
-Сайн байна уу. Юуны өмнө биднийг цахим хуудсаараа дамжуулан сайхан зургаар аялуулдагт баярлалаа. Үнэхээр өдөр тутмын энгийн амьдралын дүр зургийг тэр л хэвээр буулгасан байдаг шүү. Бид заримдаа амьдралын агшин хормын сайхныг мэдэхгүй өнгөрөх нь бий. Тэгвэл үнэхээр ийм л сайхан даа гэсэн мэдрэмжийг таны буулгасан зургууд эрхгүй төрүүлдэг. Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн юм бэ?
-Арван жилийн сурагч байхдаа анх гэрэл зурагтай танилцаж, нөхөрлөж байлаа. Гэрэл зураг дардаг ахаасаа үлгэр дуурайлал авсан юм л даа. Уг нь би график дизайнер мэргэжилтэй ч сонирхлоороо гэрэл зурагчнаар ажиллаж байна.
-Гэрэл зургийн юу нь таныг хөглөж, хөтөлсөн юм бэ?
-Гэрэл зураг хүнийг дотогшоо бус гадагшаа, бодит мөн чанарт төвлөрөхөд тусалдаг. Өөрөөр хэлбэл, хүний дотоод сэтгэлийн мөн чанар руу илүүтэй хөтөлдөг. Камер бариад алхахад энгийн үеэс илүү оршин буй байгаль, юмс болон нийгмийн амьдралыг ажиглаж, анзаарч, мэдэрдэг. Үнэхээр бид амьдралын зарим хором, мөчүүдийг анзаарч, мэдрэхгүй өнгөрдөг талтай. Энэ ч утгаар зураг дарж байгаа хүн өөрөө юмсыг нарийн анзаарахаас гадна буулгасан зургаараа дамжуулан бусдад ч амьдралын өнгө төрхийг мэдрүүлж, харуулахад оршдог болов уу гэж бодож байна. Түүнээс гадна гэрэл зураг яг л сэтгэл зүйн эмчилгээ шиг санагддаг.

-Анхны юм бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Таны хамгийн анхны дарсан гэрэл зураг ямар өгүүлэмж, утга агуулгатай байсан бол?
-Хамгийн анх ухаалаг утастай болчихоод, амьдралынхаа хэв маягийг илтгэсэн зургийг камерынхаа дуранд буулгаж байлаа. Тэндээс л гэрэл зураг дарах хүсэл минь биелэлээ олж, илүү сайхан зураг дарах эрэлд гарсаар явна.
-Гэрэл зурагчид байгаль орчин, хөрөг, баримтат гээд олон салбарт мэргэшиж ажилладаг шүү дээ. Та аль төрлөөр нь илүү гэрэл зураг дарах сонирхолтой вэ?
-Хүн харахад бүгд адилхан мэт боловч дарсан гэрэл зурагчин нь тухайн салбартаа мэргэшиж ажилладаг. Миний хувьд баримтат гэрэл зурагт илүү татагддаг ч нэг хэв маягт багтахаас илүү мэдрэмжээ гэрэл зургаар илэрхийлэх дуртай даа.


-Таны гэрэл зурагт дан байгаль орчин, амьгүй зүйлс гэхээс илүү навч шүүрдэж байгаа хүн, гудамжинд алхаж яваа нэгэн гээд амьд зургууд илүү дулаахан мэдрэмж өгөхөөс гадна дурсамж төрүүлдэг. Та дарсан зургаараа ер юуг илэрхийлэхийг зорьдог вэ. Магад хүмүүст дулаахан мэдрэмжийг өгч, дулаацуулах мэдрэмж байж мэдэх юм?
-Би гэрэл зургаараа дамжуулж Улаанбаатар хотыг илүү тайван, гэгээлэг, дулаахан өнцгөөс харуулахыг хичээдэг. “Feelings by Tulgaa Skizz” хуудсаараа дамжуулан таны хэлсэнчлэн дулаахан мэдрэмж өгөхийг хичээдэг. Хүмүүст сайхан мэдрэмжийг өгөхийг бодож, гэрэл зураг нийтэлдэг болоод таван жил болжээ. Өндөр шилэн барилгууд биш энгийн амьдрал өрнөлийг гэрэл зурагт буулгахыг хичээдэг. Энгийн бүхнээс л сайхан зүйл төрдөг шүү дээ.

-Амьдралын хором бүрийг мэдэрч буулгахын тулд байнгын камераа үүрээд л алхаж байдаг болов уу. Магад камергүй явах үед тань сайхан дүр зураг, агшин хором тааралдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ?
-Байнга камертайгаа явахыг хичээдэг. Агшин гэдэг зүйл тун ойлгомжгүй. Заримдаа бүтэн өдөр алхаад ч сэтгэлд хүрсэн гэрэл зураггүй буцах үе байна. Гэтэл камергүй хотын гудамжаар алхаж байхад зураг дарж болох олон сайхан зүйлс тохиолддог. Тиймээс дахин давтагдашгүй мөч бүрийг хальсан дээр буулгахын тулд үргэлж камертай явахыг хичээдэг. Зарим уран бүтээлчид хэлдэг шүү дээ “Энэ уран бүтээлийг би хийгээгүй, надаар дамжиж гарч байгаа юм” гэдэг. Яг энэ үг шиг болж байгаа үйл явцад лүү анхаарлаа хандуулж гэрэл зураг дарж тухайн мөчийг мөнхөлж байгаа юм.
-Нөгөө талаар нар мандах, жаргах, бүрхэг өдөр гээд л тухайн агшныг зорьж зургаа дарах үе байдаг байх?
-Бүх улирал, цаг мөч өөрийн гэсэн гоо сайхныг агуулж байдаг. Би намрын улиралд зураг дарах илүү дуртай. Байгаль, дэлхий хамгийн үзэсгэлэнтэй болдог юм. Тиймээс ч сүүлийн үед намрын өнгийг илтгэхээр мод, навчны зураг их дарж байна. Өөрт төрсөн мэдрэмжээ хүнд илүү хүргэхийн тулд дарсан зургандаа өнгө гэрэл нэмж янзалдаг.
-Сонирхлоороо гэрэл зурагчнаараа ажилладаг гэсэн. Захиалгат гэрэл зураг дардаг уу?
-Сурталчилгааны болон захиалгат гэрэл зураг дарах үе бий. Гэхдээ авдаг төрлөөр төдийлөн гэрэл зураг даруулах байгууллага ховор. Сүүлд Г.Аюурзана зохиолчийн “Гарчиг” нэвтрүүлгийн зургийг дарсан.


-Таны бодлоор хүссэн хүн бүр гэрэл зурагчин болох боломжтой болов уу?
-Хүн бүр өөрийн гэсэн мэдрэмж харах өнцөгтэй учраас гэрэл зурагчин болох боломжтой юм шиг санагддаг. Өөрийн мэдрэмж, илэрхийллээр л нэгнээсээ ялгарах байх.
-Тэгвэл мэргэжлийн гэрэл зурагчид юугаараа илүү онцгойрч, ялгарах бол?
-Мэргэжлийн гэрэл зурагчид илүү зоригтой, хариуцлагатай ажиллах тал дээр ялгардаг.
-Гэрэл зураг дарах хэцүү, бэрхшээлтэй зүйл нь юу вэ?
-Тийм ч хэцүү байдаггүй, зарим тохиолдолд миний дарсан зургийг устгуулахыг хүснэ. Тэр үед нь зөвшөөрөлгүй дарсан нь миний буруу учраас асуудалгүй устгадаг. Ер нь зураг нийтлэхдээ сөрөг, эсвэл эвгүй гарсан зураг байвал нийтэлдэггүй.

-Таны дарсан бүх гэрэл зураг өөрийн гэсэн түүхтэй, дурсамжтай байх тэр дундаа сэтгэлд тань үлдсэн ямар гэрэл зураг байдаг вэ?
-Газар унасан навчсыг шүүрдэж байгаа эмэгтэйн зураг бий. Өглөө сэрээд гэрийнхээ цонхоор хараад авсан зураг юм л даа. Байнга хардаг намрын нэгэн өглөө шиг мөртлөө намрын улирал дуусаад тэр эгч яг л намрыг хурааж авч байгаа юм шиг санагдсан.
-Цахим хуудаст зураг нийтлэхдээ шүлэг, богино бичвэр хамтатгасан харагддаг. Энэ таны нэг онцлог уу?
-Аль болох бичвэргүй нийтлэхийг хичээдэг. Миний дарсан гэрэл зураг үггүйгээр хүний сэтгэлд хүрдэг байх хэрэгтэй. Заримдаа өөрт төрсөн мэдрэмжээ хүнд илэрхийлэхийн тулд тохирсон шүлэг, бичвэртэй нийтэлдэг юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)




| ГЭРЭЛ ЗУРАГЧИН А.БАТТУЛГА: Унасан навчсыг шүүрдэж байгаа эмэгтэй намрыг хурааж байгаа мэт санагдсан |
|
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |