-Сайхан наадаж байна уу. Цэц мэргэн, сум оньтой байна уу?
-Сайхан наадаж байна. Энэ жилийн баяр наадам нар хур тэгширсэн сайхан болж байна. Миний хувьд баяр наадмаа Буриад сурын харваагаар эхлүүлээд тэргүүн байр эзэлж Буриад сурын Монгол улсын мэргэн болсон. Наадмаа их сайхан амжилттай эхлүүлсэн гэж бодож байгаа.
-Сур харваж эхэлсэн түүхээсээ хуваалцахгүй юу?
-Аав ээж хоёр маань сур харваагаар хичээллэхийг санал болгож байлаа. Би чинь багадаа сур харваа гэж мэдэхгүй үеэл хөвгүүдтэй барилддаг эршүүд хүүхэд байсан. Тэгээд аав намайг бяртай учир спортоор хичээллүүлэх ёстой гэж бодсон байх. Ингээд л сур харваагаар хичээллэж эхэлсэн дээ.
-Таныг энэ спортоор цааш үргэлжлүүлэн хичээх урмыг юунаас авдаг вэ?
-Үндэсний дээл хувцсаараа гоёж, наадамдаа оролцсоноор өөрсдийн үндэсний өв соёлоо сурталчилж байгаадаа болон хичээл зүтгэлийнхээ хэрээр амжилт гаргаж байгаадаа урамшиж байдаг.
-Сур харвах үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
-Сурын талбайдаа очихоор сэтгэл санаа сайхан болоод стресс ядаргаа тайлагдах шиг болдог. Сур харваж байхдаа тэвчээр сэтгэлийн хаттай байж өөрийгөө ялан дийлэх мэдрэмжийг авдаг. Байгаа онох үедээ хамгийн сайхан мэдрэмжийг авна шүү дээ. Онох гэж харвадаг болохоор тэр үү зорьсон зорилгодоо хүрч байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Дахин дахин тэр мэдрэмжийг мэдэрмээр санагддаг. Ер нь юугаар ч орлуулшгүй мэдрэмж юм даа.
.jpg)
-Харваачид юуг онцгой анхаарах хэрэгтэй вэ. Тэр дундаа эмэгтэй харваачдад олон бэрхшээл тулгарна биз?
-Сурын харваа насны хязгааргүй спорт гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр наадамд 80 гарчихсан мэргэн сур харваж байна. Харваачдын эд хэрэгсэл бүх зүйл улам нарийсаж нямбай болсоор байна. Харваач хүний хувьд хараа муудах нэлээн том асуудал шүү. Хараа муутай харваачид нэг нүдний шилийг малгайндаа тогтоож хэрэглэдэг. Ер нь хувь хүн өөрөө тууштай бас тэвчээртэй, сур харваагаар хичээллэх хүсэл эрмэлзэлтэй байхад болно доо. Монгол харваачид нумаа эрхий хуруугаараа татдаг онцлогтой. Тийм ч учраас “Эрхий мэргэн” гэдэг. Эрхий хуруугаараа нумаа татдаг болохоор эрхий хуруу цэврүүтэж устан эвэрших, хумсаа гэмтээх зүйл гардаг. Мөн эмэгтэй харваачдын хувьд өдөржин нар, салхинд гадаа байдаг учраас арьс борлож, үрчлээ суудаг учраас гоо сайхны хувьд бас золиос гаргаж байгаа юм. Энэ дашрамд ар талыг маань бат дааж, миний хүсэл сонирхлыг үргэлж дэмжиж байдаг гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдгаа хэлмээр байна.
-Харваачдад баримталдаг зарчим бий юу?
-Сур харваагаар хичээллэснээр ахмад настнаа болон өөрөө дээд цолтой харваачдаа хүндлэх гээд хувь хүн талаасаа маш сайн хүмүүжил өгдөг. Сурын хавраа ер нь хамгийн шударга спорт нэгэндээ найр тавьж өгнө гэж байдаггүй. Энэ нь бидний зарчим юм даа. Миний бас нэг энэ спортдоо татагддаг зүйл нь шударга байдал нь юм шүү дээ.
.jpg)
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ. Баяр наадам дөхөх үед сандарч, догдолдог уу?
-Ажлынхаа хажуугаар завтай өдөр болон амралтын өдрөөрөө бэлтгэлээ хийдэг. Би үндэсний сурын харваагаар наадамд долоо дахь жилдээ, Буриад сурын харваагаар хоёр дахь жилдээ оролцож байна. Наадам дөхөөгүй байсан ч наадмын тухай дуу сонсох, наадмын талаар ярихаар өөрийн эрхгүй сэтгэл дүүрч нүд баясаж догдолж эхэлдэг.
-Үндэсний сур харваа хэмээх зүйл таны амьдралд ямар үнэ цэнтэй вэ?
-Би сур харваагүйгээр амьдралаа төсөөлж чадахааргүй их хэмжээний үнэ цэнтэй. Баг хамт олон минь миний гэр бүл гэсэн үг.
-Баярлалаа, хараа хурц, зурхай мэргэн байх болтугай.
-Баярлалаа, сайхан наадаарай.
| СУР ХАРВААЧ З.ПЭРЭНЛЭЙМАА: Сур харваж байхдаа тэвчээр сэтгэлийн хаттай байж, өөрийгөө ялан дийлсэн мэдрэмж авдаг |
|
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |