Сайхан наадаж байна уу? Танд ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын мэндийг уншигчдынхаа өмнөөс хүргэе. Сайхан наадаж байна уу?
- Баярлалаа. Нийт монголчууддаа Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын мэнд өргөн дэвшүүлье. Намайг Ганбатын Алтансүх гэдэг Монгол Улсын морь бариач хүн. Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Цар тахлын улмаас хоёр жил наадам хийсэнгүй.
Төр, улсынхаа баяр наадам хэдэн жил бариачийн хүндэт ажлын хийж гүйцэтгэж байна вэ?
-Би зургаан жил барианы зурхай дээр морь барьж байна. Улсын баяр наадамд морь барина гэдэг хүн болгон олоод байдаггүй боломж. Тиймээс ихэд бэлгэшээж, дотроо баярлаж явдаг. Тэр дундаа айргийн тавд хурдалсан хүлгүүдийг тосож аваад хүндэтгэлийн хашаа руу хөтлөөд явахад цаанаасаа л хийморь сэргэдэг дээ. Морь барина гэдэг ховор тохиолдол. Монгол хүн болж төрсний минь нэг бахархал даа.
Монгол эр хүний болж төрсний нэг бахархал болж төрийн наадамд хурдан хүлгүүдийн алтан жолоог атгаж барианд оруулж буй минь юм
-Морь бариачаас гадна ямар ажил мэргэжилтэй вэ?
-Би төрийн албан хаагчийн ажил хөдөлмөр эрхэлдэг. Хилийн цэргийн 0151 дүгээр ангид ажилладаг холбооны инженер мэргэжилтэй.
-Хурдан хүлэг морьд барианы зурхай руу тоос манаруулан давхиж ирж байх мөчид танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Монгол эр хүний болж төрсний нэг бахархал болж төрийн наадамд хурдан хүлгүүдийн алтан жолоог атгаж барианд оруулж буй минь юм. Барианы зурхайд магнайдаа тоосгүй хурдан ирж байгаа хурдан хүлгийг хараад самсаа шархирахгүй байхын аргаггүй. Тэр ч утгаараа хийморь сэргэж, самсаа шархирдаг. Морьд барианд дөхөх тусам догдолж, гайхалтай мэдрэмж төрдөг дөө. Тийм ч болохоор жил бүр тасралтгүй хурдан морь барьдаг гэж хэлж болно.

Зургаан жил улсын наадамд морь барихдаа хаанахын ямар, ямар хурдан хүлгүүдийг зурхайгаас тосож авч байсан вэ?
-Энэ хугацаанд олон сайхан алдар цуутай хүлгүүдийг барьж барианы зурхайд оруулсан. Сүхбаатар аймгийн Буйр гэдэг хүний адуунаас гаралтай Хөвсгөлийн Болдбаатар гэдэг хүний Халиун азаргыг барьж байлаа. Яриад монгол орны өнцөг булан бүрээс ирсэн хурдан хүлгүүдийн ихэнхийг барьсан болов уу.
Тэгэхээр хурдан хүлэг нь түрүүлсэн уяач, унасан морь нь магнайлсан хүүхдийн баярлаж байгааг олон харсан байх. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Тиймээ, тэгэлгүй яах вэ. Хурдан хүлгээ айрагдуулсан гэлтгүй морь унаж уралдсан хүүхэд бүр дотроо маш их баярлаж байдаг. Унаач хүүхдүүд л хамгийн гайхалтай мэдрэмж, сэтгэгдлийг хамгийн түрүүнд авч догдолдог. Тэр хүүхдүүдийг харахаар өөрийн эрхгүй хайр төрнө шүү дээ. Үгээр хэлэхийн аргагүй гайхалтай зүйл. Тэр дундаа бяцхан хүүхдүүдийн баярлаж байгааг хуваалцана гэдэг шинээр ном уншихтай адил мэдрэмж төрүүлж байдаг л даа. Харин хурдан хүлгээ төрийн наадамд айрагдуулна гэдэг уяач хүний олон жилийн хүч хөдөлмөр байдаг. Тийм болохоор хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд баярлаж байгаа уяачдыг хараад үнэхээр бахардаг. Манай аав, ах, дүү нар уяач болохоор ямар их хүч, хөдөлмөр гардгийг би сайн мэднэ. Уяачид өвлөөс л морио барьж аваад төрийн наадамдаа бэлтгэдэг. Тийм болохоор уяач хүний их хүндэтгэж, унаач хүүхдийг зүрх сэтгэлээсээ хайрладаг.
-Хүй долоон худгийн дэнж дээр зургаан жил морь барихдаа юуг илүү мэдэрч ойлгосон бэ. Наадамчдыг хараад монгол наадмаар хэр бахархдаг вэ?
-“Олны ам ортой” гэдэг ер нь л үнэн шүү. Наадамчин олны дундуур явж байхад “Тэр аймгийн, тэр уяачийн морь түрүүлнэ дээ” гэх яриа сонсогддог. Заавал түрүүлдэггүй юм аа гэхэд айргийн тавд ер нь л орно шүү дээ. Энэ дэнж дээр уяач бүхэн л морио айрагдуулах гэж ирж байгаа. Хурдан морь унаж байгаа хүүхэд нэг болтугай морины урд давхин ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байдаг. Нар, салхи, бороотой өдрийг үл тоон хоёр, гурван нас ээлжлэн унадаг хүүхдүүд үнэхээр хайр татам. Өнөөдөр сэрвээний хэмжээгээр хасагдаад хуралдаж чадахгүй хүүхдүүд уйлаад л сууж байгааг та бүхэн харж байна шүү дээ. Үнэхээр болдог бол моринд мордуулаад гарааны зурхай руу явуулмаар л байна. Гэхдээ “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэдэг шиг хууль дүрэмдээ захирагдаад үнэн ч шударч сайхан наадах нь зүйтэй. Бид төрт улсын хууль дүрэмтэй иргэд гэдгээ наадмаараа харуудах ёстой. Монгол наадамд бол соёлын том өв шүү дээ. Энэ өв соёлоо тээж яваа хүмүүсээр бахархаад баршгүй.
Цаг зав гаргаж ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд уншигчдынхаа өмнөөс болон Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олны өмнөөс баяр наадмын мэнд дахин хүргэе. Та сайхан наадаарай?
-Баярлалаа.
| МОРЬ БАРИАЧ Г.АЛТАНСҮХ: Монгол төрийн наадамд зургаан жил морь барилаа |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |