“Даншиг наадам-Хүрээ цам 2022” наадам Хүй долоон худагт хоёр өдөр болж, өндөрлөлөө. Тус наадамд гал, галын уяачид хурдан хүлгүүдээ сойсноос хязаалан насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Агт-Эрдэнэ галын аймгийн алдарт уяач Д. Очирсүрэнгийн Энх-Очирын бор халзан хязаалан түрүүлсэн. Бид түрүү морины уяач Г.Отгонпунцагтай ярилцлаа. Тэрбээр морь уяад хоёр жил болж байгаа залуу уяач юм.
-Сайн байна уу. Юуны өмнө Даншиг наадамд түрүү авсанд баяр хүргэе. Баяр наадамд хэдэн насны морь уралдуулахаар ирсэн бэ?
-Баярлалаа. “Даншиг наадам-Хүрээ цам-2022” наадам хоёр насны морь уралдууллаа. Их насны морь өглөө уралдаж, эхний 30 дотор ирсэн. Сая харин хязаалан насанд морь маань түрүүлж ирсэнд баяртай байна. Улсын баяр наадмаар амжилт багатай оролцсон болохоор Даншиг наадамд түрүү авч байгаа даа баяртай байна. Их сайхан уралдаж ирлээ. Би Агт-Эрдэнэ галд залуу уяачаар ажилладаг. Улсын манлай уяач Г.Буянтогтох ах маань морины уяа, сойлгод зааж, зөвлөж, тусалдаг.
-“Даншиг наадам-Хүрээ цам” наадамд өмнө нь оролцож байсан уу. Энэ жилийн баяр наадам ямар болж байна гэж харж байна вэ?
-Би өмнө Даншиг наадамд морь унаж, оролцож байсан. Харин энэ жилийн тухайд хурдан хүлгээ уяж, оролцуулж байна. Энэ жилийн наадам их сайхан болж байна. Миний хувьд уясан морь маань түрүү авсан болоод ч тэр үү их сайхан наадлаа. Хязаалан насны 44 морь уралдсанаас уясан морь маань давхар уяагаар оролцож түрүүнд орж ирлээ. Энэ хүлэг маань Налайх дүүрэгт болсон Төвийн бүсийн уралдаанд мөн түрүүлсэн. Энэ жил сайхан уралдаж байна.

-Залуу уяач юм билээ. Морь уяхын хажуугаар сурдаг уу?
-Тиймээ. Морь уяж эхлээд хоёр жил болж байгаа. Өмнө нь бол туслах уяачаар ажиллаж байсан. Одоо харин бие даан уях гэж хичээж байгаа. Багаасаа морь унах дуртай байсан. Тэгээд уяах сонирхолтой болсон доо. Улсын наадамд долоон настайгаасаа морь унаж эхлээд 15 нас хүрээд хасагдсан. Түүнээс хойш туслах уяачаар ажиллаж, 2019 оноос хойш үндсэн уяачаар ажиллаж байна. Одоо бол Г.Буянтогтох ахаасаа л их зүйлийг сурч байна.
Бидэнд морь хэрхэн унах, уях талаар үлгэрлэж, мөн дагуулан зааж өгсөн хүн бол Г.Буянтогтох ах. Ах шигээ уяач болохыг хичээдэг.
- Аав нь морь уядаг уу. Анхлан дагуулж, моринд дурлуулсан хүн аав нь болов уу?
-Та уяачийнхаа амжилтаас бидэнтэй хуваалцаж болох уу?
-Уясан морь маань улсад түрүүлж, айрагдсан. Мөн бүсийн наадамд түрүүлж,тав айрагдсан амжилт бий.
.jpg)
-Та энэ жил хязаалан насанд морио уяхдаа юун дээр анхаарсан бэ?
-Энэ жил морио уяхдаа хоолон дээр нь их анхаарсан. Түүнчлэн манлай уяач Буянтогтох ахаасаа мэдэхгүй, чадахгүй олон зүйл дээрээ зөвлөгөө авсан. Морины уралдаанд урьд шөнийн морины идсэн хоол их чухал байдаг. Ихэнх залуу уяачид морины хоолон дээр алдаад байх шиг харагдсан. Тухайлбал, морио идшээ их идэж байвал идэх цагийг нь багасгана. Хэрэв идшээ тамшаалаад бага идээд байвал идэх цагийг нь ихэсгэх гэх мэтээр мориныхоо хооллолтыг харж байгаад анхаарах хэрэгтэй.
-Морь уяхад юуг анхаарах нь чухал байдаг бол. Хэдийгээр суралцаж байгаа залуу уяач ч гэлээ тодорхой мэдлэг суусан байх гэж бодож байна?
-Морь уяхад, морины эмчилгээ хамгийн чухал. Наадам дуусахаар намар морьны эмчилгээг хийлгэдэг. Арваннэгдүгээр сарын 10-наас морины эдэлгээ эхэлдэг. Ер нь жилийн дөрвөн улиралд байнгын арчилгаа, тордолгоотой байдаг. Морь уяхад жолооч, тогооч, туслах уяач, унаач хүүхэд гээд баг ажиллана шүү дээ. Багийн гишүүний оролцоо бүр чухал үүрэгтэй санагддаг. Нөгөө талаар морь уяхад хүнд хэцүү зүйл цөөнгүй гардаг. Гэхдээ ах нар маань зааж, зөвлөөд, тусалдаг болохоор санаа зовох зүйл бага байдаг.
-Түрүү авсан хязаалангаа уяхдаа юун дээр анхаарсан бэ?
-Хязаалан мориныхоо хооллолтод түлхүү анхаарсан. Уралдаанд оролцох гэж байгаа моринд өмнөх шөнийх нь идсэн хоол чухал байдаг. Ихэнх залуу уяачид мориныхоо хоол ундыг зөв тохируулан өгөхөд алдаад байх шиг санагддаг. Тухайлбал, морио идшээ их идэж байвал цагийг нь багасгах, хэрвээ тамшаалаад бага идээд ирвэл идэх цагийг нь ихэсгэх зэргээр мориныхоо хооллолтод анхаарах хэрэгтэй санагддаг.
-Залуу уяачийн хувьд морины уралдаанд шударга бус зүйл хэр байна гэж хардаг вэ?
-Сүүлийн жилүүдэд морины сэрвээ хэмжиж уралдаад байгаа. Энэ нь хүний гар оролцдог болохоор будилаантай юм шиг санагддаг. Зарим уралдаанд нэг миллиметрээр морь хасагдах нь харамсалтай байдаг. Улсын наадамд морь уралдуулахад тухайн уяачаас бүтэн жилийн хөдөлмөр шаарддаг. Тэгээд бүтэн жилийн хөдөлмөрөө зарим хүний хариуцлагагүй үйлдлээс болж үгүй болгоно гэдэг харамсалтай зүйл.
-Уяач болохоор эргэлт, буцалтгүй шийдсэн гэсэн. Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаад яриагаа өндөрлөх үү?
-Би улсын наадамд том цолтой уяач болохыг мөрөөддөг. Тиймээс цаашдаа амжилтаа ахиулахын тулд улам их хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Г.Хэрлэн
| ДАНШИГ НААДМЫН ХЯЗААЛАН НАСНЫ ТҮРҮҮ МОРИНЫ УЯАЧ Г.ОТГОНПУНЦАГ: МОРИНООСОО ХОЛДОЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР СУРГУУЛИАСАА ГАРСАН |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |