-Цахим хуудсанд таны гэр ахуйн хэрэгсэл ашиглан чадварлагаар хөгжим тоглож байгаа дүрс бичлэг эерэг хандалт авсаар байна. Тус дүрс бичлэгийн талаар ярихгүй юу?
-“Тогтвортой хөгжлийн гүүр” байгууллагатай олон арга хэмжээн дээр хамтран ажиллаж байна. Тус байгууллагаас амралтын өдөр зохион байгуулагдах өдөрлөгт оролцох санал тавьсан юм. Би хөгжим тоглож байх үедээ дүрс бичлэг хийж байгааг нь мэдээгүй ээ. Өдөрлөгөөс гурав хоногийн дараа өөрийнхөө бичлэгийг цахим орчинд тавигдсаныг мэдсэн. Хог хаягдал ашиглан хөгжим тоглож байгаа минь бусдын анхаарлын татсан байх.
-Авьяаслаг монголчууд шоуны нэгэн содон үзүүлбэрийг үзүүлж, алтан баззерийн эзэн болж байсан шүү дээ. Тус шоунд гурван удаа оролцож байсан юм билээ. Танд заавал биелүүлэх зорилго байсан хэрэг үү ?
-Анхны дугаарт ангийнхантайгаа хамтлаг болон оролцож байсан ч бид хувийн шалтгаанаар тэмцээнээс гарч байлаа. Харин дараагийн жилд нь бие даан оролцсон боловч харамсалтайгаар хасагдан даа. Тухайн үедээ өөрийгөө хасагдана гэж бодоогүй байсан учраас их цочирдсон. Ингээд 2018 онд дахин зохион байгуулагдахад нь өмнө жилийн давж чадаагүй шатаа давахын тулд оролцсон. Оролцохдоо хаягдал хэрэгсэл ашиглан бөмбөр тоглож, алтан баззерийн эзэн болж байлаа. Өмнө нь бүдэрсэн шатаа давах гэж оролцсон ч түүнээсээ илүү амжилт гаргасан нь миний амьдралын сайхан дурсамжуудын нэг.
-Ингэж бүтээлчээр хөгжим тоглох санааг хэрхэн гаргасан бэ?
-Хөгжим бүжгийн консерваторт сурч байхдаа Б.Зоригт багшаар хичээл заалгадаг байсан юм. Манай багш их бүтээлч, өөрөө хөгжмөө засдаг гарын уртай, аливаа зүйлийг өвөрмөцөөр сэтгэдэг хүн. Багшаасаа олон сайхан зүйл сурсан даа. Хөгжмийн зэмсэг үнэтэй мөн гадаадаас захиалж авчирдаг учраас хүссэн хүн бүр худалдан аваад байх боломжгүй. Тиймээс гар доорх хэрэглэгдэхүүндээ ашиглан хөгжим тоглож болох талаар цахим орчноос мэдэж, анх туршиж байлаа.
-Таны хүссэн аяыг гаргах сав, хэрэглэлийг олж, хэмнэлийг нь тааруулах хэр бэрхшээлтэй байдаг вэ?
-Бидний эргэн тойронд байгаа бүх л юмс өөрийн гэсэн дуу чимээг агуулдаг. Тэндээс өөрт хэрэгтэй байгаа дуу чимээг олж, ялгадаг. Түүнийгээ ашиглан хөгжим бий болгож байгаа юм. Үүнд ямар нэгэн гайхалтай гоц чадвар хэрэггүй ээ, дуу чимээг ялгаж сонсдог байхад л болно.
-Олон хөгжмийн зэмсэг байгаа шүү дээ тэр дундаас бөмбөрийг сонгож, тоглож сурсан шалтгаан бий юу?
-Намайг урлагийн хүн болоход өвөө минь их нөлөөлсөн. "Ач нарынхаа нэгийн урлагийн хүн болгоно" гэж ярьдаг байсан юм билээ. Би өөр төрлийн цохивор хөгжимөөр сурч, төгссөн. Ер нь цохивор хөгжим маш олон төрөлтэй, ихэнх улс өөрийн гэсэн уламжлалт цохивор хөгжимтэй байдаг. Би хүүхэд насаа хөгжим сурахад зориулсан. Анх сурч байхдаа 6-9 цаг тогтмол бэлтгэл хийдэг байлаа.
.jpg)
-Гадаад улсад хөгжмийн чиглэлээр суралцсан юм билээ. Өөр орны хөгжмийн соёлоос их зүйл сурсан уу?
-Нийт 32 орны мундаг хөгжимчин залуустай хамт суралцсан. Миний хамгийн гол сурсан зүйл бол сайн хөгжимчин байхаас гадна урлагийн хүн ямар байх ёстой вэ гэдгийн хамгийн сайн ойлгосон.
-Олон улсын оюутнуудтай хамт суралцсан учир давуу тал их байдаг уу?
-Хөгжимчин найзуудтайгаа одоо ч холбоотой байдаг. Зарим уран бүтээл дээр хамтран ажиллана. Би “Beyond music” хөгжмийн нийгэмлэгт уран бүтээлчээр харьяалагддаг. Тус нийгэмлэгт Монгол Улсаас гурван уран бүтээлч л бүртгэлтэй байдаг.
-Авьяаслаг монголчууд шоунаас хойш ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-Цар тахлаас шалтгаалж хүссэн уран бүтээлээ хийж чадаагүй. Гэхдээ гэртээ зүгээр суулгүйгээр кино, жүжгийн хөгжим дээр ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн өмнө хийсэн уран бүтээл болох “Ноён эмэгтэй” кино маань саяхан нээлтээ хийлээ. “Торгон дэнлүү” жүжгийн хөгжмөөр гэгээн муза гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн. Амьдралд минь төсөөлөөгүй сайхан үйл явдал олон болсон.
-Дэлгэцийн уран бүтээл болон жүжгийн хөгжим дээр ажиллах хоорондоо хэр ялгаатай байсан бэ?
-Ер нь энэ талын салбарт ажиллах хүсэл сонирхол бий. Их ялгаатай юм билээ. Киноны хөгжмийг гэртээ, студи дээрээ зохиож, бэлтгэдэг. Гэтэл жүжгийн хөгжмийг өөрөө зохиохоос гадна тайзан дээр хамт тоглодог. Жүжиг, хөгжим хоёр тайзан дээр хамтдаа байна гэсэн үг.
-Бөмбөрийн хүчтэй дуугаралтыг гаргахын тулд хөгжимчин ихээхэн энерги зарцуулж байгаа нь харагдаг. Хөгжим тоглож байхдаа ядардаг уу?
- Бөмбөр тоглохдоо зориулалтын техникээр тоглох хэрэгтэй. Буруу арга барилаар тогловол эрүүл мэндэд сөргөөр нөлөөж, нуруу, гар нь бэртэх эрсдэлтэй . Хөгжим тоглож байх үед өөр зүйл бодогдох зав гардаггүй. Хөгжимд бүх анхаарлаа хандуулж, биеэ хянаж байхыг хичээдэг.
-Бөмбөр овор хэмжээ том, дуу чимээ ихтэй хөгжим учраас бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэл гардаг уу?
-Бэрхшээлтэй тал олон шүү. Их дуу чимээтэй учраас гэрийн нөхцөлд бэлтгэл сургуулилт хийх боломжгүй. Би энэ асуудлыг мэддэг, ойлгодог учраас хуванцар материалыг дахин боловсруулж хөгжмийн зэмсэг хийх төсөл эхлүүлж байгаа. Үүгээрээ дамжуулж овор хэмжээг нь багасгах тал дээр анхаарлаа хандуулна. Мөн байгаль дэлхийд ч ээлтэй технологи болно.
-Хөгжим бүр өөрийг гэсэн үүрэг, аялгуутай шүү дээ. Тэгвэл бөмбөр, цохивор хөгжим бусад хөгжмөөсөө ямар ялгаатай вэ?
-Бусад хөгжмийн зэмсэг өөрийн гэсэн аялгуутай, өөр давтамжийг гаргадаг. Харин бөмбөр бусад хөгжмийн зэмсгүүдээс арай өөр физик шинж чанартай байдаг. Тус хөгжмийн давтамж бусдаасаа тэс өөр хэлбэрээр явагддаг.
-Бөмбөр хөгжимчнөөсөө ямар чадвар шаарддаг вэ?
-Тэвчээрийг хамгийн их шаарддаг. Гэхдээ сурах хүсэл эрмэлзэл, дур сонирхол байвал тэвчээр хэрэггүй. Өөрөө сурахын төлөө хичээдэг. Ер нь хөгжимчин хүн хэзээ ч хөгжмөөсөө залхдаггүй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| БӨМБӨРЧИН Б.ДУУЛАЛ: Бөмбөр тоглож сурахад тэвчээрээс илүү хүсэл эрмэлзэл чухал |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |