-Хэдхэн хоногийн дараа “Дасгалжуулагч” уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Анхны киногоо сэтгэл догдлон хүлээж байна уу?
-Догдлол, айдас хоёрыг зэрэг л мэдэрч байна даа. Оюугийн дүр миний анхны ажилласан дүр шүү дээ. Тэр утгаараа хэр сайн ажилласан бол, үзэгчид хэр хүлээж авах бол гэсэн олон бодол төрж байна.
-Дасгалжуулагч кинонд хэрхэн дүр бүтээх болсон бэ?
-Найз маань миний дугаарыг найруулагчид өгснөөр анх кино багтайгаа холбогдсон. Шалгаруултад орох үед дүрдээ тохирсон харагдсан учраас сонгогдсон юм болов уу.
-Кино зохиолоо унших үед ямар мэдрэмж төрсөн бэ. Таны төсөөлөлд буусан уу?
-Зохиолоо гар дээр ээ авчхаад унших үед гэгээлэг хөнгөн мэдрэмж төрсөн. Шууд л ахлах ангийн сурагч болчихсон юм шиг мэдрэмж төрж, дурсамжууд ар араасаа хөвөрч эхэлсэн. Дүрээсээ өөрийгөө хайсан. Би арван жилдээ нийгмийн идэвхтэй, хөдөлгөөнтэй, жаахан эршүүд зантай байсан учраас хөвгүүдтэй их найзалдаг байлаа. Оюугийн дүрд надтай ижил төстэй зан чанар олон байгааг мэдэх сайхан байсан.
-“Дасгалжуулагч” уран сайхны киноны бусад уран бүтээлээс онцлог харагдсан зүйл нь юу байв?
-Нийгэмд дутагдаад байгаа хөнгөн, гэгээлэг өнгө төрх энэ кинонд багтсан. Найзуудын нөхөрлөл хүний хамгийн гэгээлэг зүйл шүү дээ.
.jpg)
-Анх удаа кинонд тоглож, дүр дээр ажиллажээ. Бэрхшээлтэй зүйл тулгарав уу?
-Зураг авалт эхлэхэд ч айдас их байсан шүү. Гэхдээ зургийн багийнхан, жүжигчид үнэхээр дотно, нэг гэр бүл шиг гар нийлүүлэн ажиллаж чадсан. Найруулагчаасаа дүр дээр хэрхэн ажиллах, хэрхэн амьд жүжиглэх гээд олон зүйл сурлаа. Мартахын аргагүй дурсамж, туршлага болсон уран бүтээл байлаа.
-Тус кинонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх асуудал хөндсөн шүү дээ. Үзэгчдийг хэрхэн хүлээж аваасай гэж хүссэн бэ?
-Тэд адилхан л хүн шүү дээ. Миний хувь анхнаасаа бусдаас өөр гэж ялгаварлах эсвэл өрөвдөж харьцах дургүй байсан. Манай киног үзээд хүнийг хүн гэдгээр нь ойлгож харьцдаг болоосой гэж хүсэж байна.
-Таныг бүх зүйлд бэлдэж, урамшуулдаг дасгалжуулагч хэн бэ?
-Гэр бүл маань миний урагшаа явах хөшүүрэг, унаж, шантрахгүй байх тулгуур, түлхэц минь болдог.
-“Дасгалжуулагч” уран сайхны кино зохиол бодит түүхээс сэдэвлэгдэн бичигдсэн юм билээ. Бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээлд тоглоно гэхээр сонирхолтой санагдаж байв уу?
-Найруулагч өөрт нь тусалж байсан, цаашлаад амийг нь хүртэл аварсан авран жилийнхээ найзуудыг тус кинонд дүр болгон бичиж оруулсан юм билээ. Тэр талаар нь сонсчхоод сэтгэл хөдөлсөн. Оргилын дүрийг бодит түүхээс сэдэвлэсэн, найзуудыгаа сагс тоглож байгааг хараад, инээгээд сууж байдаг байсан гэх түүхийг сонсоод “Тэдгээр хүүхдүүд, найзууд холбоотой байдаг болов уу, тэдний хамтдаа тоглодог сагсны шийдэн дээр Оргил хэр удаан хүлээсэн бол” гэсэн гэгээн бодол, хөнгөн гуниг төрсөн.

-“Дасгалжуулагч” уран сайхны кинон дээр ажиллаж байх үед хамгийн сэтгэлд чинь үг бий юү?
-Дүрүүдийн хэлэх үгээс илүү найруулагчийн дэвтэр дээр бичсэн “Жүжигчний хамгийн сайн ур чадвар огт жүжиглэхгүйд оршино” гэсэн үг үе үе бодолд орж ирдэг.
-Жүжигчин мэргэжлийн юу нь таныг татсан юм бэ?
-Мэдрэмж юм болов уу. Ямар ч мэдрэмжийг дүрээсээ авах боломжтой нь сайхан санагддаг. Жүжигчид оноогдсон дүрээ бүтээхийн тулд дахин нэг хүн бүтээдэг. Өөр амьдралын хэвшилтэй, өөр зан араншинтай, огт өөр намтартай. Өөр хүний амьдралаар амьдарч үзэх мэдрэмжийг мэдрүүлдэг нь сонирхолтой санагдсан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Э.ТӨГСЖАРГАЛ: “Дасгалжуулагч” киногоор нийгэмд гэгээ татуулахыг хүссэн |
|
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |