Монгол Улсын гавьяат дуучин Э.Анхбаяртай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Маргааш таны хоёр дахь бие даасан тоглолт болох гэж байна. Тоглолтонд хэчнээн уран бүтээлч оролцох вэ?
-Би 2016 анхны бие даасан тоглолтоо хийсэн. Тэгээд гадаад руу тоглолтоор байнга Тэгээд 2019 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан. Гавьяатынхаа тоглолтыг хийхээр бэлдэж байтал цар тахал гарсан. Энэ удаа би талархлын тоглолт хийж байгаа. МУГЖ Ө.Уянга, МУГЖ Б.Гомбо-Очир, дуучин Б.Баярцэцэг, СТА дуучин Д.Отгонжаргал, дуучин Г.Тэмүүжин болон арын албаны уран бүтээлчид оролцож байгаа. Тийм болохоор “Монгол ба сонгодог” талархлын тоглолт минь сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Би нээлттэй хүн биш болохоор найзуудаа тоглолтдоо урьж, оролцуулсан. Хүний сэтгэлийг хөдөлгөх, жаргал бэлэглэх сонгодог бүтээлүүдийг онцолж оруулсан. Тэгэхээр зөвхөн дуурийн дуу дуулахгүй гэсэн үг.
(1).jpg)
-Та дуурийн олон улсын уралдаанд түрүүлж, шагналт байруудад шалгарч байсан шүү дээ. Мэдээж, Монголынхоо нэрийг дэлхийд гаргахын тулд дуучин болсон байх?
-Тийм. Мэдээж олон улсад Монгол дуучин гэдэг нэрийг гаргахын тулд энэ мэргэжлийг эзэмшсэн. Юу сурсан, мэдсэнээ дэлхийд харуулахын тулд бага багаар шат ахиж, зогсолтгүй зүтгэж байгаа.
Би сургуулиа төгсөөд 10 жил болчихлоо өнгөрсөн хугацаанд дэлхийн хэмжээний бүх тэмцээнд оролцож, 80 хувьд нь шагнал авсан. Үүнийгээ олон нийтэд зарладаггүй.
Миний ойр дотнын хүмүүс мэдээд л өнгөрдөг юм. Дэлхийн өнцөг булан бүрээс 5000 орчим бичлэг очно. Тэдгээр бичлэгээс шилдэг гэсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 дуучин өрсөлддөг маш том уралдаан юм. Сонгодог урлаг хүний хөгжилд маш чухал нөлөөтэй.
-Та багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан юм билээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөсөн бэ?
-Би цэцэрлэгт байхаасаа дуулдаг хүүхэд байсан. Манайд дуулдаг хүн байхгүй болохоор гэр бүлийнхэн минь нааштай хүлээж аваагүй. Аав минь надад “Манайд дуучны удам байхгүй, Чи бид хоёрын дуулах гэж юу байх вэ” гэдэг байсан. Тэгээд би сурагч байхаасаа СУИС-ын цонхных нь дор зогсож байгаад дуулдаг байсан. Тэр нь ямар учиртай вэ гэхээр, “Багш нар нь миний дуулахыг сонсчихоод намайг сургуульдаа авчихдаггүй л байх даа” гэж бодож байсан. Тэгээд СУИС-д тэнцээгүй үе ч надад бий. Сургалтын төлбөргүй аав, ээждээ хэлэлгүй сургуулиасаа чөлөө авсан үе ч байдаг. Гэсэн ч сургуульдаа очоод хичээлээ хоолойгоо давтдаг байсан. Тухайн үед надад шантармаар, больдог ч юм билүү гэх бодол төрдөг байсан. Тэр бүхэнд тэсээд, тэвчээд гарсан нь намайг өнөөдрийн амжилтад хүргэсэн байна.

-Шантарсан үедээ тэсэж, тэвчээд гарахад нь юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Миний дуучин болох гэсэн их хүсэл нөлөөлсөн байх. Тийм болохоор өөрийгөө зоригжуулж
-Дуурь, романс ямар ялгаатай вэ. Төрлөөсөө хамаараад дуулахад ч өөр байдаг болов уу?
-Дуурь нь жүжиглэлт, дуулалт, бүжигтэй, олон цаг үргэлжлэх хөгжмийн нийлмэл цогц бүтээл юм. Харин романс гэдэг нь шүлгэнд зориулж бичсэн хөгжим бөгөөд нэг романс 5-7 минут л үргэлжилнэ. Монголын шилдэг романсаас дурдвал “Чиний минь нулимс”, “Тал минь”, “Отгонтэнгэр” гэх мэт мундаг романсууд бий.
-Сүүлийн үед уран бүтээлийн сангаа хэрхэн баяжуулахаар төлөвлөж байна вэ?
-Сүүлийн үед монгол дуунууд ихэвчлэн дуулж байгаа. Мундаг хөгжмийн зохиолчдын надад зориулж бүтээж өгсөн бүтээлүүдийг нь дуулж, хойч үедээ мөнхөж үлдээхийг зорьж байгаа. Б.Шарав, Н.Жанцанноров зэрэг авьяастай хөгжмийн зохиолчдын бүтээлийг дуулна гэдэг дуучдын хувьд нэр хүндтэй. Тэднийг энгийн иргэдээс онцгой, өвөрмөц, сод авьяастай хүмүүс гэж боддог. Тэдний зохиосон аялгуу ямар ч энгийн хүнээс гарахгүй болов уу гэж боддог.
-Дэлхийн тайзнаа Монгол дуугаа төрөлх хэлээрээ дуулахад омогших сэтгэл төрдөг үү. Үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хөгжмийн хэл бол агуу. Хөгжим сонсож байгаа хүмүүс үгэнд ач холбогдол өгөхгүй. Тухайн тэмцээний шалгуурт заавал өөрийн орны нэг дуу дуулах ёстой байсан. Бид дэлхийн тайзнаа Б.Шарав багшийн “Монголын тал нутаг” хэмээх гайхалтай бүтээлийг дуулж байсан. Монголын өргөн уудам тал нутгийг дүрсэлсэн тэр аялгуу бүх хүнд таалагдах нь тодорхой, таалагдсаар ч ирсэн. Монголын дуурийн дуучид олон тэмцээнд монгол бүтээлээ дуулж, байр эзэлж байсан.
-Та багаасаа дуулах сонирхолтой байсан гэлээ. Багадаа ямар дуу дуулдаг хүүхэд байв?
-Би цэцэрлэгт байхаасаа дуулдаг байлаа. Тухайн үеийн хүүхдүүдийн бүх дууг мэддэг, дуулсан байсан санагддаг юм. Мөн дөрөвдүгээр ангидаа “Улаан бүч” чуулгын шалгалтад тэнцээд гоцлол дуучин нь болж байсан. Тэгээд тоглолтоор гадаад руу явахдаа би өөрийгөө дуучин болчихсон юм шиг санаж, гадаад орныг биширч байсан. Одоо дэлхийн хэмжээний том тайзан дээр аав, эх орноороо овоглож дуулах сайхан байдаг. Энэ бол миний бахархал. Гэхдээ Монголоос минь илүү нутаг, монгол сонсогч, үзэгчдээс илүү үзэгч гэж байхгүй юм шиг санагддаг даа. Би сургуульд байхдаа аавтайгаа микроны кондуктор хийдэг байсан. Хоёрдугаар дамжааны оюутан байхдаа “Universe Best Songs” тэмцээнд оролцож шилдэг 15 оролцогчийн нэг болсон. Тэр үеэс хүмүүс намайг таньдаг болсон. Тэгээд кондуктор хийх боломжгүй болсон. Хүмүүс таниад эхлэхээр кондуктор хийхээсээ ичсэн гэх юм уу даа. Мөн хичээлийн хэрэгсэл зардаг байлаа. Тухайн үедээ өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөдөг байсан санагдаж байна. Одоо энэ дурсамжууд л сайхан санагддаг. Хүүхэд байхдаа ичдэг, санаа зовдог, шантардаг байсан байх.

-Аав нь таныг дуучин болно гэхэд дургүй байсан гэлээ. Тэгэхээр сургуульдаа тэнцээгүй гэхээр баярлаж байсан юм биш үү?
-Тийм. Тэр үедээ би С.Жавхлан шиг дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Аав минь “Манай удамд дуучин байхгүй, чиний дуучин болно гэж юу байдаг юм” гэдэг байсан. Өөрөө машин засдаг хүн байсан болохоор намайг тэр чиглэлээр явуулахыг боддог. Харин би дуучин болох дуртай, дуучин болгохгүй гэхээр нь орой орондоо ороод “Заавал дуучин болно” гээд уйлдаг байлаа. Хожим аав минь “Би чамайг дуучин болгоогүй бол” гэж ярьдаг байсан даа.
-Та тэмцээнд орохынхоо өглөө өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Хоолойгоо шалгадаг, дасгалаа хийдэг. Үүнээс гадна тайван байхыг хичээдэг. Дэлхийн хэмжээний том тайзнаа дуулдаг найзуудынхаа хэмжээнд явах юм сан. Тэдний нэр хүндийг унагахгүй юм сан гэж хичээдэг. 2010 оноос хойш Монголын дуучид гадаадын уралдаанд оролцож эхэлсэн. Энэ бол дөнгөж эхлэл. Өмнө нь социалист нийгмийн үед шууд улсын бодлогоор гадагш тэмцээнд явдаг байсан бол бид өөрсдийнхөө бор зүрхээр явж байгаа. Ялангуяа сонгодог урлаг, дуурийн урлагт Монгол улсыг үнэлэх үнэлэмж нэмэгдсэн.
| ГАВЬЯАТ ДУУЧИН Э.АНХБАЯР: Монгол сонгодгийг дэлхийд таниулахыг хичээдэг |
|
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |