-Ургац арвин байна уу. Тариаланч болоод хэдэн жил болж байна вэ?
- “Эко Амт” компанийг 2015 онд байгуулж, хүлэмжийн аж ахуйгаа эхлүүлж байлаа. Би агрономийн мэргэжлийн хүн биш л дээ. ШУТИС-ийг Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2014 оноос хүлэмжийн аж ахуйн талаар судалж ажлаа эхлүүлсэн дээ.
-Гэр бүлд нь газар тариалантай холбоотой хүн байгаа юу. Хаанаас туршлага хуримтлуулсан бэ?
-Гэр бүлд минь тариаланч байхгүй ээ. Өөрийн сонирхлоор судалж үзээд энэ талын ажил хийхээр шийдсэн. Тэр үед Улаанбаатар хотод одоо байгаа шиг олон хүлэмж, хүлэмжийн аж ахуй байгаагүй. Хүлэмжийн аж ахуйн туршлага, судалгааг одоо ч хийсээр байна. Хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн биш болохоор сурах, судлах зүйл их байдаг.
.jpg)
-Энэ мэргэжлийн хүн биш учраас хүлэмж барихад асуудал тулгарч байв уу?
-Анх Монгол Улс дах зарим хүлэмжийн аж ахуйгаар явж танилцаж, харьцуулан судалсан. Дараа нь Хятад Улсын хойд мужийн зарим хүлэмжийн аж ахуйгаар явж танилцаж судлаад тус улсаас хүлэмжийн материалаа худалдан авсан. Харин барилга, угсралтын ажилд хоёр сарын хугацаа зарцуулсан. Эхнэр минь Хятад Улсад их сургууль төгссөн учраас туршлага судлах, бараа материал худалдан авахад хүндрэл гараагүй.
-Хүлэмждээ анх ямар ногоо тариалсан бэ?
-Хамгийн анх гүзээлзгэнэ тарьж байлаа. Тухайн үед Монгол Улсад гүзээлзгэнийн аж ахуй хөгжөөгүй байсан. Өвлийн улиралд гүзээлзгэнэ тариалах өртөг өндөр, үүнийгээ дагаад зах зээлд гаргах, борлуулах үнэ өндөр учраас сайн төдийлөн ашигтай байгаагүй. Ингээд 2016 оноос өргөст хэмх, улаан лооль, юуцай, бууцай тариалж, борлуулж эхэлсэн.
-Хаана тариалангаа эрхэлдэг вэ?
- Манайх Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжин болдог, Чингисийн морьт хөшөөний ойролцоо байдаг.
(1).jpg)
-Залуус хотод амьдрахыг хичээх болсон шүү дээ. Залуу гэр бүлийн хувьд ямар байсан бэ?
-Хотод хөгжил биш байшин нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад түгжрэл, хүн амын нягтаршил, бухимдал ихээр үүсэж байгаа нь нууц биш. Орчин цагт орон нутагт амьдрах боломж бүрэн бүрдсэн.
-Тариаланч гэдэг амралтгүй мэргэжил гэдэг юм билээ. Таны хувьд ямар байдаг вэ?
-Амар биш шүү. Гэхдээ шинэ бүхнийг эхлүүлж, шинээр үр тарьж, өдөр бүрийг шинэ ногоо, цэвэр агаарт ажиллаж өнгөрүүлдэг хүнд ядрах ч зав гарахгүй.
-Цахим сүлжээнд тавигдсан таны талаарх нийтлэлийн доор туршлага солилцох, суралцмаар байгаа талаар олон сэтгэгдэл ирсэн байсан. Та холбогдсон уу?
-Сүүлийн жилүүдэд хүлэмжийн аж ахуйг сонирхох, нарийн ногоо тариалах хүмүүс ихэссэн. Холбогдож харилцан туршлага солилцох тохиолдол бий.
-Таны зөвлөснөөр хүлэмждээ ногоо тариалдаг болсон хүмүүс бий юү?
-Би өөрөө агрономич мэргэжилтэй биш учраас надаас зөвлөгөө авахаар ирсэн хүмүүсийг “тэгж тарь, ингэвэл зөв, буруу” гэж хэлж чаддаггүй. Магадгүй миний судалж мэдсэн буруу байж болно шүү дээ. Гэхдээ миний туршлагаар амжилттай ургуулж өрхийн хэрэгцээгээ хангаж байгаа иргэд бий.
(1).jpg)
-Цаашдаа тариалалтаа өргөжүүлж нэмж тарихаар бодож байгаа ургамал, ногоо бий юү?
-Мод, модлог ургамал тарих хүсэлтэй байгаа. Бага багаар ажлаа эхлээд туршиж үзэж байгаа.
-Тариалахад хамгийн хэцүү ногоо нь юу вэ?
-Бүх төрлийн нарийн ногоо арчилгаа их шаарддаг учраас амархан гэж байдаггүй. Нарны гэрэл, ус чийг, агаар салхи, дулаан бүгдийг л ургамал тус бүрд тааламжтай байхаар зохицуулж өгдөг.
-Хүүхэд өгсөж байгаа адилхан анхаарал шаарддаг байх нь.
-Тийм шүү, яг л хүүхэд шиг даарна, өлсөнө, халууцна. Тэр цаг тухай бүрд нь тааруулж усалгаа, гэрэл, агаарыг нь зохицуулах шаардлагатай байдаг.
-Өвөл, зуны хүлэмжийн давуу тал нь юу юм бэ?
-Манай орны эрс тэс уур амьсгалд өвлийн нарлаг хүлэмж цаг хугацаа хэмнэх, урт хугацаанд ургац хураан авах гэх мэтээр зуны хүлэмжээс олон давуу талтай байдаг. Материалын чанараас шалтгаалж өвлийн нарлаг хүлэмж дотроо харилцан адилгүй өртөгтэй байдаг.
(1).jpg)
-Амархан ажил биш шүү дээ. Шантарсан үе бий юү?
-Дуртай зүйлээ хийж байгаа учраас шантрах үе гарж байсангүй ээ. Харин ч улам сайжруулах, өргөжүүлэх талаар бодож, хичээж ажилладаг.
-Тарьсан ногоо нь сан ургах тариаланч хүний хамгийн том жаргал байхдаа.
-Тэгэлгүй яах вэ, сайн ногоо тарихад сайн үр, сайхан сэтгэл хоёр байхад ногоо амттай болдог юм.
-Энэ жилийн ургац арвин байв уу?
-Энэ жилийн хаврын тариалалт зуны ургац хураалтаа дуусаад, намрын тариалалт өвлийн хураалтын ажилдаа орсон байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
(2).jpg)
| П.ӨЛЗИЙ-ОЧИР: НОГОО ТАРИАЛНА ГЭДЭГ ХҮҮХЭД ӨСГӨХТЭЙ АДИЛХАН |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |