-Сайн байна уу.Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Сангидоржийн Байгалмаа гэдэг. Харшил, дотрын эмч, эрүүл мэндийн салбарт 18 жил ажиллаж байна. Харшлын эмчээр зургаан жил ажиллаж байна.
-Монгол Улсад байгаа харшилтай хүмүүс ихэвчлэн ямар төрлийн харшилтай байдаг вэ?
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхийдөө одоо хүмүүсийн харшил хамгийн ихээр хөдөлдөг үе шүү дээ. Одоогийн байдлаар манай эмнэлэгт арьсны харшил, амьсгалын харшилтай хүмүүс ихэвчлэн хандаж байна. Амьсгалын харшил гэдэг нь харшлын гаралтай астма болон харшлын ринит зэрэг ордог.
-Харшилтай болоход нөлөөлдөг зүйл гэж бий юү?
-Хүний удамшил мөн өдөр тутмын амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн онцлог, эрүүл хооллолттой эсэх, химийн бодис, угаалгын нутаг зэрэгт мэдрэг байдаг эсэх, ээжүүдэд жирэмсний тээлтийн явц хожуу болон эрт үеийн хордлоготой байсан эсэх, хүүхэд багаасаа амьсгалын замын вирусийн халдвар ханиад томуугаар багадаа хэрхэн өвдөж байсан гэх мэт маш олон нөлөөлөх хүчин зүйл байдаг.
-Хүн харшилтай болж байгаагаа хэрхэн мэдэх вэ. Нийтлэг шинж тэмдэг байгаа юу?
-Хамар битүүрэх, нүд загатнах, усан нус гоожих, найтаалгах зэрэг зовуурь зуны саруудад ургамлын тоосны дэгдэлтийн үед илэрдэг. Энэ бол амьсгалын харшлын эхний шинж тэмдэг. Одоо Наймдугаар сард хөл газрын ургамлын буюу шарилж агаарт тоосоо гөвдөг оргил үе нь явагдаж байгаа. Хамгийн их агаарт тоосоо гөвдөг үе нь долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилдэг. Есдүгээр сар гэхэд ургамал хатаж хүмүүсийн харшлын шинж тэмдэг намждаг. Мөн V,VI,VII дугаар саруудад харшил нь нь хөдөлдөг хүмүүс модлог ургамлын болон үетэн ургамлын харшилтай хүмүүс байдаг.
-Хүмүүс харшлыг төрөлхийн эсвэл амьдралын хэвшлээс болж үүсдэг гэдэг шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Харшил ер нь удамшдаг атопийн суурьтай өвчин гэж эрдэмтэд ярьдаг. Тухайн харшилтай хүүхдийн эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 25 хувьтай байдаг. Харин эцэг эх нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай төрөх магадлалтай 50 хувьтай байдаг.
-Бага насны хүүхдүүд харшлаас болж ирдэг үү?
-Харамсалтай нь харшлаас болоод эмнэлэгт ханддаг бага насны хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
-Харшлаа эдгээх гэсэн хүмүүс дам яриа болон уламжлалт эмчилгээ их хийлгэдэг юм билээ. Өөрт тохиороогүй эмчилгээ хийснээс болж харшлаа улам хүндрүүлсэн тохиолдол гарч байв уу?
- Энэ асуултад нэг жишээ авъя сүүлийн үед хүмүүс “Аргал, хомоол шатааж утаагаар нь утаж харшлыг эмчилнэ” гэдэг ямар ч үндэсгүй ташаа ойлголтоор өөрсдийгөө улам хорлоод байгаа. Цахим орчинд цацагдсан хуурамч мэдээлэл, зан үйлийг дуурайж аргалын утаагаар амьсгалах нь амьсгалын зам гуурсан хоолойн салстыг хэт цочроож шинж тэмдгийг улам хүндрүүлдэг. Хэрэв олон дахин аргал, хомоолоор утаад байвал хамрын салстыг гэмтээж улмаар хамрын харшлыг улам хүндрүүлж астма үүсэх аюултай байдаг.

-Харшилтай хүн дур мэдэн эмчилгээ хийхдээ ихэвчлэн ямар төрлийн эмчилгэ хийсэн байдаг вэ?
-Ихэвчлэн харшлын шинж тэмдгийг түргэн намдаах зорилгоор гормон эмчилгээг өндөр тунгаар тариулсан байдаг. Харшилтай хүмүүсийн группээс ч юм уу найз нөхөд, хэн нэгэн хүний зөвлөсний дагуу эмчилгээ хийсэн байдаг. Мөн сүлжээний бүтээгдэхүүн их хэрэглэсэн ирдэг.
-Харшилтай хүмүүс ихэвчлэн хамрын дусаагуурыг байнга хэрэглэдэг шүү дээ. Энэ эмчилгээнд сөрөг нөлөө байдаг уу?
-Хэрэв харшлын риниттэй өвчтөний харшил нь сэдэрч хөдөлсөн тохиолдолд хамрын дусаалга эмчийн заавраар тодорхой хугацаанд хэрэглэх заалттай байдаг. Харин зарим эмийн бэлдмэлд хэнэггүй ханддаг зарим иргэд дур мэдэн байнга хамрын цацлага, дусаагуур хэрэглэх талтай байдаг. Энэ нь гаж нөлөөтэй цаашилбал чих хамар хоолойн өвчлөл үүсгэх эрсдэлтэй.
-Харшлаа эдгээх гэж өөрт тохирохгүй эмчилгээ хийлгээд улам харшлаа хүндрүүлсэн тохиолдол байдаг уу?
-Тийм тохиолдол цөөнгүй гардаг. Зарим хүмүүс дур мэдэж удаан хугацаагаар өөрсдийгөө эмчлэх гэж үздэг. Ингээд харшлаа улам хүндрүүлсний дараа эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэх тохиолдол гардаг.
-Иргэд нэг л харшилтай болсон бол насан туршийн өвчин хэмээн ярьдаг шүү дээ. Харшлыг бүрэн эмчлэх боломж байдаг болов уу?
- Ямар нэгэн гаднын бодисын эсрэг хүний бие махбодын дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил гэдэг. Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай мөн газар зүйн байршлаас хамааран иргэд ургамлын тоосны харшил, тэр дундаа шарилжны харшилтай байдаг. Жишээ нь шарилжны харшилтай өвчтөнд жил бүр дөрөвдүгээр сарын 5-наас шарилжны харшлаас сэргийлэх өвөрмөц аллерген цацлага, тарилга, хэлэн дор уусгаж уудаг эм хэрэглэдэг. Энэ эмчилгээ нь дархлаа тогтоох эмчилгээ юм. Ингэж 3-5 жилийн хугацаанд тасралтгүй хийлгэвэл шарилжны харшил эмчлэгдэх боломжтой бөгөөд харшлын гаралтай астма өвчин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Яг энэ жишээтэй адилхан улирлын бус гэрийн тоос, хачиг, муур, амьтны үсний харшилтай иргэд эмнэлэгт хандаж онош тодруулаад тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Үүний дараа өвчний намжмал үед нь дархлаа эмчилгээг хийлгэнэ. Монгол Улсын эрдэмтэд ургамлын тоосны харшлын өвөрмөц дархлаа эмчилгээг хийдэг болоод олон жил болж байна. Удахгүй дэлхийн бусад орнуудтай мөр зэрэгцэн алхаж монгол хүнд таарсан эдийн засагт хэмнэлттэй харшлын эмчилгээ гаргана гэж найдаж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| С.БАЙГАЛМАА: ХАРШЛЫГ ДУР МЭДЭЖ ЭМЧЛЭХ НЬ УЛАМ ХҮНДРЭХ ШАЛТГААН БОЛДОГ |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |