Оросын Холбооны Улс болон Украины геополетикийн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэгчилсэн дайчилгаа хийх зарлиг гаргасан. Энэ хугацаанд дайны бүс нутгуудаас дайжиж байгаа иргэдийн тоо нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Монгол Улсад ирэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэдний нэг нь ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын иргэн Ц.Амгалан юм. Түүнтэй Орос орны нөхцөл байдал хийгээд манай улсад хэрхэн дасан зохицож, амьдарч байгаа талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад ирээд хэр удаж байгаа вэ?
-Сайн байна уу, Монгол Улсад ирээд тийм ч удаагүй байгаа. Ногооны хүлэмж эрхэлдэг газарт ажилд ороод долоо хонож байна. Энд амар тайван, ажилтай сайхан байна.
-Та аль хотоос ирсэн бэ. Хилээр орж ирэхэд ямар нэгэн саад бэрхшээл байв уу?
-Би Улаан-Үүд хотоос ганцаараа ирсэн. Манай улс Монгол Улсын хооронд 30 хоногийн визээр зорчих эрхтэй учраас хилээр орж ирэхэд, ямар нэгэн асуудал үүссэнгүй ээ.
-Ногооны хүлэмж эрхэлдэг газарт ажилд орсон гэлээ. Монгол Улсад ирээд, ажил олох хэцүү байв уу?
-Тийм ч хэцүү байсангүй ээ. Сайхан сэтгэлтэй тусч олон хүнтэй таарсан. Энд ажил хийх сайхан байна. Монголчууд найрсаг хандаж байгаа. Надтай хамт ажиллаж байсан гурван иргэн хэд хоногийн өмнө Солонгос Улсыг зорьсон. Өмнө нь газар тариалангийн ажил хийж байгаагүй. Өөрийн улсдаа бол барилгын ажил хийдэг байсан.
(8).jpg)
-Монгол Улсад хэр удаан саатах вэ. Цаашид хаашаа явах талаараа төлөвлөсөн үү?
-Ямар ч байсан одоохондоо гэртээ харихгүй байх талаар бодож байна. Монголд байх эрхтэй 30 хоногийн хугацаагаа дуусгаад, Солонгос Улс руу явахаар төлөвлөж байна.
(10).jpg)
-Та хоёр улсын дайны талаар ямар бодолтой байгаа вэ?
-Одоохондоо дайны байдал ямар байгаа талаар мэдэхгүй байна. Гэхдээ дайн хурдан дуусаж, амар тайван цаг ирээсэй гэж залбирч байна. Энх цагт ямар сайхан байдгийг одоо л мэдэрч байна. Би дайн дуусах хүртэл гэртээ харихгүй байх бодолтой байгаа. Энэ зовлонт дайн хурдан дуусаж, энх тайван цаг ирээсэй гэж залибарч сууна.
Үргэлжлүүлэн Буриад Улсын иргэн Ц.Амгаланг Монгол Улсад байх хугацаанд нь ажил болон байрлах газраар хангаж байгаа тариаланч Х.Алтанцацралттай хэсэг ярилцсан юм.
(5).jpg)
-Монгол хүний сайхан сэтгэлээр та туурга нэгтэндээ ажил олгож, амьдрах нөхцлөөр хангасан байна. Та хэр олон хүнд туслаж байна вэ?
-Буриад бол манай нэг үндэстэн шүү дээ. Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол бид адилхан л хүн шүү дээ. Гэнэтийн дайнаас болж олон хүн цочирдож, хямралд өртөж байна. Цэрэг татлагаас зугтаасан учраас эх орондоо буцаж очоод, цагдаад дуудагдаж мэднэ. Хэцүү үед нь туслах хэрэгтэй. Анх над дээр гурвуулаа ирсэн. Хоёр нь Солонго Улс руу явсан гэсэн.
-Таны ажилд хэр тус болж байна вэ. Бусад ажилчидтайгаа адилхан цалинжуулж байгаа юу?
-Ц.Амгалан бусадтай адилхан цалин авч байгаа. Ажилд сайн, даруухан залуу байдаг юм.
-Та орос хэл сайн мэддэг үү. Хэрхэн хоорондоо ойлголцож байна вэ?
-Би залуудаа Москва хотод суралцаж байсан юм. Тэр үед сурсан зүйл маань хэрэг болж байна. Гэхдээ цаг хугацаа явахын хэрээр бага зэрэг мартсан байна. Бид хоёр ямар ч байсан нэгнийгээ ойлгоод л байгаа.
| БУРИАД УЛСЫН ИРГЭН Ц.АМГАЛАН: Энх тайван байхын үнэ цэнийг дэндүү их мэдэрч байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |