Бүжигчин, "Анд Глобал"компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент хөгжүүлэгч Г.Бөридэмтэй ярилцлаа. Тэрбээр "Хэрэгтэй мэдээллийг товч бөгөөд тодорхой" гэх уриатайгаар номын тухай мэдээлэл бэлтгэн хүргэдэг сувгаараа 50 орчим номыг тоймлоод буй.
-Сайн байна уу. Та их ховор, өвөрмөц нэртэй шүү дээ. Таны нэр ямар утгатай вэ?
-Сайн байна уу. Аав минь шашин судлаач хүн. Иймээс хуучин монгол бичгээр Бөртэ чонын удам гэсэн утгатай Бөридэм гэдэг нэрийг надад хайрласан.
-Таныг арван жил бүжиглэсэн туршлагатай гэх юм билээ. Яагаад бүжиг сонирхох болсон бэ. Одоо бүжиглэж байгаа юу?
-Ихэнх эрэгтэй бүжигчдээс яагаад бүжиг сонирхох болсон бэ гэж асуухаар “Гоё харагдах гээд, охидод таалагдах гэж” гэх мэт шалтгаан хэлдэг. Би ч гэсэн ийм шалтгаанаар бүжиг сонирхож байлаа. Монголд бүжиг сонирхдог, энэ урлагийг хайрладаг хүн олон байдаг. Гэвч зөвхөн бүжгээр амьдралаа залгуулахад хэцүү. Би брэйк бүжгийн төрлөөр хичээллэдэг байсан. Харин одоо бүжигчдээ дэмжиж ажиллаж байна. Тухайлбал, 2024 онд Парис хотноо болох олимпод брэйк бүжгээр оролцох боломжтой болсон. Учир нь, энэ бүжгийг спортын хэмжээнд авч үзэж, албан ёсоор олимпын нэг төрөл болгохыг зөвшөөрсөн. Би энэ төрөлд Монголоосоо тамирчид оролцуулах тал дээр зохион байгуулалт хийж байгаа. Мөн сүүлийн хэдэн сар youtube хуудсаа хөгжүүлэх тал дээр илүү анхаарч байна.
- Таны “Burii University” youtobe суваг 138 мянган дагагчтай болоод байгаа. Та сувгаа хэрхэн нээж байсан бэ?
- Youtube суваг эхлүүлэхээсээ өмнө би бүтэн ном эмхэтгээд хамгийн хэрэгцээт хэсгүүд, гол санааг нь эмх цэгцтэй тоймлож хүргэдэг гадаадын олон контентыг шимтэн сонсох дуртай байсан. Тухайн үед Монголд номын талаар ярьдаг подкаст хэд хэд байсан. Гэвч бүтэн сонсоход нэгээс хоёр цагийн хугацаа шаарддаг тул гүйцэт сонсох боломж тэр бүр олддоггүй. Тиймдээ ч өөрийнхөө сонсох дуртай гадаад сувгуудтай адил “Номыг эмх цэгцтэй яриад өгчихдөг богино хугацаатай контент яагаад байж болохгүй юм” гэж бодсон. Иймээс 2020 оны наймдугаар сард “Burii Universtiy” youtube суваг дээр бичлэгээ цацаж эхэлсэн түүхтэй.
-Та хэрхэн тууштайгаар контентоо хөгжүүлж байгаа вэ?
-Надад youtube хийх үйл явц нь их таалагддаг тул өдийг хүртэл тасралтгүй хийж байна. Тухайлбал, бичлэгээ хийгээд, сувагтаа оруулахад хүмүүс үзэл бодлоо илэрхийлж сэтгэгдэл бичдэг. Тэгээд түүнийг нь уншаад урам аваад, дараагийн бичлэгээ хийж эхэлдэг дээ. Би долоо хоногийн нэг өдрийг сувгаа хөгжүүлэхэд зориулдаг.

-Та ямар төрлийн ном унших дуртай вэ?
-Ихэвчлэн баримтат ном уншдаг. Уран зохиолын ном уншмаар байдаг ч цаг зав төдийлөн амжихгүй байх нь элбэг. Түүнчлэн уншсан номуудаа давхар сувагтаа бичлэг болгон оруулах зорилготой байдаг тул баримтат бүтээл ихэнхдээ сонгодог гэхэд болно.
-Та багаасаа ном унших дуртай байсан уу. Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байв?
-Хүүхэд байх үеийн дурсамжаа тийм ч их санадаггүй. Би багадаа ямар ч байсан захирал болохыг хүсдэг байсан. Хүүхэд байхдаа огт ном уншдаггүй байсан. Сувгаа эхлүүлсэн цагаас хойш л тогтмол ном унших дадалтай болсон. Унших дадлыг жаахан оройтож хэвшүүлсэн л дээ. Хамгийн анх "Ад үзэгдэх зориг" номыг номын баяр дээрээс санаандгүй байдлаар худалдаж авсан юм. Би “Ямартай ч авсан юм чинь уншаад дуусгачихъя" гээд эхлүүлсэн энэ ном маань харин миний хүлээлтээс хавь илүү давсан даа. Яг л тухайн үед надад тулгараад байсан асуудлын хариуг номон дээр товч бөгөөд тодорхой биччихсэн мэт санагдаж, тэр цагаас хойш би ном их уншдаг болсон. Тэр хүртэл “Ном уншихын давуу тал хийгээд ном уншсанаар хүн ингэж төлөвших боломжтой" гэх мэт бусдын яриаг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг байсан. Одоо бодоход өөр дээрээ ерөөсөө хэрэгжүүлж үзээгүй болохоор яагаад ч юм надад хамааралгүй асуудал мэт санагдан, ном огт сонирхдоггүй байсан юм билээ. Харин "Ад үзэгдэх зориг" яг л надад зориулагдсан мэт ном байж таарсан тул цаашид өөр бусад бүтээлийг унших хүслийг маань төрүүлсэн.
-Та ном унших дадлыг хэрхэн хэвшүүлсэн бэ?
-“Хэрвээ хүн 10 мянган цаг ямарваа нэгэн зүйлийг хийвэл хангалттай хийж чадах хэмжээнд хүрдэг” гэдэг үг байдаг. Би өдөрт 30 минутыг зөвхөн ном унших дадалдаа зарцуулдаг. Ном унших үйлд төвлөрч буй үедээ бол тэмдэглэл хөтлөх гэх мэт давхар ажил хийх дургүй. Эхний удаа номоо гүйлгээд уншина. Би ер нь номыг бүрэн дуусгалгүй, алгасаж уншдаг төрлийн хүн. Унших хоорондоо таалагдсан эшлэл, номын хэсэг, баримтууд байх юм бол тодруулж аваад номоо хаадаг. Харин номоо уншиж дууссаны дараа суваг дээрээ оруулах үедээ дахин нэг удаа сөхөж хараад, хаана, ямар утга санаа илэрхийлж байсан, ямар онцлох баримт байв, юуг нь илүү их онцолж ярих ёстой вэ гэх асуултууддаа төвлөрч, бичлэгийнхээ ерөнхий зохиолыг бичдэг дээ.

-Одоогоор та хэдэн ном уншаад байгаа вэ. Хамгийн таалагдсан номоо хуваалцвал?
-Би 150 гаруй ном уншсан. Тэр дундаас хэрвээ би нэгэн арал руу цөлөгдөхөөр болбол авч явах таван ном байгаа. Онцолж нэгийг нь дурдвал Пауло Коэльо зохиолчийн Алхимич. Яагаад надад таалагдсан гэвэл энэхүү номын түүх болон сэдэв нь тун гайхалтай. “Хүн яагаад хүсэл мөрөөдөлтэй байх ёстой вэ” гэсэн энгийн асуултад маш гоёор хариулж өгсөн байдаг. Энэ номд хүчирхэг, сэтгэл хөдлөм, амьдралынхаа туршид санаж явмаар эшлэлүүдээр баян. Жишээлбэл, Мөрөөдлөө биелүүлэхэд хамгийн том саад бэрхшээл бол мөрөөдөл биелэхгүй байх вий гэсэн бодол. Уг нь хүн болгонд мөрөөдөл байдаг. Энэ номын бидэнд хүргэх гэсэн гайхалтай санаа бол “Бид бүгд үхэн үхтэлээ амьдралын явц дундаа явж байгаа. Хэн ч бүтэлгүйтэж үзээгүй, иймээс бүтэлгүйтэл гэж байхгүй” гэдэг юм.
-Хүн болгонд тодорхой хэмжээнд амьдралдаа баримталдаг зарчим гэж байдаг даа. Таны амьдралын зарчим юу бол?
-Би өөрийгөө ямар нэгэн хэм хэмжээнд барьж тодорхойлохыг хүсдэггүй. Тэгээд л ирээдүй эсвэл өнгөрсний талаар бодмооргүй санагддаг. Учир нь, бид бүгдээрээ л одоо цагт амьдарч байна шүү дээ. Тэгэхээр энэ л миний амьдралын зарчим юм уу даа.

- Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Төгсгөлд нь манай уншигчдад хандаж хэлэх үг бий юү?
-Аливаа зүйлд сайн болохын тулд эхлээд муу байх хэрэгтэй байдаг. Тиймээс битгий шантраарай. Өөрийгөө ахиад жаахан зоригжуулж, оролдоод үзвэл болохгүй зүйл байхгүй.
Just do it, whatever you want
Г.Хэрлэн
| Г.БӨРИДЭМ: Аливаа зүйлд сайн болохын тулд эхлээд муу байх хэрэгтэй байдаг |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |