-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу, Намайг Эрдэнэжаргалын Гүнхүслэн гэдэг. Монгол Улсын СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан. Мөн “Ахандүүс” прадокшины гишүүн.
-СУИС-д ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
-СУИС-ийн харьяа "Бадмаараг" ахлах сургуульд хөгжимт театрын мэргэжлээр сурч төгсөөд, одоо ч мөн энэ мэргэжлээрээ үргэлжүүлэн сурч байна.
-Бага насаа хаана, хэрхэн өнгөрөөж байв, Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болъё гэж мөрөөддөг байсан бэ?
-Би Эрдэнэт хотод төрсөн. Улаанбаатар хотод өссөн. Анхнаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан болохоор энэ зорилгодоо үнэнч байж, одоо ч суралцсаар л байна. Мөн хөл бөмбөг тоглох дуртай, түүндээ маш сонирхолтой байлаа. Бага байхаасаа эерэг, хөгжилтэй байхыг илүүд үздэг байсан. Тэр үзэл бодлоороо өдийг хүртэл явсан минь энэ хүртэл явахад нөлөөлсөн байх л даа.
-Гэр бүлийнхэн нь юу гэж захидаг вэ. Хамгийн сайнаараа дэмждэг байх?
-Гэр бүлийнхэн маань бүх зүйл дээр үргэлж дэмждэг учир би бууж өгөлгүй хамгийн сайнаараа хичээж байгаа. Анх энэ бүхнийг мэдээж сайхнаар хүлээж авсан. Надтай үргэлж л хамт байдаг болохоор би өдий зэрэгтэй яваа гэж боддог.
-“Ахандүүс” прадокшин анх хэрхэн үүсэж байв. Эхлэлээс нь л гишүүн болж байв уу?
-Анх хоёр жилийн өмнө анх болохгүйгээс нь болох хүртэл хийж бүтээе, олон нийтэд хэлэх гэсэн санаагаараа сайн сайхныг түгээхийн төлөө эхэлсэн. Манай “Ахандүүс” нэр нь “Ах” “Анд” “Дүүс” гэсэн гурван үгний нийлмэл утга учиртай. Мэдээж хэрэг, эхлээд л шууд хүмүүсээс хандалт авч, сайхан сэтгэгдэл төрүүлээгүй. Их цаг хугацаа шаардсан. Хамгийн гол нь тууштай, мэдрэмжтэй ажиллахыг л зорьж байсан. Контентын маань зорилго дан ганц хөгжилтэй байдлаасаа бус хүнд, хэлэх гэсэн эерэг санаа сэдлүүдийг давхар агуулж, нийгэмд тулгамдаж буй асуудлыг илэрхийлэх байсан л даа. Бүрэлдэхүүний хувьд гурван эрэгтэй болон нэг эмэгтэй найзтайгаа эхэлсэн.

-Хугацаа их шаардсан гэсэн дээ. Тэр болгонд багагүй хүндрэл тулгарсан болов уу?
-Коронавирус дэгдээд бид түр завсарласан. Багагүй хугацаанд хүмүүсээс олон шүүмжлэл хүлээж, шантрах үе байсан. Гэсэн хэдий ч нөгөө талд нь биднийг дэмжиж байсан хүмүүс ч байсан болохоор давж гарч чадсан. Тиймээс бидэнд тэгж их найдаж, урам зориг өгсөн хүмүүс болон гэр бүлийнхээ итгэлийг алдахгүйг хичээж улам урагшлахаар шийдсэн. Бидэнд нэгдмэл нэг зорилго байгаа учраас шантрах үеийг үл тоодог.
-Хүнд цаг үеийг даван гарсны дараа амжилтад хүрэхэд юу мэдрэгдэж байсан бэ?
-Контентоороо хүмүүсээс хандалт авч эхлэх мөч бол маш сайхан байсан шүү. Хандалт дагаад хариуцлага ирж байгаа болохоор бидэнд итгэж байгаа хүмүүсдээ илүү их чанартай санаа болон эерэг зүйлсийг түгээхийг зорьсон. Олонд танигдах тусам биеэ тоохгүй, хүн чанараа гээхгүй, муу муухай бодол агуулахгүй байвал болно доо. Үүнийгээ ч улам хэрэгжүүлж, байнга өөртөө сануулж байдаг.
-Таны "Шартай" гэх нэртэй контент хамгийн олон хүнд хүрч байлаа. Анх хэрхэн "Шартай" контентоо хийхээр болсон бэ?
-Тэр контентоороо олон хүнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Тухайн үеийн мэдрэмжээ тултал нь ил гаргаж, бага зэрэг өөрийхөөрөө маазарсан. Тэгээд л дараа нь хандалт өндөр авсан байснаа хараад гайхаж балмагдах, баярлах зэрэгцэж байсан даа. Хамгийн олон хандалт авсан контентоос гэвэл “Дөлгөөн нуурын хөвөө” “Баяртай” “Шартай” гэх зэрэг олон контент дурдаж болно. Үзэгч, олон нийт дээр дурдсан контентуудаар манайхыг андахгүй. “Шартай” гэх цуврал бичлэгээрээ гаргасан миний сэтгэл хөдлөл надад хааяа л гарч ирдэг дээ. Тухайн үед бүрэн, дүүрэн өөрийхөөрөө байж чадсан. Тиймдээ ч олон хүний анхаарлыг татаж, хандалт их авсан байх гэж боддог.
-Шинэ бүтээлээ төлөвлөсөн үү. Нууц биш бол манай уншигчидтай хуваалцаач?
-Одоогоор “Армата” продакшны ах нартайгаа хамтран ээлжит шинэхэн киногоороо үзэгчидтэйгээ уулзах гээд бэлтгэлдээ орсон. Маш сайхан уран бүтээл болж, үзэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Биднийг дэмжинэ гэдэгт ч бас найдаж байна.
-“Ахандүүс”-ийн богино хэмжээний бичлэгүүд ихэвчлэн хөгжилтэй, эерэг байдаг шүү дээ. Зохиолыг нь хэрхэн бичиж байна вэ?
-Богино хэмжээний контентуудын зохиолыг бид хоорондоо ярилцаж байгаад гаргадаг. Маазарсан, хөгжилтэй бичлэгүүд дээр санаа нийлдэг болохоор тэр дороо л дүрсждэг. Ер нь хамтын санаачилгын үр дүнд сайн контент бий болно. Манай гишүүд нэгэнтэйгээ муудалцаж ч үзээгүй. Тийм зүйл огт болдоггүй болохоор төлөвлөсөн ажил амархан бүтдэг. Дээрээс нь гурвуулаа нэг ангид сурдаг болохоор бүр ч сайхан байдаг.

-Танд юу эрч хүч, урам зориг төрүүлдэг вэ?
-Сүүлд нэг хүнээс “Хамгийн дуртай уран бүтээлч минь шүү, амжилт хүсье” гэсэн захидал ирсэн байсан нь маш сайхан мэдрэмж төрүүлж, урам өгсөн. Ийм л хүмүүс бидэнтэй үргэлж хамт байдаг болохоор уран бүтээл маань илүү чанартай, сайн болдог. Цаашид ирээдүйд улам их хичээх болно. Төлөвлөсөн олон зүйл байгаа ч үүнийгээ хэлэхгүйгээр үгээрээ биш үйлдлээрээ заавал харуулна.
-Нэг үеийнхнийхээ талаар ямар бодолтой явдаг юм бэ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарлах байх?
-Манай үеийн залуус гэлтгүй бүгд л маш хөдөлмөрч, эрдэм боловсролтой мундаг болсон байгаа харагддаг. Тэднээсээ сурч мэдэх, авах зүйл их бий. Харин газар болгонд “Атаман” гэх ёс зүйгүй үзэл бодол байдаг. Хүмүүс ийм байдлаасаа салаад ирээдүйдээ хөдөлмөрлөж, сайн сайханд тэмүүлэх ёстой шүү. Хүн бүр сайхан амьдрахын тулд зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Миний энэ хэлэх гээд байгаа зүйлээс авах гээхийн ухаанаар хандах байх гэж найдаж байна. Амьдралд олон боломж гарч ирэх учраас, шантрахгүй байхыг бодоорой. Ярьдаг биш бүтээдэг нэгэн байхыг чухалчлаарай гэж хэлмээр байдаг.
- Өөрийн үг, үйлдлээр нийгэмд юуг ойлгуулж, хүргэхийг зорьдог юм бэ?
-Монголд өдөр болгон л сөрөг зүйл болж хүмүүс бухимдалтай байх нь их болсон. Тийм учраас бүгдийг нь өөрчилж, үргэлж аз жаргалтай, инээмсэглэл дүүрэн байлгахын тулд илүү их ажиллахыг хүсдэг. Түүнийгээ заавал харуулах болно.

| Э.ГҮНХҮСЛЭН: ОЛОН НИЙТЭД ТАНИГДАХ ТУСАМ ДАРУУ БАЙЖ, САЙН САЙХНЫГ БҮТЭЭНЭ ГЭЖ БОДДОГ |
|
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |