Индонез Улсын Бали хотноо зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 20 орны 462 өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж байна.
Тус тэмцээнд манай улсаас 36 өсвөрийн тамирчин оролцож байгаа билээ. Бид рапид төрөлд мөнгөн медаль хүртсэн М.Цэлмэгийн дасгалжуулагч багш С.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Таны шавь М.Цэлмэг ААШТ-ий мөнгөн медаль хүртжээ. Анх шавиа бэлтгэж байсан үеэс тань яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Миний шавь нарын нэг болох М.Цэлмэг маань ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Одоогоор тэмцээн бүрэн өндөрлөөгүй, өөр хоёр төрөлд хүч үзэж байгаа. Багш хүний хувьд маш их баяртай, догдлолоор дүүрэн сайхан байна даа. М.Цэлмэг анх дөрвөн настай жижигхэн хөөрхөн охин манай клубд суралцахаар ирж байлаа. Би шавийгаа шатар тоглохоор төрсөн, өндөр авьяастай, ухаантай хүүхэд гэж хардаг.
-ААШТ-ий бэлтгэл сургуулилалтыг хэр хугацаанд хийсэн бэ?
-Шатрын спорт гэдэг урт хугацаанд өдөр бүр бэлтгэлээ хийснээр амжилтад хүрдэг спорт шүү дээ. Дөрвөн настайгаасаа л бэлдсэн гэж хэлэхэд болно. М.Цэлмэг шавь маань анх Дархан-Уул аймгийнхаа тэмцээнд орж эхэлснээс хойш тасралтгүй аймаг, улсын чанартай тэмцээнд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Өнгөрсөн жил Гүрж Улсад болсон Шатрын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Энэ жил ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Энэ хоёр тэмцээн бол дэлхийн хамгийн том хоёр тэмцээн юм. Цаашдаа илүү их амжилт гаргаж чадна гэдэгт нь багш хүний хувьд итгэлтэй байгаа.
-Азийн аварга шалгаруулах тэмцээнийх нь бэлтгэлд та зайнаас зөвлөгөө өгч байна уу?
-Шатрын спортын тамирчдад дэмжлэг бага учир гадаадын тэмцээнд оролцоход санхүүгийн хүндрэлтэй байдаг. М.Цэлмэг шавь маань ээж, дүү хоёртойгоо явсан. Би зайнаас зөвлөгөөгөө өгөөд л явж байна даа. Өмнө жил ДАШТ-д хамт явж байсан удаатай.
-Дэлхийд данстай тамирчин болно гэдэг шатрын тамирчдын хувьд ховорхон тохиол шүү дээ. Цаашид юуг түлхүү анхаарах нь чухал вэ?
-Мэдээж шавь маань дэлхийд нэрээ дансалж байгааг харахад маш сайхан байна. М.Цэлмэгт цаг хугацаа, авьяас хангалттай байгаа учир боломжийг бүрэн ашиглаж, илүү их амжилтад хүрэх учиртай. Гэвч дэмжлэг, бэлтгэх нөхцөл хомс байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| ААШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН М.ЦЭЛМЭГИЙН БАГШ С.МАРГАД-ЭРДЭНЭ: Шавийгаа шатар тоглохоор төрсөн, өндөр авьяастай хүүхэд гэж хардаг |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |