-Таны анхны шавь нарын нэг Д.Отгонжаргал өнөөдөр дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдах гэж байна. Ямар тактикаар барилдвал Японы олимп, дэлхийн аваргыг ялах боломжтой вэ?
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн зургаан дасгалжуулагч ажиллаж байгаа. Эдгээр багш, дасгалжуулагчид японы бөх Юи Сүсаки, Д.Отгонжаргал хоёрын барилдаанд анализ, дүн шинжилгээ хийж, барилдааны тактикийг боловсруулсан байгаа байх. Тэдний өмнүүр орж би, тийм, ийм тактикаар барилдах ёстой гэж ярих илүүц бизээ.
Д.Отгонжаргалд, Токио-2020” олимпын наадмын аварга, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакигаас дутаад байх зүйл байхгүй. Сүсакигаас хүч, бяраар илүү гарна уу, гэхээс дутах зүйлгүй.
Өмнөх тойргуудад Отгоо дандаа өөрөөсөө өндөр биетэй бөхчүүдтэй барилдлаа. Харин одоо өөртөөгөө ойролцоо нуруутай бөхтэй барилдана. Хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн хэн сайтай нь хожино. Дараа нь харамсах зүйлгүйгээр өөрт байгаа бүхнээ дайчлан гаргаж барилдаасай гэж бодож байна. Барилдааныг тэсэн ядан хүлээж сууна.

-Өмнөх жилийн дэлхийн аваргад Д.Отгонжаргалд жаахан туршлага дутсан. Хэт яарсан, хурдан барилдаан хийж алдаа гаргасан хэдий ч хүрэл медаль хүртсэн. Харин энэ жил, барилдаан нь эрс өөрчлөгдсөн байна уу?
-Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн гэдэг чинь тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан тамирчин болсон гэсэн үг. Ослогийн дэлхийн аваргад Отгоо үнэхээр сайн барилдсан. Сайн байсан гэдгээ батлан энэ жил дэлхийн хоёр дахь медалиа халааслаад авчихлаа. Өмнөх жилээс Отгоогийн хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн, хүч эрс сайжирсан байгаа нь харагдаж байна. Бусад бөхчүүдээс энэ чанар, чадвараараа илүү гэдгээ харуулж, дэлхийн бөх болсон гэдгээ нотлож чадлаа.
-Түүнтэй барилдсан АНУ-ын бөх их өндөр, биеэрхүү тамирчин байлаа. Д.Отгонжаргал жиндээ арай бие жижигтэй нь байв уу?
-Хагас шигшээ барилдаанд Д.Отгонжаргал өөрөөсөө өндөр, том биетэй Токиогийн олимпын хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзсэн. Отгоо жиндээ нуруу жижиг ч өөрийн давуу талыг илүүтэйгээр мэдэрч барилдсан нь амжилтын үндэс боллоо.
-Д.Отгонжаргал хэдэн настай байхдаа чөлөөт бөхөөр хичээллэсэн хүүхэд вэ?
-2013 онд над дээр ирсэн хүүхэд. Миний удирдлага доор дөрвөн жил чөлөөт бөхөөр хичээллэхдээ өсвөр үе, залуучуудын улсын аварга болсон хүүхэд байгаа юм.

-Маш дайчин эрч хүчтэй барилдаан хийх юм. Ямар ч бөхөөс айж, бэргэхгүйгээр хүссэн барилдаанаа гаргах байна. Ер нь түүний барилдааны онцлог нь юу вэ?
-Т.Сүхбаатар дасгалжуулагч таны анхны багш. Та Д.Отгонжаргалыг хэзээ Т.Сүхбаатар багш шавь болгон өгсөн юм бэ?
-2012-2016 оны Риогийн олимпын цикл дуусаад Улсын шигшээ багаас Т.Сүхбаатар багшийг ирэх үед би өөрийн бүх хүүхдүүдийг багшид хүлээлгэн өгсөн. Бүр Д.Отгонжаргалд зориулж бялуу хийгээд, Т.Сүхбаатар багштай цуг гэрт нь очиж, албан ёсоор багшид шилжүүлэн, хүлээлгэн өгч байлаа. Т.Сүхбаатар багш дээр очоод илүү нарийн барилдаанд суралцсан байна лээ.

| ОУХМ Д.ОТГОНЖАРГАЛЫН БАГШ С.МӨНХСҮХ: Д.Отгонжаргал хөлийн ажиллагаа, шилжилт хөдөлгөөн сайтай тамирчин |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |