-Сайн байна уу. Тайвань болон Хятад Улсын хооронд дайн болно гэсэн мэдээлэл цахим очинд түгээд байгаа шүү дээ. Тэгвэл одоо Тайвань Улсад байдал ямар байгаа вэ?
-Одоохондоо хоёр улс дайн хийх талаар Тайвань мэдээлэл хийгээгүй байгаа. Мөн Тайвань Улсын иргэдийн дунд дайн болох талаар мэдээгүй хүмүүс байна. Харин зарим нь “Тийм мэдээлэл байсан, гэхдээ одоохондоо дайн болохгүй” гэж ярилцацгааж байна. Тайванийн телевиз болон мэдээллийн сайтуудад “Дайн болно” гэсэн мэдээлэл огт байхгүй байгаа учраас найзуудтайгаа нөхцөл байдлыг ажиглаж байгаа.
-Тайвань Улс дайны бэлтгэлээ хангаж байна гэсэн мэдээлэл байсан. Бэлдэж эхэлсэн үү?
-Ер нь намайг 2018 онд Тайвань Улсад ирэхэд л дайны бэлтгэлтэй байсан. Одоо шинэ зүйл нэмэгдсэн нь зарим газруудад хорогдох байрны байршлыг зааж өгч байгаа. Өөрөөр сүр болгож, чухалчилж авч үзээгүй байгаа.
-Хоёр улсын хооронд дайн болж магадгүй гэсэн яриа хэзээнээс гарч эхэлсэн бэ?
-Миний хувьд дайн болно гэсэн мэдээллийн хамгийн анх Монгол Улсын мэдээллийн сайт, цахим орчноос уншиж, мэдсэн.
-Монгол Улсаас Тайваньд ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй холбоо барьж, мэдэгдэл хийсэн үү?
-Монгол Улсаас энд байгаа иргэдэд дайн болбол яах талаар мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ Тайпэй хот дахь Монгол Улсын төлөөлөгчийн газраас Тайваньд суралцдаг, ажиллаж амьдардаг иргэдийнхээ бүртгэлийг судалгаа хэлбэрээр авч байгаа.
.jpg)
-Та тухайн бүртгэлд хамрагдаж амжсан уу?
-Бүртгүүлсэн, ер нь миний таньдаг хүмүүсийн ихэнх нь бүртгүүлсэн байгаа.
-Хэрэв хоёр улсын хооронд дайны байдал үүсвэр та яах вэ?
-Миний хувьд хэрэв дайн эхэлбэл дэлхийн гуравдугаар дайн болж магадгүй гэсэн айдастай байгаа. Тиймээс хэрэв үнэхээр тийм харамсалтай үйл явдал болбол эх орон руугаа буцна гээн төлөвлөгөөтэй байгаа.
-Дайн болж магадгүй гэсэн мэдээллийн дараа гэр бүлтэйгээ холбогдсон уу?
-Гэр бүлтэйгээ холболдож ярьсан. Тайваньд ямар байдалтай байгаа талаар асууж байсан. Байдал ямар байгаа талаар үнэн, бодит мэдээллийг өгсөн.
-Тайваньд суралцаж байгаа залуус дайны мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-Манайхан ер нь их тайван хүлээн авч байгаа. Тэгээд байдал буруугаар эргэвэл нутаг буцах талаар ярьсан хүмүүс цөөнгүй байна.
-Бусад улсын оюутнууд дайны талаарх мэдээнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хичээл амарчихсан гадаад оюутнуудтайгаа холбоогүй байгаа учраас тэд ямар байр суурьтай, улс нь ямар арга хэмжээ авч байгааг сайн мэдэхгүй байна.
-Тайвань Улсаас гадаад улсын иргэдийн байрлах аюулгүй байр болон дайн болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өгсөн үү?
-Одоогоор энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа.
-Таны хувьд Тайвань Улсад хэдэн жил амьдарч байгаа вэ. Ер нь гадаад иргэд суралцаж амьдрахад хэр тохиромжтой улс гэж боддог вэ?
-Тайвань Улсын Тайжун хотод их сургуульд суралцаад дөрвөн жил болж байна. Бусад улстай харьцуулж бодож, судлаагүй учраас ялгааг нь сайн хэлж мэдэхгүй байна.
-Нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| ТАЙВАНЬ УЛСАД СУРАЛЦДАГ МОНГОЛ ОЮУТАН И.БҮЖИНЛХАМ: ТАЙВАНЬ УЛСАД БАЙДАЛ МАШ ТАЙВАН БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |