Хүний амьдралын өдөр тутмын үйл явдал болон нийгэмд болж буй шүүмжлэлт асуудлыг зургаар илэрхийлдэг хүн бол Бат-Эрдэний Баттогтох. Тэрбээр зураач мэргэжлээр ажиллаад найм дахь жил рүү гээ орж буй залуу зураач юм. Түүнчлэн, 2019 онд анхны бие даасан “Reason to be” зургийн үзэсгэлэнгээ гаргасан билээ.
-Сайн байна уу. Та анхны үзэсгэлэнгээ хэр хугацаанд бэлдэж байж гаргасан бэ. Үзэсгэлэнгээ гаргаж байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Сайн байна уу. Анхны үзэсгэлэнгээ гаргахын тулд таван жилийн хугацаанд бэлдсэн. Таван жилийн хугацаанд юуг сурч, яаж хөгжсөнөө уран бүтээлүүдээрээ дамжуулан харуулсан. Үзэсгэлэнгээ гаргах мөч үгээр илэрхийлэмгүй гайхалтай. Өөрийн харж буй өнцөг, хэлэхийг хүссэн санаагаа зургаар илэрхийлснээ бусадтай хуваалцсанаар дотор онгойх шиг болсон. Үзэсгэлэнгээ гаргаад дууссаны дараа маш их тайвширсан.
-Зурах сонирхолтой байх, зураач мэргэжилтэй болоход ялгаа их бий. Та хэрхэн зураачийг мэргэжил болгохоор шийдвэрт хүрсэн бэ?
-Би багаасаа л зурах дуртай байсан болохоор зураач мэргэжлийг сонгож, суралцсан. Гэхдээ хожим нь бодоход тэр үед урлагийн хүний амьдралыг тийм ч сайн мэдэхгүй, ойлгодоггүй байлаа. Гэнэн хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөөрөл дүүрэн байсан юм шиг. Урлагийг ойлгож, эргэлт буцалтгүй дурласан үе минь гуравдугаар курсийн оюутан болсон үе. Тухайн үед л урлагийн сайхан, муухайг бүрэн таньж, “Зураачаар амьдарна” гэж шийдвэр гаргасан. Тэр цагаас өдийг хүртэл жанжин шугамаа алдахгүй, өөрийгөө боловсруулсаар байна. Зургаар дамжуулан өөрийгөө илүү ойлгож, мөн чанараа гаргаж ирэх гэж хичээж байгаа.

-Таныг зураач болоход тань хамгийн их урам зориг өгч тусалсан хүн хэн бэ?
-Гэр бүлийнхэн минь намайг үргэлж дэмжиж, тусалдаг. Тэр дундаас аавыгаа онцолмоор байна. Учир нь миний анхны багш бол аав минь. Манай аав зураач байгаагүй ч гарын ур дүй сайтай хүн байсан. Ямарваа нэгэн юмыг хурдан засчихдаг, байгаа юмыг яг байгаагаар нь зурж чаддаг, баримал сайн хийчихдэг хүн байлаа. Ер нь муухан зураачаас сайн зурдаг хүн байсан. Ааваасаа үлгэрлэж, аливаа зүйл хийж сурахын тулд тэсвэр, хатуужилтай байж сурсан даа.
-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар дуу хоолойг хүргэхийг хүсдэг вэ?
-Би зүгээр л гоё сайхан төдий уран бүтээл бүтээхийг хүсдэггүй. Уран бүтээл бүрээ өгүүлэмж, үзэл бодолтой байлгах гэж оролддог. Ямартай ч миний бүтээлийг хүн хараад “Тодорхой хэмжээнд ойлгож, илүү сайн хүн байхын тулд хичээдэг байгаасай” гэж хүсдэг.

-Уран бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ?
-Түүнийг би өөрөө ч хэлж мэдэхгүй юм. Нэг л мэдэхэд уран бүтээлийн санаа маань гэнэт л тархи руу орж ирдэг. Түүнийгээ мартахгүйн тулд маш хурдан бичиж үлдээдэг. Дараа нь түүнийг зурж байх явцдаа хөгжүүлж, боловсруулалт хийнэ. Анхны санаа чухал ч түүнийгээ төгөлдөржүүлэх мөн адил чухал.
-Таны хувьд зураач байхын сайхан болон хүндрэлтэй тал нь юу вэ?
-Зураач байна гэдэг асар их хариуцлага, тэмүүлэл болон хүсэл мөрөөдөл. Зураачаар ажиллана гэдэг зөвхөн зурах биш видео,найруулагч, контент бүтээх гээд асар олон төрлийн зүйл хийдэг. Уран бүтээлч байхын тулд олон талын чадварт суралцаж, хөгжихийг нийгэм нь үргэлж шаарддаг. Зураг бүрээсээ өөр өөр мэдрэмжийг авдаг. Миний харах өнцөг зургаар дамжин өөр хэн нэгэнд ухаарал, урам зориг хайрлах нь хамгийн сайхан.
-Зураачаар ажиллах хугацаандаа олон бүтээл бүтээсэн байх. Уран бүтээлүүдээс тань хамгийн дурсамжтай нь ямар бүтээл вэ?
- Надад хамгийн дурсамжтай бүтээл бол ээж болон ахын маань хөрөг. Мөн “Reason to be” гээд уран бүтээл байна. Анхны маань үзэсгэлэнгийн нэр, анхны уран бүтээлийн маань нэр. Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан эмэгтэй хүний амьдралын хэв маягийн талаар өгүүлэхийг хичээсэн. Эмэгтэй хүнд бүхнийг чадах хүч бий. “Үзэл бодлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүнийг ялгалгүй тэгш байгаасай” гэж би хүсдэг. Түүнчлэн, бага зэргийн хайр дурлалын талаар шигтгэж өгөхийг хичээсэн.
-Нууц биш цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу. Хоёр дахь үзэсгэлэнгээрээ юуг илэрхийлэхийг зорьж байгаа вэ?
-Би амьдралаа тэр бүр төлөвлөөд байдаггүй. Гэхдээ үхэхээсээ өмнө чанартай 10 бүтээл гаргахыг зорьж байгаа. Хоёр дахь үзэсгэлэнд маань нийгэмд чиглэсэн бүтээлүүд хийж байна. Нийгмийг хувь хүмүүс бүтээдэг. Тиймээс хувь хүн эхлээд боловсорч байж, нийгэм соён гэгээрч чадах юм болов уу. Том өөрчлөлтийг авчрахгүй байсан ч хүрээлэн байгаа орчноо засаж, өөрчилж чадна. “Хүн алдаагаа харж ухаардаг болохоор ухаарлыг нь өгөх сэдэл нь миний уран бүтээл байгаасай” гээд уран бүтээлээ туурвиж байна даа.
(1).jpg)
-Ярианыхаа төгсгөлд уншигчдад маань хэрхэн уран зургийг илүү ойлгодог болох талаар зөвлөгөө өгнө үү?
-Уран зургийг нүдээрээ хараад өнгөрөх биш зүрх сэтгэл, тархиараа харах хэрэгтэй. Тэгсэн үед уран зургийн мөн чанарт нэвтэрч чадна. Уран зургийг илүү ойлгож суръя гэвэл юун түрүүнд галерей үздэг соёл дадалтай байх хэрэгтэй. Эцэст нь эрэл хайгуулч байх уран зургийг илүү ойлгоход тань туслах болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

| ЗУРААЧ Б.БАТТОГТОХ: Хүн алдаагаа харж ухаардаг гэдэг болохоор ухаарлыг нь өгөх сэдэл нь миний уран бүтээл байгаасай |
|
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |