юм бэ?
-Мөсийг гүн нуураас авдаг. Ингэж татаж гаргахдаа 40-90 сантиметрийн зузаантайгаар зүсэж авдаг. Нэг мөсөн блокийн нэг тонноос хэтрүүлэхгүй байхаар хөрөөдөж, аль болох сэв суулгахгүйгээр тээвэрлэж авчирдаг.
-Мөсөөр хийсэн олон бүтээл байгаа байх. Тэр дундаас онцлох бүтээлүүдээсээ хуваалцахгүй юу?
-Сүхбаатарын талбай дээр мөсөн хотхон хийдэг болсон цагаас хойш ажиллаж байна. Тэр дундаас хамгийн онцлох бүтээл бол Английн элчин сайдын яамны захиалгаар “Bigben” цаг “Beatles” хамтлагийн хөшөөг хийж байлаа. Чех Улс болон Монгол Улсын 70 жилийн ойд зориулж тус улсын үзэсгэлэнт орд харшийг төв талбай дээрээ сүндэрлүүлж байлаа.

-Хүч хөдөлмөр, ур ухаанаа гарган бүтээсэн мөсөн хотхон, баримал хийж дуусчхаад харах үед ямар мэдрэмж авдаг вэ?
-Хамгийн сайхан, гоё мөч шүү дээ. Нүдэн дээр миний, манай багийнхны гараар бүтсэн хотхон, баримал гялтганаж байхыг харах сайхан даа. Хүүхдүүдийн инээд тэндээс цуурайтаж, жаргалтай зогсохыг харах дуртай.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Олон хүүхдийн дурсамжид үлдэж, мөрөөдлийн нь биелүүлсэн мөсөн харш бүтээгээрэй.
-Баярлалаа.


| Ц.БАТМӨНХ: Миний урласан мөсөн хотхонд хүүхдүүд жаргалтай тоглож байхыг харах дуртай |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |