Косплей бол хүссэн дүрээ өөрийн гараар бүтээх урлаг. Сүүлийн үед Япон улсаас гаралтай анимэ төрлийн киног дэлхийн мянга мянган хүүхэд залуус шимтэн үздэг болсон билээ. Тэгвэл үзсэн анимийнхаа дүрд чадварлаг хувирч, бүтээлч санаагаараа уралддаг урлагийн төрөл буюу косплей хүүхэд залуусын дунд эрчимтэй хөгжиж байна. Бид 150 гаруй косплей дүр бүтээсэн Н.Анужинтай ярилцлаа. Тэрбээр АШИУС-ийн Нүүр ам судлалын их сургуулийн дөрөв дүгээр курсийн оюутан юм.
-Сайн байна уу. Та анх косплей хийхэд дурлаж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Сайн байна уу. Би анимэ үзэх дуртай. Анх анимэ үзээд косплейтэй танилцаж, косплей хийж үзмээр байсан ч арван жилийн сурагч байсан болохоор санхүүгийн асуудлаас болоод зориг хүрдэггүй байсан. Гэхдээ 2019 оны гуравдугаар сард Япон соёлын өдөрлөгт очсон юм л даа. Өдөрлөгт ирсэн олон хүмүүс надаас “Косплей хийж байгаа юм уу?” гэж асуусан. Үүнээс би санаа авч дөрвөн жил бүтээхийг хүссэн дүрээ амилуулсан юм. Тэр зун ажил хийж олсон цалингаараа Gintama анимийн Kagura дүрээр косплей хийсэн. Би дизайн технологийн хичээлдээ сайн, хувцас хийхийг оролддог байсан нь сайн хэрэг. Ээж минь ч юм оёдог болохоор тусалсан. Одоо бодоход амархан дүр ч гэсэн хоёр долоо хоног зарцуулж хувцсаа хийсэн юм байна. Анхны бөгөөд сүүлийн удаа хийе гэж бодож байсан ч хүмүүс хамт зургаа даруулж, гоё үг хэлээд, урам зориг өгсөн болохоор одоог хүртэл косплей хийдэг.
-Таны бүтээсэн дүрүүдээс хамгийн их цаг зарцуулж урласан, дурсамжтай нь ямар дүр байсан бэ?
-Өмнө жил “Digital Nation” арга хэмжээний үеэр том эвент болсон. Түүнд би хамгийн анхны удаа шүүгчээр ажилласан. Тэрхүү арга хэмжээнд зориулж “Dio brando:Jojos bizzare adventure” гэдэг дүрийг бүтээсэн. Хамгийн гоё нь найзуудтайгаа хамт хийсэн болохоор дурсамжтай байдаг.

-Нэг косплей дүр бүтээхийн тулд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулдаг вэ?
-Ямар дүр гэдгээсээ хамаардаг. Ер нь таван өдрөөс гурван сарын хугацаанд хийдэг. Өдөржингөө бодож байгаад шөнө сууж хийх тохиолдол ч бий. Зардлын хувьд хамгийн багадаа 150 мянган төгрөгийн зарлага гарч байсан. Өртөг нь нэг сая төгрөг гарах тохиолдол ч бий. Гэхдээ би косплей хийгээд гурван жил болсон байна. Энэ хугацаанд олон зүйл цуглуулчихсан болохоор одоо зарлага арай бага гардаг.
-Дүр бүтээх санхүүгээ хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Цагийн ажил хийж хэрэглэгдэх материалуудаа бага багаар худалдаж авдаг. Хурааж, хуримтлуулсаар байгаад дараа дараагийн дүрээ бүтээхэд цөөнгүй материал цугларчихсан байдаг. Мөн хандив цуглуулах, тэмцээний шагналын мөнгө гэх мэтчилэн аргаар санхүүгээ бүрдүүлдэг. Ер нь хичээл, косплей, цагийн ажил гээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг дөө.

-Анагаахын оюутнууд маш шахуу хичээлтэй байдаг шүү дээ. Цагаа хэрхэн хуваарилдаг вэ?
-Хийх зүйлээ маш сайн төлөвлөдөг. Хичээлийн цагаар хичээлээ хийж, чөлөөт цагаараа үлдсэн ажлаа хуваарилдаг.
-Косплей хийнэ гэдэг нарийн мэдрэмж шаарддаг байх даа. Бүх зүйлээ өөрөө хийнэ гэхээр?

- Косплейг толгойноос хөлийн ул хүртэл өөрөө бүтээдэг болохоор эрэл хайгуул хийх нь чухал. “Үүнийг яаж хийх вэ” гэсэн бодол их төрнө. Бусад хүмүүс тэр дүрийг хэрхэн бүтээснийг бас судалдаг. Зөв дүрээ сонгож хийхгүй бол санхүү, цаг хугацаагаараа хохирдог. Хиймэл үс захиалсан ч гэсэн өөрөө янзална. Хувцсаа багадаж байна уу, томдож байна уу гээд өөрөө тохируулна. Косплей хийх үйл явцад алдаа байнга гарч, түүнийгээ бага багаар засаж, сайжруулаад явдаг.
-Таныг косплей хийж эхлэхэд гэрийнхэн нь яаж хүлээж авсан бэ?
-Эхлээд дурамчхан, хийлгэх дургүй байсан. Гэхдээ ээж, аав маань “Чи өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дага” гэж сургадаг. Өөрөө хоолныхоо мөнгийг олоод, косплей хийхдээ сурсан ур чадвараараа гэртээ гоё эд хэрэгсэл хийж, өөрийгөө хөгжүүлдэг болохоор одоо их дэмждэг болсон. Мөн шагнал авахаар сайшааж, бууж өгмөөр санагдсан үе минь үргэлж урамшуулдаг.
-Косплей хийж эхэлснээр та ямар ур чадваруудыг суралцсан бэ?
-Юун түрүүнд би хувцас хийж сурсан. Хувцасны загвараа гарган, материалаа сонгоод, оёчихдог болсон. Дараа нь нүүрээ будаж сурсан. Одоо өөрийн болон бусдын нүүрийг хэнээс ч гуйхгүйгээр будаж чадна. Мөн гарын ур дүй сайтай болж, гутал хийж сурсан. Үс засалт, хумс хийх, зурж чаддаг болсон гээд амьдралд хэрэгтэй олонх чадварыг косплей хийснээр сурсан.
.jpg)
-Косплей хийх дүрээ хэрхэн сонгодог вэ?
- Надад таалагдсан дүр, надад тохирох дүр гэсэн хоёр шалгуураар бодож үзээд дүрээ сонгодог. Бие, сэтгэл бүх зүйлээ ижилхэн болгохын тулд заримдаа турдаг, таргалдаг. Миний хамгийн их бүтээхийг хүсэж, найман жил бэлдсэн “Bleach” гэдэг анимийн “Tia harribel” гэдэг дүрийг бүтээхэд одоо л бэлэн болж байгаа. Дүрээ сонгочхоод “Энэ дүрийг гаргахад юу юу хэрэгтэй вэ”, “Надад юу юу нь байгаа билээ”, “Хаанаас юу авах билээ” гэдгийг сайтар бодоод материалаа цуглуулдаг.
-Косплей таны амьдралд ямар байр суурь эзэлдэг вэ?
-Миний гэр бүл шиг минь том орон зайг эзэлдэг. Хамгийн ихээр дурлаж, хийдэг хобби минь. Хийсэн косплейнуудаа эргээд харахад тухайн үеийн дурсамж сэргэдэг. Бүтээсэн дүр болгон минь өөр өөрийн нандин түүхтэй.
-Монголчууд косплей хийхийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Намайг косплей хийж эхлэхэд одоогийнх шиг хэмжээнд хөгжөөгүй байсан. Гадуур косплей хийгээд явахаар эвэртэй туулай үзсэн юм шиг айдаг бас шоолдог байсан. Харин одоо харьцангуй олон хүмүүс хийдэг болсон болохоор илүү ойлгодог болж байгаа. Анх үндэслэлгүй худлаа сөрөг сэтгэгдэл ирэхэд маш их эмзэглэдэг байсан. Одоо тоодоггүй ээ. Өөрөө хийж үзээгүй хүмүүс ямар их хичээл зүтгэл шаарддагийг мэдэхгүй байж заримдаа үнэхээр гомдмоор сэтгэгдэл бичдэг.
-Ярианыхаа төгсгөлд цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Цаашдаа дэлхийд танигдсан алдартай, илүү чанартай косплей дүр олон бүтээхийг хүсэж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Н.АНУЖИН: Косплей хийснээр өөрийгөө олон талын өнцгөөс харж, сэтгэл хангалуун байдаг |
|
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |