
-Өөрийгөө танилцуулахгүй юу, Монголд “Royal Enfield” брэндийг хэзээнээс нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Намайг Ганхуягийн Хасбазар гэдэг. Одоо 22 настай. “Royal Enfield” брэнд нь 121 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд тансаг зэрэглэлийн мотоцикл үйлдвэрлэлээр алдартай. Харин Монголд албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байна. Манай дэлгүүр мотоцикль, түүнд шаардлагатай эд ангийн худалдаа, засвар үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Түүнээс гадна бэлэн хувцас, мотоциклын дагалдах хэрэгсэл худалдаалдаг. Одоогоор миний бие, менежер, механикч, нягтлан бодогч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Энэхүү брэндийн онцлог болон бүтээгдэхүүнийг сонгох шалтгаан бий байх. Түүнээс дурдвал? 
-Бид мотоциклийнхоо моторт гурван жилийн баталгаа өгдөг. Чанар, хүчний хувьд насан туршийн баталгаатай сайн мотортой учраас манай брэндийг сонгох бас нэгэн шалтгаан болж өгдөг. Үйлдвэрээс нь эд анги болон бусад тоног төхөөрөмжийг оруулж ирдэг учраас чанар бол бидний гол онцлог юм. Манай брэндийг сонгосон хүн бүрд боломжийн үнийг бид санал болгодог. Үнийн хувьд 13 сая төгрөгөөс 21 сая хүртэл төгрөгөөр худалддаг. Ийм үнээр дэлхийн алдартай брэндийг худалдаж авна гэдэг бол алдаж болохгүй боломж. Мөн аяллын мотоциклоо өдрийн 100 ам.долларын хөлстэйгээр адал явдалд сонирхолттой залууст түрээсийн үйлчилгээ үзүүлдэг.
-Бизнесийн санаа хэрхэн төрсөн бэ?
-Бизнесийн санааг миний аав болон ах санаачилж, түүний үндсэн дээр би үргэлжлүүлэн албан ёсоор бизнесээ хэрэгжүүлсэн. Энэ бизнесийг эхлүүлэхэд аавын маань дэмжлэг надад нөлөө үзүүлсэн л дээ. Тэр ч утгаараа энэ бол гэр бүлийн бизнес юм. Миний аав, ах, үеэл гээд л гэр бүлийнхэн маань бүгд л хамтарч энэхүү бизнесийг эхлүүлсэн.
-“Royal Enfield” брэндийн түүхээс уншигчдад хуваалцбал?
-Энэхүү брэнд нь дэлхийн дайны он цагаас эхлэн үйлдвэрлэгдэж ирсэн түүхтэй. Тухайн үед мотоциклийг агаараас буюу нисдэг тэрэгнээс цэргүүдэд буулгаж өгдөг байсан гэдэг. Энэ утгаараа дайны цаг үетэй салшгүй холбоотой бөгөөд цэргүүдийн үүрэг гүйцэтгэх хүчтэй гол техник байсан. Бусад мотоциклийн брэндүүдээс моторын хүчин чадлаараа анхдагч гэж үздэг.
Мөн аяллын зориулттай “Royal Enfield Himalaya” нь өөр ямар ч мотоциклийн хийж чадаагүй түүхийн нэг хэсэг болсон.
Энэ загвараар дэлхийг тойрч байсан удаатай. Харин Монголд энэ боломжийг нээж чадсандаа баяртай байна.

-Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш борлуулалт болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ямар байв?
-Дэлгүүрээ нээснээс хойш мотоциклууд маань борлуулагдаж, зөвхөн заалны мотоцикл үлдсэн байна. Үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байгаа нь надад мэдрэгддэг. Саяхан Дархан-Уул аймгаас манай дэлгүүрийг зорьж ирээд мотоцикл худалдаж авсан хүн бий. Уг үйлчлүүлэгч маань Дархан аймагт хүрснийхээ дараа надтай холбогдож “Бензин бага зарцуулж, бартаат замыг маш сайн туулж байна, өндөр сэтгэгдэлтэй үлдлээ” гэж ярьсан. Үүнээс үзэхэд манай брэнд аль хэдийн үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олчихсон. Royal Enfield брэндийн мотоциклыг 1990-ээд онд худалдаж авсан нэгэн хүн одоог хүртэл унаж, эдлээд явж байгаа гээд бодохоор насан туршийн найдвартай хүлэг байж чадна гэдэгт итгэлтэй байдаг.
-Бизнесээ эхлүүлснээс хойш өдрийг хэрхэн өнгөрөөж байна, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Би Унгар Улсад маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. Бизнесээ эхлүүлснээс хойш ажлын байрандаа тасралтгүй ажиллаж, завгүй өдрүүдийг өнгөрөөх болсон. Туршлага хуримтлуулж, зарим чадварыг эзэмшиж байгаа нь бизнес хийхэд илүү их нөлөө үзүүлж байна. Мэдээж үйл ажиллагаагаа тууштай хэрэгжүүлэхийн тулд долоо хоногийн турш завгүй байж, амрах хугацаагаа умартдаг. Удахгүй Энэтхэг Улсыг зорьж, мотоциклийн үйлдвэрийн үйл явцтай танилцахын хажуугаар судалгаа хийхээр төлөвлөж байна.
-Цаашид мотоцикл сонирхогчдод зориулан төлөвлөсөн ажлууд бий юү?
-Бид “Royal Enfield” клубыг үүсгэн байгуулж, мотоциклтой богино аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнд, дан ганц аялахаас гадна олон арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна. Манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн болон Royal Enfield брендийг сонирхогч, эзэмшигч бүх хүнийг хамруулан оролцуулж, аялах зардлыг нь бидний зүгээс хариуцан ажиллаж байгаа. Цаашид ч зөвхөн мотоцикл унахаас гадна олон сонирхолтой үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.
Түүнээс гадна бид аяллын зориулттай мотоциклоор гадаадын жуулчдыг урьж Монгол Улсад аялал хийх төлөвлөгөөтэй байгаа.
Дэлхийн брэндээр Монголыг тойрон аялна. Аялалд гардаг, адал явдлыг эрэлхийлэгч залууст зориулсан загвар нь борлуулалт маш өндөр байна. Мөн хотын төвд унадаг, бензин бага зарцуулдаг, загвар хийцийн хувьд бусдаасаа онцгой нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг татаж, өндөр борлуулалттай байна.
-Энэ төрлийн бизнес эхлүүлэхэд хүндрэлтэй үе байсан байх. Түүнийг ямар байдлаар даван туулсан бэ?
-Бид энэхүү брэндийг Монголд оруулж ирэхэд тийм ч хялбар байгаагүй. Дээрээс нь барилгын ажил удаан хугацаанд хийгдсэн. Учир нь, стандартын дагуу бүх зүйлийг нарийн төлөвлөж хийх шаардлагатай байсан учраас хүндрэл гарч байлаа. Жишээ нь, хаалганы бариулаас эхлээд, таазны гэрэл гэх мэт барилгын материалууд нь стандартад нийцсэн байх ёстой бөгөөд брэнд үйлдвэрлэгчдийн шаардлагад нийцэх ёстой байдаг. Дан ганц мотоциклын худалдаа бус дэлгүүрийн орон зай, тав тух хамгийн чухал байсан. Ийм учраас бид илүү чанартай бүтээгдэхүүн санал болгож, тохь тухтай орчин бүтээж чадсан. Заримдаа шантрах үе байсан ч зорьсон зүйлдээ тууштай байх нь үр дүнд хүргэдэг юм билээ.
-Бизнест нь амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

| Г.ХАСБАЗАР: ДЭЛХИЙН БРЭНДЭЭР МОНГОЛЫГ ТОЙРОН АЯЛНА |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |