-“Miss Heritage International 2022” тэмцээнд амжилттай оролцож, дэд мисс болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Анхныхаа олон улсын тэмцээнд өөрийнхөө төсөөлж байснаасаа илүү амжилт үзүүлсэндээ баяртай байна. Энэ олон шагналын эзэн болно гэж төсөөлөөгүй байлаа.
-Хэзээнээс загвар өмсөгч болохоор шийдсэн бэ. Багаасаа энэ салбарт сонирхолтой хүүхэд байв уу?
-Би айлын бага охин, ах эгч нар маань тусдаа гарчихсан учраас аав, ээж хоёртойгоо гурвуулхнаа байдаг байсан. Телевизороор гарсан загварын шоу бүрийг алгасалгүй үздэг охин байлаа. Аав, ээж хоёрыгоо суулгачхаад даавуу нөмрөөд "тайзан дээр алхаж байна" гэж төсөөлөөд алхдаг байлаа шүү дээ. Гэхдээ модель болно гэж мөрөөдөж, шийдээгүй байсан.
(5).jpg)
-Загварын тайзан дээр алхах үедээ юу боддог вэ. Ямар мэдрэмж авдаг вэ?
-Миний хувьд залуухан загвар өмсөгч. Туршлагатай моделиуд шиг олон тайзан дээр алхаж үзээгүй байгаа. Гэхдээ тайзан дээр алхаж байх үед бүх хүний анхаарал над дээр төвлөрч, толгойноос хөл хүртэл бүгдийг нь ажиглаж байгааг мэдрэх үедээ өөртөө илүү итгэлтэйгээр алхдаг. Тайзан дээр алхах үедээ догдолж, хамгийн сайхан энерги, эрч хүчийг олж авдаг.
-Анхны алхсан тайзаа санадаг уу. Тухайн тайзнаас цаашаа үргэлжлүүлэх эрч хүч авсан болов уу?
-“Андра” академийн тайзан дээр анхны тайзны алхаагаа хийж байлаа. Тухайн үед би 16 настай, жаахан жин нэмээд өөртөө анхаарах хэрэгтэй болж байсан үе л дээ. Тайзан дээр алхаж эхлээд огт өөр хүн болчихсон юм шиг онцгой мэдрэмж авсан. Тэр үед авсан мэдрэмжийг үргэлж мэдрэхийг, өөртөө хадгалахыг хүссэн.
-“Miss Heritage International 2022” тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв ?
-Энэ тэмцээний хувьд Энэтхэг, Индонез Улсын миссүүд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байлаа. Учир нь олон удаа гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсон туршлагатай бүсгүйчүүд байсан.
(4).jpg)
-Тус тэмцээнд оролцсон анхны монгол бүсгүй юм билээ. Ихээхэн үүрэг хариуцлага мэдэрсэн үү?
-Олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох, тэр дундаа анхны хүн нь болж оролцоно гэдэг асар том үүрэг, хариуцлага. Би тухайн улсад очоод өөрийгөө яаж илэрхийлнэ, бусад улс орны хүмүүс миний хийсэн үйлдлээр Монгол Улсыг дүгнэнэ гэж бодсон. Тэр ч утгаараа онгоцноос буусан цагаасаа, буцах хүртлээ өөрийн үг үйлдлээ ямагт цэгнэж, аль болох сайхан харагдахыг хичээсэн. Энэ тэмцээнд зөвхөн Хүслэн гэдэг хувь хүнээр оролцоогүй Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа гэдгээ үргэлж өөртөө сануулсан.
-Монгол Улсынхаа нэрээ овоглож, дуудуулах мөч ямар байсан бэ?
-Олон Улсын тайзан дээр “Miss Mongolia” гэж дуудуулж, цоллуулах миний хувьд үнэхээр бахархууштай үйл явдал байлаа.
-Гоо бүсгүй, загвар өмсөгч болохыг тулд ямар шалгуурыг давдаг вэ?
-Мисс болон загвар өмсөгч гэдэг тусдаа ойлголт. Мисс гэдэг бол загвар өмсөгчид өгдөг цол харин загвар өмсөгч гэдэг мэргэжил. Хүмүүс мисс гэхээр хамгийн хөөрхөн, гоё биетэй бүсгүйг тодруулаад байна гэж боддог юм билээ. Гэхдээ үнэндээ гоо бүсгүйг тодруулахдаа зөвхөн гадна гоо сайхан бус дотоод гоо үзэсгэлэнг нь чухалчилж, хамгийн том шалгуур болгодог. Гоо бүсгүй гээд туранхай, хөөрхөн байх ёстой гэдэг ойлголт ард хоцорсон шүү дээ. Хамгийн чухал нь тухайн хүний дотоод гоо үзэсгэлэн. Тийм учраас өөрийгөө үргэлж эерэг сайхан бодлоор цэнэглэхийг хичээдэг.
.png)
-Мисс, загвар өмсөгч байхын тулд баримталдаг зарчим гэж бий юү?
-Загвар өмсөгч гэдэг хоёрдугаар дүр гэсэн үг. Би гоё, сайхан харагдахдаа бус миний тайзан дээр амилуулах ёстой хувцас, гоёл гол дүр байж, ялгарч харагдах ёстой. Миний хувьд үргэлж шинэ содон мэдлэгээр өөрийгөө баяжуулахыг хичээдэг. Хүмүүс 18 настай загвар өмсөгч гэхээр “ Жаахан юм байж хичээлээ хийх хэрэгтэй, сургуульдаа яв” гэж хэлж байсан. Би хэчнээн загварын чиглэлээр ажиллаж байгаа ч хэзээ ч хичээл, диплом хэрэггүй гэж бодож байгаагүй. Ирээдүйгээ төлөвлөөд цааш суралцах зорилготой байгаа.
-Загвар өмсөгч хүний хувьд үргэлж гоо сайхандаа анхаарч, арчилж байх хэрэгтэй. Хүмүүс миний гадаад байр байдлыг хамгийн эхэнд анзаарах учраас өөгүй, төгс байхад анхаардаг.
- Загвар өмсөгч байхын тулд тэсвэр тэвчээр шаардах үе гардаг уу?
-Загвар өмсөгчид ямар ч нөхцөлд байдалд ажиллах үе гардаг. Халууцах, даарах, өлсөхөөс эхлүүлээд өсгийтэй гутал дээр арваас дээш цаг хөлөө амраалгүй зогсдог. Гэхдээ бид өөрсдөө сонгож, дурлаж, ажиллаж байгаа учир тэвчээр гаргадаг.
(5).jpg)
-Өөрөөрөө хамгийн их бахархсан үе нь хэзээ байсан бэ?
-"Андра" академийн хоёр захирал миний амжилтыг үнэлж, надад итгэж академийн загвар, гоо зүйн алхааны багшаар ажиллах санал тавьсан. Загвар, гоо зүйн алхааны багш болно гэдэг миний хувьд их том амжилт юм шиг санагдсан. "Хоёр жилийн өмнө анх өсгийтэй гутал дээр алхаж үзэж байсан би, өөрөө хүнд заах гэж байна" гээд өөрөөрөө хамгийн их бахархсан.
-Таны хувьд загвар өмсөгч гэдэг хүнийг харах өнцөг мисс болоод хэр өөрчлөгдсөн бэ?
-Би ч мөн бусдын адил “Хамгийн хөөрхөн, гоё биетэй, толигор арьстай нь мисс болдог” гэж боддог байлаа. Харин өөрөө миссийн тэмцээнд оролцоод огт өөр шалгуур тавьдаг гэдгийг ойлгосон. Гадаад үзэмж нь сайхан байлаа гээд мисс болж чадахгүй. Гоо бүсгүйн хамгийн том шалгуур бол дотоод гоо үзэсгэлэн. Тэд улсынхаа гоо сайхныг дэлхийд харуулдаг асар өндөр үүрэг хүлээсэн хүмүүс байдаг юм билээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
(6).jpg)
.jpg)
(4).jpg)
| МИСС Б.ХҮСЛЭН: “Miss Heritage International 2022” тэмцээнд оролцсон анхны монгол бүсгүй болсондоо баяртай байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |