-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эхнэрийнхээ хумсны модель болох ямар байсан бэ?
-Өөр хүн надаас хумсны модель болоод өгөөч гэсэн бол би хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. Санал тавьсан хүн нь миний эхнэр учраас зөвшөөрч оролцохоор болсон. Эрэгтэй модель гэдгээрээ бусад оролцогч, моделиудаас содон байлаа.
-Эхнэрээрээ хумс хийлгэх ямар байсан бэ?
-Дурсамжтай цаг хугацааг өнгөрүүллээ. Эхнэртэйгээ ярилцаж, хичээж байгааг нь харсан. Өөрийн бүх чадвараа гаргаж байгааг харсан. Түүнээс цааш илүү их юм чадах чадвар байгаа юм шиг санагдаж, бахархсан.
-Ханьтайгаа танилцаж байсан үеэ дурсаач. Гэр бүл болоод хэр удаж байгаа вэ?
-Ахынхаа ажил дээр анх нэгнээ харж байлаа. Тэр үед л нэгэндээ дурласан болов уу. Гэр бүл болоод гурван жил болсон байна.
(1).jpg)
-Анх удаа хиймэл хумс хийлгэх ямар байв?
-Эвгүй мэдрэмж төрөөгүй. Гэхдээ тэмцээний өмнөх өдөр 50 хувийн бэлтгэлийг нь хийдэг юм билээ. Тэгээд хиймэл хумс хийлгэчихээр юманд хүрч болохгүй, хугалчих гээд байгаа юм шиг санагдсан. Маргааш тэмцээнтэй учраас хугалчих юм бол хийсэн хөлдөлмөрийг нь нураачих гээд маш болгоомжтой байсан. Тэр урт хумстай хэдэн цаг болохдоо эмэгтэй, эрэгтэй хүний ялгааг мэдэрсэн дээ.
-Эхнэр нь ялагч болж шагнал авч байхыг харах ямар байсан бэ?
-Маш их бахархсан, догдолсон. Оноо тавигдаж эхлэхэд л догдлоод эхэлчихсэн байсан. Нэгдүгээр байрт шалгарсныг нь сонсоод бүүр ч их бахархсан.
-Хумсных нь модель эрэгтэй хүн байгааг хараад шүүгч, оролцогчид ямар хариу үйлдэл гаргасан бэ?
-Дан ганц шүүгчид, оролцогчид гайхахаас гадна гэр бүлийнхэн ч гайхсан. Найзууд “Эрэгтэй модель гэж байхгүй. Эсвэл өөр эрэгтэй модельтой оролц” гэж хэлж зөвлөж байсан.
-Дахин нэг удаа эхнэрийнхээ моделиор ажиллах санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Эхнэрийн хүсэлт болохоор зөвшөөрч, чадахаараа дэмжинэ.
(3).jpg)
-Үндэсний шилдэг гоо засалч, маникюр, үсчин шалгаруулах тэмцээний “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Яагаад нөхрөө моделиор сонгосон юм бэ?
-Баярлалаа, нөхрөө модель болгох талаар эртнээс төлөвлөчихсөн байсан. Гоо сайхны салбар эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй хөгжиж байна. Хүн бүр өөрийн гэсэн загвар, имижтэй шүү дээ. “Эрэгтэй хүн ч гэсэн хумсаа будаж болдог. Эрэгтэй будалт гэж байдаг шүү” гэдгийг харуулахыг хүссэн учраас нөхрөө сонгосон. Эмэгтэй модель болох боломжтой хүмүүс олон байсан.
-Шагналын тавцан дээр гарсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцагүй юү?
-Нэгдүгээр байрт орсон гэдгээ сонсох хамгийн сайхан. Гэхдээ би төсөөлөхдөө нөхөртэйгөө хамт зогсож байгаад шагналаа авна гэж бодсон. Төсөөлснөөр болоогүй.
-Нөхрөө модель болгон ажиллахад давуу тал нь юу байсан бэ?
-Бусад хүнээс огт өөр санагдаагүй ээ, адилхан л байсан. Харин давуу тал нь тэмцээний өмнөх бэлтгэлдээ сандарч, бухимдана тэр бүрийг нөхөр маань тайвнаар хүлээж авч байсан. Нөхрийн маань тайван байдал нь надад эерэгээр нөлөөлсөн.
(5).jpg)
-Өмнө нь энэ төрлийн тэмцээнд орж байв уу. Таны оролцсон төрөлд хэдэн оролцогч орсон бэ?
-Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй гэхдээ сонирхлоо дагж маникюр хийгээд дөрвөн жил болж байна. Энэ жил анх удаа тэмцээнд оролцож тэргүүн байр эзэллээ. Үндэсний аварга шалгаруулах тэмцээн энэ жил Эрдэнэт хотод зохион байгуулагдсан нь том завшаан байлаа. “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрөлд нийт 17 оролцогч авьяас чадвараа сорьсон.
-Залуус Улаанбаатар хотод амьдрахыг зорьдог болсон байна шүү дээ. Танай гэр бүлийн хувьд Улаанбаатар хотыг зорих бодол байдаг уу. Энэ талаар төлөвлөсөн үү?
-Г.Болорчимэг: Орон нутаг өртөг арай бага гарч байгаа юм шиг санагддаг мөн ажил амждаг. Илүү тайван амьдарч чадах юм шиг санагддаг. Цаашид Улаанбаатар хот руу шилжих төлөвлөгөө байгаа.
-М.Мөнхбаяр: Сайн, муу хоёр талтай юм шиг санагддаг. Давуу тал, сул тал ч байдаг шүү дээ. Хот руу нүүх төлөвлөгөө байгаа ч одоохондоо цаг нь тохиромжгүй байна.
-Залуу гэр бүлийн хувьд тулгарсан саад бэрхшээлээ хэрхэн даван туулдаг вэ?
-Г.Болорчимэг: Амьдрал учраас буруу ойлголцол, маргах тохиолдол гарна. Гэхдээ маргасан ч цаг хугацаа алдалгүйгээр ярилцдаг. Миний хувьд гэр бүлийн харилцааг нэгт тавих хэрэгтэй. Гэр бүлийн харилцаа эрүүл байвал хүүхдүүд эрүүл өсөж ториноно.
-М.Мөнхбаяр: Асуудал гарах үе бий. Хэчнээн хэцүү байсан ч тэвчиж, нэгэндээ буулт хийдэг. Хамгийн гол нь нэгэндээ итгэх итгэлцэл.
(2).jpg)
(3).jpg)
| М.МӨНХБАЯР: ЭХНЭРИЙНХЭЭ МОДЕЛЬ БОЛЖ, ДУРСАМЖТАЙ ЦАГ ХУГАЦААГ ӨНГӨРҮҮЛСЭН |
|
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |