Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга Волоссенког 3:2 харьцаатайгаар ялж, 19 насандаа тивийн медальтан болсон юм. Тэрбээр маргааш алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга 32 настай хашир туршлагатай тамирчин О Ёон Жи-тэй тулалдах болно. Бахархам амжилтын эзэн Т.номин-Эрдэнийн ээж Д.Мөнхжаргалтай ярилцлаа.
-Охин нь Азийн аваргыг ялж хүрэл медал хүртлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Намайг Дэмбэрэлийн Мөнхжаргал гэдэг. Охин маань анх удаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэнд баяртай байна. Тулааныг нь үзээд эрхгүй бахархаж, нулимс дуслуулж суулаа. Охинд минь одоо ганцхан даваа үлдлээ. Азийн аварга болж чадна гэдэгт нь бид итгэлтэй байгаа.
-Т.Номин-Эрдэнэ багаасаа спортлог, дайчин охин байв уу?
-Тийм ээ, миний охин бага байхаасаа л спортоор хичээллэж, уралдаан тэмцээн алгасалгүй оролцож ирсэн. Аливаа зүйлд хичээнгүй, тууштай ханддаг байдал нь охиныг маань амжилт гаргахад хүргэсэн байх. Харин амжилт гаргах бүрдээ даруу, дөлгөөн, хариуцлагатай байж чаддаг шүү, миний охин.

-Охиныгоо тулааны спортоор хичээллэхэд нь та хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх аав нь охиндоо боксын спортоор хичээллэх санал тавьсан. Эмэгтэй хүн сул дорой байж болохгүй, дайчин зоригтой байх нь чухал гэж хэлээд биеэ хамгаалах урлагт охиноо сургасан юм. Мөн аавынх нь дүү ОУХМ Б.Түвшинбат гэж хүн байдаг. Тэр хүн охиныг маань байнга дэмжиж, тэмцээн уралдаанд нь зөвлөгөө өгсөөр ирсэн. Аав нь ч анх охиноо дүү шигээ сайн тамирчин болгохыг зорьсон. Ялсан ч, ялагдсан ч үргэлж хамт байдаг даа. Мөн охиныг маань 13 настайгаас нь дасгалжуулж, уралдаан тэмцээнд үргэлж хамт байсан ОУХМ Ж.Еркин багшид талархаж явдаг.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явахад нь охиндоо ямар зөвлөгөө өгч байв?
-Миний охин сэтгэл зүйгээ тайван байлгаж, ухаантай тоглолт хийгээрэй гэж захисан. Хамгийн гол нь эрүүл мэнд учраас бие халаалт, бэлтгэл сургуулилалтын техникээ зөв хийж гүйцэтгэж байх нь чухал. Энэ удаагийн тэмцээн хүнд болж явагдсан. Урьд нь ийм хүнд тулаан хийж байхыг нь хараагүй.Саяхан Арабын нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан тэмцээнд шилдэг тамирчнаар шалгарсан. Цаашдаа ч олон уралдаан, тэмцээн байгаа шүү дээ, миний охинд.
-Охиныхоо тулааныг үзэж чаддаг уу?
-Охиныхоо анхны тэмцээнийг нэг удаа очиж үзсэн юм. Тулааны спорт учраас цохилт бүрд нь охиндоо санаа зовж, тоглолтыг нь хагас дутуу үздэг байлаа. Дэргэдээс нь харах хэцүү байдаг. Харин дотоодын тэмцээнүүдэд удаа дараа амжилт гаргаж эхлэхэд нь тоглолтыг нь бахархаж үздэг болсон. Охин маань анх оролцсон тэмцээндээ хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс хойш оролцсон тэмцээн болгондоо амжилт гаргаж, аав, ээжийгээ баярлуулдаг болсон доо. Одоо ч тийм хэвээр.

-Энэ удаагийн тэмцээнд ялалт байгуулах агшинг гэр бүлээрээ хүлээж үзэв үү?
-Тэгэлгүй яах вэ. Тоглолт Улаанбаатарын цагаар 15:00 цагт болсон. Азийн хошой аваргатай хүрэл медалийн төлөө тулалдсан учраас хүнд тулаан болж өнгөрсөн. Тэмцээнийг нь Боксын холбооны цахим хуудсаар хүүтэйгээ үзэж, дэмжиж суусан. Дүү нь “Эгч маань заавал медаль авна” гэж хэлээд л цамцных нь захыг мушгиж суусан даа. Харин одоо эх орондоо медалиа зүүгээд ирэхийг нь л хүлээж байна. Тэмцээнийх нь дараа охинтойгоо ярьж баяр хүргэсэн. Ёстой сайхан байна. Үүнээс илүү баяр, жаргал байхгүй л юм шиг санагдаж сууна. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна.
-Охиноо хэрхэн хүмүүжүүлж, сургасан бэ?
-Даруу, төлөв, зөв сэтгэлтэй хүн болгож өсгөсөн дөө. Спортоор хичээллэхийн хажуугаар хичээлдээ анхаарал хандуулж, боловсролдоо түлхүү цаг гаргадаг байсан. Гэхдээ бэлтгэл сургуулилалтаа тасалж байсан удаагүй. Ингэж л өөрийнхөө хүсэл сонирхолд хөтлөгдөж, зорилгодоо тууштай хандсаар байдаг.
| БОКСЧИН Т.НОМИН-ЭРДЭНИЙН ЭЭЖ Д.МӨНХЖАРГАЛ: Азийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангахад нь эрхгүй нулимс урсаж, охиноороо бахархлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |