Түүнийг Л.Эрхэмбаяр гэдэг, энэ жил 52 настай. Ажил хөдөлмөр хийж, амьдралаа залгуулах насан дээрээ түүнийг хүйтэн цементэн дээр мөнгө гуйгаад зогсож байгааг гайхах хүн олон болов уу.
Гэвч амьдрал гэдэг тааварлахын аргагүйг тэр амьдралаараа туулж яваа нэгэн гэнэ. Энэ тухай ярихдаа тэрбээр “Ах нь цагтаа малтай айлын ажилтай хүү байлаа. Аавыгаа өнгөрсний дараа хэдэн малаа зудад алдаж, 1992 онд хотод орж ирсэн дээ. Их сургууль битгий хэл арван жилээ ч төгсөөгүй надад их хотод тогтсон сайхан ажил олдоогүй ээ. Барилгачин, туслах ажилтан гээд таарсан ажил болгоноо гололгүй хийсэн. Одоо ингээд хоосон хонохгүйн төлөөр гудамжинд гуйлга гуйж байна” гээд хар ажил хийсээр ингэж эвдэрсэн болов уу гэмээр гараараа буурал суусан үсээ нэг хойш илэв.
(4).jpg)
Тэгснээ “Энд суудаг болсноосоо хойш хүмүүс жинхэнэ мөн чанарын талаар их зүйл боддог болсон байна. Намайг хүмүүс архичин, гуйлгачин л гэж харж, дээрэлхэнэ. Гэхдээ унааны мөнгөнөөсөө хугаслаад өгөх хүүхдүүд, халуун цай авчраад өгөх залуус, идсэн хоолоо хуваах сайн хүнтэй олон таарч байна” гэсээр урдуур нь өнгөрөхдөө гарт нь 500 төгрөг атгуулсан залуугийн араас “Баярлалаа” хэмээсээр үлдэв. Тэр тэтгэврийн насанд хүртлээ нийгмийн даатгал төлөхөөр ажил хийгээгүй учир тэтгэвэр авдаггүй. Тиймээс л өдөр бүр хоёрхон аяга хоолны төлөө хүн царайчилж, бүлтгэнэн суудаг болжээ.
Түүнээс “Өдөрт хэдэн цаг сууж, хэдэн төгрөгтэй болдог вэ” гэхэд өвгөн тооцож байгаа бололтой хэсэг бодол болсон харцаар харж байгаад “Өглөө эрт ирээд хүний хөл тасрах хүртэл сууна. Суухдаа хүн ихээр явдаг төв зам дагуу суудаг юм. Заримдаа тамхи, гэртээ байгаа ээждээ хоолны мөнгөтэй очно. Гэхдээ гар хоосон очих өдөр олон бий. Мөнгөтэй болчихвол гэр рүүгээ өдрийн хоолоо аваад орно. Хямдхан нарийн гоймон эсвэл гурил тэгээд жаахан таван цул аваад хоол хийж иднэ. Ээждээ цайны сүү авч орохыг их л хүсдэг” гэсээр уртаа санаа алдана. Үргэлжлүүлэн “Анх Улаанбаатар хотод орж ирэхдээ эхнэрээ дагуулаад ирж байлаа. Ах нь хоёр хүүхэдтэй, том маань тусдаа гарсан, бага нь одоо тавдугаар анги. Эхнэртэйгээ хамт амьдарвал хэчнээн сайхан бэ” гэсээр чимээгүй болов. “Яагаад хамт байдаггүй юм бэ” гэхэд “Ахад нь хар усанд толгойгоо мэдүүлж явсан үе бий. Уухгүй байж болох хэр нь уучихна, шараа тайлж байна гээд дахиад л ууна. Эхнэр маань намайг өөд нь татах гэж их үзсэн, тэгээд залхсан байх. Хадам маань надад их муу, хамт байвал хөөж туугаад, архи уугаагүй байхад хүртэл архичнаар нь дуудаад байдаг юм. Тэгээд ах нь залхаж гэрээсээ яваад ээжтэйгээ хамт амьдарч байна. Одоо бол ах нь уудаггүй ээ. Би чинь эхээс арвуулаа, ээж маань одоо 87 настай буурай бий. Хөл муутай, таягтай ээждээ туслахыг их хичээдэг” гэв. Арван хүүхэдтэй айлын дунд хүү том ах, аавыгаа алдаж айл гэр авч явах том үүрэг хүлээж байж. Ах дүү нар нь наашаа гэх нь олон ч тэндэд нэрмээс болохыг хүсдэггүй учир ганц бие ээждээ хань болж, хамт байхаар шийджээ.
Тэрбээр “Зун дулаахан учраас гадаа хоносон ч асуудалгүй байсан. Харин одоо гадаа унтвал хөлдөж үхнэ шүү дээ. Автобусанд мөнгө өгөхгүй суувал хөөгдөнө, бусад зорчигч намайг нүд үзүүрлэнэ. Гэртээ харьж чадахгүй үед гудамж, орцонд орж унтана даа” гэв. “Ингэж суухад хөөж, ад үзэх хүн олон бий юү” гэхэд урдах хайрцгаа нэг тэгшилж тавиад “Хөөгдөнө, мөнгө өө алдаж шөнө орой зодуулна. Их л юм болдог доо. Заримдаа арай өөр газар очоод суучих гээд эвтэйхэн хөөчих хүн ч гарч ирнэ. Хүмүүс мөнгө өгнө, идэж байсан, идэх гэж авсан зүйлсээ хуваах хүн ч бий” гэв. Түүний хажууд савлагаатай тал хоол байх бөгөөд өчигдөр нэг залуу түүнд өгсөн гэнэ.
(5).jpg)
Удаан суусанд бие нь чилж, бээрсэн ах босож зогсоод “Ах нь одоо өөр газар очиж сууна” гэсээр дотроо 50 төгрөгтэй хайрцгаа барин Сүхбаатарын талбайн зүг алхлаа. Замдаа “Ах нь эрдэм ном сураагүй дээ хамгийн их харамсдаг. Тэр үед үргэлж залуугаараа аав, ээж минь хажууд минь байх юм шиг боддог байж. Аавын бие муу байсан учраас надаас өөр мал маллах хүн байгаагүй. Тиймдээ ч дөрөвдүгээр ангиасаа сургуулиа орхиж мал дээр гарсан даа. Малаа зудад алдчихна гэж яаж санах вэ. Миний амьдрал ийм л энгийн гэхдээ ах нь өөрийгөө амьдралаас үр хүүхдээ сургуульд сургах ёстойг л хамгийн сайн ойлгосондоо” гээд зам хөндлөн гарахаар ногоон гэрэл хүлээн зогсохдоо “Ахыгаа гололгүй ярилцсанд баярлалаа. Хэдэн цаг ханьтай сайхан байлаа” гэсээр ногоон гэрэл асагмагц бужигналдсан олон дунд уусан одсон юм.
| Л.ЭРХЭМБАЯР: Би мөнгө гуйж суухдаа хүний мөн чанарын талаар их зүйл боддог болсон байна |
|
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |