-Энэтхэг Улсад зохион байгуулагдсан "Mrs Glam World 2022" гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс нэгдүгээр байр эзэлсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Амжилт гаргахын тулд их хичээсэн. Өрсөлдөгч бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн, авьяаслаг байсан учраас өөрийгөө шагналт байрт орно гэж төсөөлсөнгүй. Титэмээ зүүж байх үеийн мэдрэмжийг юугаар ч зүйрлэшгүй, нүдэнд нулимс цийлгэнэсэн мөч байлаа.
-Тэмцээн хэд хоног үргэлжилсэн бэ. Та хэдий хэр хугацаанд бэлдэв?
-Тавдугаар сард тэмцээнд оролцох урилга ирсэн. Долдугаар сараас эхлээд тэмцээндээ бэлдэж эхэлсэн дээ. "Mrs Glam World 2022" тэмцээн нийт долоон хоног үргэлжиллээ.
-Шагнал авч байх үедээ юу бодсон бэ?
-Би ганцаараа ирж тэмцээнд оролцож байгаа учраас “Шагнал авч байгаа энэ мөчид ээж минь хамт байсан бол сайхан даа” гэж бодогддог юм билээ. Би хамгийн түрүүнд охиноо бодсон, анх удаа урт хугацаагаар хол байгаа учраас их санасан. Хэцүү санагдах бүрд “Ирээдүйд охин минь надаас үлгэр дуурайлал авна” гэж бодож, шантралгүй явлаа.
-Багаасаа загвар өмсөгч, мисс болно гэж боддог байв уу?
-Охид бүгд л өндөр өсгийт, сайхан даашинз өмсөх дуртай байдаг шүү дээ. Багадаа мисс болохыг хүсдэг байсан ч өсвөр насандаа спорт илүү сонирхолтой санагдаж хэсэг загвараа орхиж байсан. Ээж намайг загвараар явуулах их дуртай байсан учраас эргэн загварт татагдаж хэлсэн дээ.
(5).jpg)
-Дахин загварын тайзан дээр гарах ямар байна?
-Төрөөд жил болсон байна. Төрсний дараах сэтгэл гутралтай яах аргагүй нүүр тулсан. Бүх зүйл өөрчлөгдөж, өөрийгөө голж эхэлдэг юм байна. Гэхдээ тэр үед өөрийгөө илүү их хайрлах хэрэгтэй юм билээ. Загварын тайзаа бага зэрэг санасан. Ийм үед хамгийн их түшиг тулгуур нь нөхөр юм байна. Төрснийхөө дараа таргалалтыг “detoxin” брэндийн бүтээгдэхүүнээр арилгасан. Таргалалтаас болоод хамгийн их бухимдал үүсэх гээд байдаг юм билээ. Энэ хугацаанд хоёр ч загварын шоунд амжилтай оролцсон байна. Төрсний дараа оролцсон анхны олон улсын тэмцээн байлаа. Бага зэрэг төсөөрсөн байна шүү.
(3).jpg)
-Таныг “Mongolian next top model” тэмцээний оролцогч гэдгээр нь олон хүн танина шүү дээ. Тус тэмцээний талаар яривал?
-Хамгийн нандин, сайхан дурсамжуудын нэг. Загварын агентлагт ороод нэг сар болоогүй байхдаа тус тэмцээнд оролцож байсан. Бүх зүйлс шинэ, дээрээс нь зорилгоо тодорхойлж чадаагүй юм гэж боддог.
-Хамгийн анх тайзан дээр алхаж байх үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-"Гоёл" загварын шоунд оролцож байлаа. Тайзан дээр алхах үед намайг харж байгаа харц хамгийн их догдлох шалтгаан болдог. Сайн загвар зохион бүтээгчийн хувцсыг өмсөөд тайзан дээр алхана гэдэг маш их хариуцлага бас аз завшаан.
-Тайзан дээр байх үедээ юунд анхаарал хандуулдаг вэ?
-Амьдралаас бүрэн тасарч зөвхөн тэр алхаанд анхаарлаа хандуулдаг. Миний өмссөн хувцасны загвар зохион бүтээгч юу бодож, хүсэж тэр хувцсыг урласныг биеэрээ мэдрэхийг хичээдэг. Анхаарлаа сарниулах юм бол алдаа гаргаж магадгүй учраас анхаарлаа дээд цэгт нь хүртэл төвлөрүүлдэг.
-Загвар өмсөгч мэргэжлийг хялбархан гэж хардаг хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Гоё, сайхан харагдах тийм ч амархан биш, 2-3 минут тайзан дээр үзэсгэлэнтэй харагдахын тулд бүтэн жилийн бэлтгэл хийх тохиолдол байдаг. Хэдэн цаг ч хамаагүй өсгийтэй гуталтай алхдаг. Энэ мэргэжлээр суралцаж, ажилладаг охид илүү төлөвшсөн байдаг. Хүнтэй зөв харьцах, өөртөө тохирсон хувцас өмсөж, нүүрээ будах гээд эмэгтэй хүнд хэрэгтэй олон чадварыг эзэмшдэг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| МИСС М.ДАШБАЛЖИД: ТИТЭМ ЗҮҮЖ БАЙХ МӨЧИД ОХИН МИНЬ БОДОГДСОН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |