Монгол Улс ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Үүнтэй холбоотойгоор ходоод хорт хавдар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн мэс заслын эмч М.Чинзоригтой ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад ходоодны хорт хавдрыг хамгийн энгийнээр тайлбарлахаас ярилцлагаа эхлэх үү?
-Сайн байна уу. Эсийн зохион байгуулалтгүй хэвийн бус ургалтыг хорт хавдар гэж нэрлэдэг. Ходоодны дотор талын салстын өөрчлөлтөөс болж хэвийн бус ургалт явагдаж хорт хавдар үүсдэг. Ходоод нь дөрвөн давхаргатай эрхтэн юм. Ходоодны хамгийн дотор талын давхаргаас хорт хавдар бий болдог.
-Хорт хавдар хэрхэн бий болдог юм бэ?
-Хорт хавдар нь богино хугацаанд шууд бий болдоггүй. Харин тодорхой хэмжээний өөрчлөлтөөс болоод үүсдэг. Тухайлбал, тэр өөрчлөлт нь үрэвсэл, шархлаа, сорвижилт, эдгэрэлт, хатангиршил гээд олон жилийн хугацаанд үргэлжлэх юм бол хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
--Монгол Улсын хувьд ходоодны хорт хавдрын өвчлөл болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлдэг гэсэн судалгааны тайлан гарсан. Энэ төрлийн өвчний өвчлөл манай оронд өндөр байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Монгол Улсад жилд 6200 гаруй хүн хорт хавдартай гэж оношлуулдаг. Үүний 17.2 хувийг ходоодны хавдрын өвчлөл эзэлдэг. 100 мянган хүн амд ноогдох өвчлөлийн болон нас баралтын стандартын түвшнээр Монгол Улс тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрыг үүсгэх эрсдэлт хүчин зүйл олон бий. Нэн түрүүний асуудал бол хеликобактер юм. ДЭМБ 1998 онд хеликобактер нь ходоодны хорт хавдар үүсгэгч хүчин зүйл гэж тодорхойлсон. Монголчуудын 80 гаруй хувь нь хеликобактертай байгааг АШУҮИС-ийн Оюунчимэг багшийн судалгаагаар гарсан. Таван хүн тутмын дөрөв нь хеликобактерийн халдвартай байна гэсэн үг. Хеликобактер нь амны шүлс, салстаар дамждаг халдвар. Жишээлбэл, эцэг эхчүүд хүүхдэдээ хоолыг нь амандаа хийж бүлээсгэж байгаад өгдөг. Монголчуудын эрүүл ахуйн боловсрол тун бага байдаг. Хеликобактертай 87 хүн тутмын нэг нь ходоодны хавдраар өвчилдөг гэсэн баримт бий.
-Сүүлийн жилүүдэд хорт хавдар хүний амьдралын буруу хэвшлээс болж нэмэгдэж байна гэх юм билээ. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Ходоодны хорт хавдар үүсгэдэг томоохон хүчин зүйлийн нэг бол буруу амьдралын хэв маяг юм. Үүнд архи, тамхины хэрэглээ, буруу хооллолтын хэвшил, хөдөлгөөний дутагдал, стресс орж байна. Манай улсад хоёр эрэгтэй тутмын нэг, дөрвөн эмэгтэй тутмын нэг нь шууд болон дам байдлаар тамхи татдаг. Мөн нэг эрэгтэй хүн жилд 10 литр архи ууж байна гэсэн судалгаа байна. Гэтэл нэг удаагийн архины хэрэглээний стандарт 30 гр байдаг. Түүнчлэн буруу хооллолтын хэвшилд олон удаа гадуур хооллох, унтахаасаа өмнө хооллох болон гоймон , шарж хуурсан хоол идэх болон гурил, давс, гоймон, өөх тостой мах, давс, амтлагчийг тохиромжтой хэмжээнээс хэтрүүлэх нь ходоодны хавдраар өвчлөх эрсдэлийг ихэсгэдэг. Мөн сүүлийн жилүүдэд стрессээс болсон ходоодны шарх, цоорол бий болж байгаа нь ирээдүйд ходоодны хорт хавдар үүсгэх шалтгаан болж байна. Үүнээс гадна удамшлын хүчин зүйл нөлөөлж бас болдог.

-Хэрвээ ходоодны хорт хавдраар өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-- Ходоодны үрэвсэлт өвчний үед аюулхай орчим өвдөх, амнаас эвгүй үнэр гарах, цээж гашуу оргих зэрэг зовуурь илэрнэ. Харин ходоодны хорт хавдрын эхний хоёр үе шатанд ямар ч шинж тэмдэг байдаггүй. Гурав, дөрөвдүгээр үе шатанд орвол шинж тэмдгүүд илэрдэг. Ходоодны орчим эвгүй оргих, заримдаа өвдөлт мэдрэгдэх, хоол шингэхгүй болох, шалтгаангүйгээр турж эцэх, цус багадах, зарим тохиолдолд хоол орохоо болих, гороож тээглэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Ходоодны хорт хавдраар 40-өөс дээш насны хүмүүс өвчилж байгаа юм шиг харагддаг. Хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн хэдэн хувийг 40-өөс дээш насныхан эзэлдэг вэ?
-Нийт хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн 70-80 хувь 40-өөс дээш насныхан байна. Хорт хавдар насны өвчин гэж нэрлэгддэг. Учир нь нас ахих тусмаа хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг. Залуу үеийнхэн ходоодны хорт хавдраар өвчилж байгаа нь удамшлын шинжтэй эсвэл ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр үүсдэг.
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой
-Та манай уншигчдад хорт хавдраар өвчилсөн үед ямар эмчилгээ хийдэг талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Ходоодны хорт хавдрын гол эмчилгээ бол мэс заслын эмчилгээ юм. Эрт үедээ оношлогдсон тохиолдолд уян дурангаар салст хуулах эмчилгээ хийдэг. Харин манай улсын хувьд 80 гаруй хожуу оношлогддог. Иймээс хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт маш өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог.
-Тэгвэл бид ходоодны хорт хавраас урьдчилан сэргийлэхийн тулд хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдрыг илрүүлдэг арга бол ходоодны дуран. Улсын хэмжээнд бүх 21 аймаг, дүүрэг, клиникийн эмнэлгүүдэд дурангийн кабинет байгаа. Тийм учраас цааргалалгүй очиж ходоодоо дурандуулж байх хэрэгтэй. 40 наснаас дээш хүмүүс жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэж байх ёстой. Ер нь 40 гэлтгүй бүх насныхан ходоодоо дурандуулж, оношилгоонд хамрагдаж байх хэрэгтэй. Хэрэв эрт үед нь илрүүлбэл, нэгдүгээрт амь нас аврагдах магадлал маш өндөр. Хоёрдугаарт, эдийн засгийн хэмнэлттэй. Мөн зөв амьдралын хэв маягтай болох хэрэгтэй.
.jpg)
-Таны хувьд ходоодны хорт хавдрын мэс заслын эмчийн хувьд сайхан болон хүндрэлтэй тал нь юу вэ?
-Эмч хүнд ямар ч тогтсон цагийн хуваарь байдаггүй. Бид нар хүнд нөхцөлд эрдэнэт хүний амь насыг аврах гэж хичээдэг. Хожуу шатандаа оношлогдсон хүмүүст эмчлэгдэх боломжгүй гэж хэлэх хамгийн хэцүү байдаг. Харин эрт үед нь илрүүлж, эмчлэгдэх боломжтой гэж хэлэх үедээ их баярладаг. Эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд “Баярлалаа” гэж хэлэх ч юм уу, жаахан урам өгөхөд л бид баярладаг.
-Ярилцсанд баярлалаа. Төгсгөлд нь, уншигдад хандаж зөвлөгөө хэлэхгүй юү?
-Монголчуудад өвчний эмчилгээг нь хийлгээд хаячихдаг муу зуршил байдаг. Эмчилгээ хийлгэсэн л бол хэсэг хугацааны дараа давтан үзлэгт орж эмчилгээнийхээ үр дүнг үзэж байгаарай. Эмч хүнд итгэхээс илүү өөрийнхөө биеийг хайрладаг байгаарай.
Г.Хэрлэн
| Мэс заслын эмч М.ЧИНЗОРИГ: Монголчуудын амьдралын буруу хэв маяг нь хорт хавдрыг өдөөгч болж байна |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |